Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёлд 2024 онд цэргийн онц байдал зарласантай нь холбогдуулан шударга ёсыг саатуулсан хэргээр 10 жилийн хорих ял оноох санал гарчээ. Тодруулбал, улсын тусгай зөвлөх Чо Ын Сукийн удирдсан баг өнөөдрийн /2025.12.26/ хаалттай сонсголын үеэр энэ саналыг гаргасан. Юн Сук Ёлд тулгаад буй эрүүгийн хэргүүдийн дундаас анх удаа ил тодоор ялын шаардлага хүргүүлж буй нь энэ юм. Чо Ын Сукийн удирдсан баг Юн Сук Ёлыг цэргийн дэглэм зарлахаасаа өмнөх засгийн газарт зохих ёсоор хянаж үзэх боломж олгоогүй, дэглэмийг цуцалсны дараа мөрдөн байцаагчид баривчлах тушаал биелүүлэхээс сэрэмжлэн ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албыг дайчилсан гэж буруутгажээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд богино хугацаатай цэргийн онц байдал зарласантай холбоотойгоор Юн Сук Ёлд нийт дөрвөн эрүүгийн хэрэг тулгасан.
Дашрамд дурдахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард импичментийн шийдвэрээр албан тушаалаас чөлөөлөгдсөн Юн Сук Ёл одоогоор Сөүлээс гадна орших хорих ангид саатуулагдаж байна. Шүүхийн шийдвэр нэгдүгээр сарын 16-ны орчимд гарах төлөвтэй байна.
3,569.17
















































Нэргүй 2025-12-26 18.170.31.54
Жинхэнэ хууль дүрэмтэй улс сайхан юм даа. Гэтэл Монголыг харчих …
Нэргүй 2025-12-26 207.5.30.84
Манайх л Хүүкийгээ шоронд хиймээр бгаа юм эх орныг минь баллаж бна ш дээ, энэ бага дарга !
Нэргүй 2025-12-26 66.181.176.120
Монголын шүүх "энэрэнгүй" учраас Н.Энхбаярт олигтой ял өгөөгүй!?
Zochin 2025-12-26 103.229.122.86
enhbayr chamd ymar gai bolow hvzvvgvi elbegdorjiig yllah bsiim