"БНХАУ-аас долоон мянган тонн АИ-92 бензин орж ирнэ"

"БНХАУ-аас долоон мянган тонн АИ-92 бензин орж ирнэ"

"БНХАУ-аас долоон мянган тонн АИ-92 бензин орж ирнэ"

АҮЭБЯ-аас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.12.26/ мэдээлэл хийв.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин:

-Өнөөдрийн байдлаар буюу арванхоёрдугаар сарын 25-ны өдөр 62719 тонн АИ-92 бензин, 2387тонн АИ-95 бензин, 168795 дизель түлш, ТС-1 буюу онгоцны түлш 9780 тонныг Сүхбаатар, Цагаан нуур, Эрээн зав, Булган, Замын-Үүдийн боомтуудаар оруулж ирсэн. Өчигдөр БНХАУ-аас 26 вагон АИ-95 бензин орж ирсэн. Үүний хуваарилалтуудыг одоо хийгдэж байна. Мөн дахин 26 вагон дизель түлш Замын-Үүдийн боомтоор орж ирснийг шилжүүлэн ачиж байгаа. Үргэлжлүүлэн БНХАУ-аас долоон мянга орчим АИ-92 бензин орж ирнэ. Үүнийг энэ ондоо багтаан авах зорилттой ажиллаж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын бензин, түлшний асуудал харьцангуй тогтворжсон. Хөдөө орон нутаг руу шатахуун нийлүүлэлтийг хийж байгаа.

Хангайн бүс болон төвийн бүсийн аймгуудад шатахуун хадгалах сав байхгүй учраас шууд борлуулалтыг хийнэ. Ингэснээр тухайн аймгуудын бензин шатахуунтай холбоотой асуудал тогтвортой болно. ОХУ-аас нийлүүлэгдэх 20 орчим тонн авто бензинийг энэ долоо хоногтоо татан авахаар хуралдаж, тохиролцлоо. Тус хурлаар ОХУ-ын тал “АИ-92 энгийн бензинийг 60 мянган тонноос илүүг нийлүүлэх боломжгүй, АИ-95 бензинийг хүссэн хэмжээгээр нийлүүлэх боломжтой. Гэхдээ бид албаны хүмүүстэй холбогдож энэ долоо хоногт тодорхой хариуг өгнө” гэдгийг хэлсэн.

Энэ долоо хоногоос нефть бүтэгдэхүүний нийлүүлэлт тогтвортой болно. Арванхоёрдугаар сард 134240 тонн дизель түлш нийлүүлэх захиалга өгсөн. Одоогийн байдлаар 168185 тонн дизелийн түлш нийлүүлэгдсэн. Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт дизелийн түлш хангалттай байгаа. Ирэх онд АИ-92 энгийн бензинийг  тодорхой хэмжээнд нийлүүлэх захиалга өгсөн. ОХУ ямар шаардлага, нөхцөлийн дагуу нийлүүлэхийг мэдэхгүй байна. Өгсөн хэмжээгээр нь авч, түгээнэ. Үнийн тухайд өөрчлөлт орохгүй 2590 төгрөгөөр борлуулагдана.

Н.Цолмонбаатар

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-26 66.181.176.91

Энэ улсад ухаантан дутагдаж!Үүх түүх удам судраа ч мэдэхээ байсан ядуу сэтгэлгээтэй малнууд таван төгрөг илүү харсан доод гаралтангууд улс орныг уруудуулж байна!Бусдын гар харсан манкуртууд энэ улсаар дүүрчээ.

Avatar

Зочин 2025-12-26 82.149.82.33

АИ 92 гэж хог шавхруу авчирахаа болиочээ. Шатахууны минимум стандартаа АИ 95 болгох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-12-26 202.9.40.136

Гажиг хулгайч х***а манж гичинүүд зайлаач.

Avatar

Нэргүй 2025-12-26 103.168.34.114

энгийн 92 гэж хог шавхаруу оруулж ирэхээ болиоч ээ, хямдхан гээд хог н**ш хэрэглэх ёстой юм уу, тэгээд прүстэй ард түмэн нь тэрийгээ хийх дуртай нь яана, 100 хувь евро 92, 95 оруулж ирэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-12-26 66.181.176.120

Хамгийн гол нь А-95, хятадын А-92 бенкинээ ШТС-уудад яг тэр нэрээр нь ялгаатай зарах нь чухал байна!!! Оросын А-92ыг хятадын А-92-оос ялгахгүй холиод А-92 гээд зараад эхэлбэл утгагүй!!!

Avatar

Нэргүй 2025-12-26 202.126.90.135

Гажиг хулгайч х***а манж гичинүүд үхээч.

Avatar

Зочин 2025-12-26 202.126.89.45

25-нд….. шатахуун орж ирсэн. Өчигдөр Замын-Үүдэд … шатахуун буусан, замд …. шатахуун байна гээд дахин2 давтаж тоог нь ихэсгэж байгаа юм байх даа. Хоногийн нөөц өө л мэдээлэхэд л болно шүү дээ. эсвэл нөөцгүй болсон оо мэдээлнэ биз дээ

Avatar

Нэргүй 2025-12-26 103.145.234.83

Хятадад АИ92 гэж байдаггүй гэсэн биз дээ.

Avatar

Нэргүй 2025-12-26 122.201.31.76

92огт хэргэлдэггүй гээд оркууд хашгиралдаад байсан чинь хятадад92 байдаг манайд нийлүүлдэг болж таарлаа шүү

Avatar

Нэргүй 2025-12-26 122.201.31.158

АШГҮЙ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж