Чуулган: Эдийн засаг унаж, иргэдийн итгэл алдарч байна

LiveЧуулган: Эдийн засаг унаж, иргэдийн итгэл алдарч байна

Чуулган: Эдийн засаг унаж, иргэдийн итгэл алдарч байна
14 : 40
2025-12-26

Г.Занданшатар: Эдийн засаг сэргэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын асуулгын мэтгэлцээнээр үргэлжилж байна.

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл :
-Шинэ Ерөнхий сайд, Засгийн газар бүрдэхдээ олон нийтэд баялгийн хулгайтай тэмцэнэ, уруудаж буй эдийн засгийг сэргээнэ хэмээн ярьж иргэдэд итгэл найдвар төрүүлсэн. Гэтэл бодит байдал дээр энэ бүхэн улам алсарч байна. Дээр нь нэмээд дэд сайдын асуудал байна. Энэ бол зөвхөн дэд сайдын асуудал биш.
Эдийн засаг унаж, иргэдийн итгэл алдарч байна. Ерөнхий сайд та хууль сахиулах ёстой субъектийг төлөөлж байгаа хүний хувьд өнгөрсөн хугацаанд хэчнээн албан тушаалтныг авлига, албан тушаалын хэргээр шүүхэд шилжүүлсэн бэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Өнгөрсөн жил хүнд жил байсан. Гэсэн ч манай эдийн засаг сэргэж байна. Валютын ханш өсөөд 3600 төгрөгт хүрсэн өнөөдрийн байдлаар 3550 төгрөг болж буурсан. Инфляц буурсан. Тоо худлаа хэлддэгүй. Бидний авсан арга хэмжээний хүрээнд эдийн засаг сайжирч байна. Дэлхий манай зэрэглэлийг үнэлсэн.
13 : 58
2025-12-26

"Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, мэдэгдэл гэсэн гурван ангилалтай болж байгаа"

УИХ-ын гишүүн П.Сайнзориг тэрбээр, Зөвшөөрлийн хуулийн төслийг дэмжиж байна. Хэрвээ баталсан  хуульд алдаа гарсан бол хурдан засах ёстой. Зарим гишүүд энэ хуулийг өнгөрсөн жил баталсан гээд хүч ядаад байдаг. Ингэхийн тулд байнгын ажиллагаатай парламент бий. Шинэ хуулийн харж байхад хэд хэдэн анхаарах зүйл бас байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэд ААН байгууллагууд тусгай зөвшөөрөл болон энгийн зөвшөөрөлтэй байдаг. Гэтэл мэдэгдэл гэж шинэ хуульд орсон байна. Мөн ашигт малтмал, галт зэвсгийн тухай хуулиуд дээр анхаарах хэрэгтэй байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

-Мэдэгдэл гэдэг нь энгийн зөвшөөрлөөс мэдэгдэл рүү шилжүүлж байгаа асуудал. Түүнээс мэдэгдэл гээд шинээр өөр зүйл оруулж ирж байгаа асуудал биш. Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, мэдэгдэл гэсэн гурван ангилалтай болж байгаа юм. 

10 : 42
2025-12-26

"Зөвшөөрөл олгосон эсэхээ 22 хоногийн дотор мэдэгдээгүй бол үйл ажиллагаагаа эхлүүлж болно"

УИХ-ын дарга Н.Учрал Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах санаачилгыг гаргаад байгаа юм. Тэрбээр, "Зөвшөөрлийн тоо багасаагүй зөвшөөрөл гэдэг бичиг бүртгэл, мэдэгдэл, гэрчилгээ, сертификат, магадлан итгэмжлэл гэх мэтчилэн зүсээ олон янзаар хувиргаснаар бизнес эрхлэх хүсэлтэй иргэн 1000 гаруй бичиг баримт бүрдүүлж байж зөвшөөрөл авдаг болчихсон байна.

Тухайлбал, бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчилгээ 132, магадлан итгэмжлэл 30, сертификат есийг нэмж зохиосноор 1000 гаруй байсан зөвшөөрөл өөр нэр, зүстэйгээр ахин амилсан байна" гэсэн юм. 

Төрийн хүнд суртлыг бууруулж, төрийн оролцоог багасгаж, зах зээлийн систем рүү  шилжүүлэх зорилгоор “Чөлөөлье” санаачилгыг гаргасан. Уг санаачилгаа ажил хэрэг болгохын тулд Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж, хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэж гишүүпд байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

-Тэрбээр, мэргэжлийн холбоодууд тодорхой зөвшөөрлийг олгож эхэлсэн. Энд олгож байгаа зөвшөөрлийг хэрхэн хялбаршуулж байгаа вэ. Хоёрдугаарт, зөвшөөрөл олгох хугацааг заавал зааж өгдөг. Энэ нь нягтлах нэрээр маш удаж, өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлдөг. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ. Гуравдугаарт, иргэдийг маш их төөрөгдүүлдэг. Өмнө нь бүх мэдээллийг цахимжууллаа гээд зөвшөөрлийг цахимаар авахаар зохицуулсан. Гэтэл Батбаатар сайд дөнгөж энэ жилээс цахим болгож байгаа юм шиг зүйлийг ярьж байна. Энэ 2022,2023 онд цахимжчихсан байна. Тусгай хамгаалалттай газартай холбоотой асуудал орж ирж байна.

Хууль санаачлагч, УИХ-ын дарга Н.Учрал:

-Өмнө нь Хассуурийн Ганхуяг нарын гишүүд Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн мэдүүлж батлуулаад 360 болгож тоог нь бууруулсан. Гэсэн ч нөгөө магадлан итгэмжлэл, мэдэгдэл, гэрчилгээ, сертификат гээд дахиад зүсээ хувиргаад нэмэгдээд байгаа юм. Ийм олон хэлбэрээр нэмэгдээд байхаар зөвшөөрлийг бууруулсан ашиг нь гарахгүй байна. Энэ удаа мэдэгдэл гэж юу юм бэ гэдгийг тусгайлан хуульчилж байгаа. Тухайлбал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр хаана ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаагаа мэдэгдчихнэ. Ингэснээр дараа нь эрүүл ахуй зэрэгт төр хяналт тавиад явах боломжтой болно. Мөн энгийн зөвшөөрөл гэж бий. Тусгай зөвшөөрөл шаарддаг байсан олон нэр төрлийг энгийн зөвшөөрөл рүү шилжүүлж байгаа. Төрийн байгууллага 22 хоногт дотор энгийн зөвшөөрөл олгосон эсэхээ тухайн байгууллага руу мэдэгдээгүй бол шууд үйл ажиллагаа эхэлнэ гэдэг зарчим бий. Энэ хуулиар энгийн зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж байгаа. Дээрээс нь 120 энгийн зөвшөөрөл, 30 мэдэгдлийг хуульчлаад үүнийг мэргэжлийн холбоод руу шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Тус хууль ерөнхийдөө зах зээл дэх төрийн оролцоог бууруулах зорилготой. 122 зөвшөөрлийг бүрэн цахижуулж дууссан. Үүнийг яамдууд хэрэгжүүлэх ёстой. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын иргэн бүр чөлөөтэй үйл ажиллагаа эрхэлж чөлөөтэй амьдрах боломжийг бий болгож, чөлөөлж өгч байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-УИХ-ын дарга, Х.Ганхуяг нарын гишүүд Зөвшөөрлийн тухай хуулийг өөрчлөх гэж олон жил ноцолдсон. Ингээд 1000 гаруй зөвшөөрлтийн бичиг баримтыг 250 гаруй болгож бууруулна гэдэг том эрх зүйн дэвшил болж байна. Гэтэл хуулийн хэрэгжилт хангалтгүй, хэрэгжилт дээр нугалаа хийдэг энэ нь бүр технологи болчихсон. Өнгөрсөн 30 жилд манай төрийнхний таргалсан, хувийн хэвшлийнхний турсан яг адил. Бизнесийнхэн татвар дээр нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл түүнийг сунгах, бүртгүүлэх гэдэг том босго болж байна. Төрд залуучууд орох гээд үхэлдээд байгаа нь гарын үсгийн дон. Энэ нь тарифтай болчихсон. Зөвшөөрлийн цаана авлига, албан тушаал яригддаг болсон нь үнэн. 

Нэгдүгээрт, Монгол Улсад эмийн салбарын үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа компаниуд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, патентаа авчихсан эмийг бүртгэх үйл ажиллагаа бол там болсон. Хоёрдугаарт, гаалийн кодчиллын асуудал. Гуравдугаарт, байгаль орчны үнэлгээний асуудал гээд марзан асуудлууд байна шүү. Бид сайн эрх зүйн шинэчлэл хийдэг. Гэтэл дунд шатандаа алдагддаг. Тухайлбал, хоёр хүн нэг дор ресторан нээлээ гэж бодоход нэг нь зөвшөөрөл өгдөг өндөр албан тушаалтных бол нөгөө нь энгийн иргэнийх байдаг. Ингээд үзэмжээр шийддэг асуудал бий. 

УИХ-ын дарга Н.Учрал: 

-Намайг ЗГХЭГ-ын дарга байхад Зөвшөөрлийн зөвлөлийг Ерөнхий сайд ахалдаг байсан. Тийм учраас өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж байсан. Хуулиараа шинэ зөвшөөрөл нэмэх гэж байгаа бол Зөвшөөрлийн зөвлөл хуралдаад дүгнэлт өгдөг юм билээ. Гэхдээ хэзээ ч тэгж байгаагүй. Сайд нар хэзээ санал дүгнэлт аваад шинэ зөвшөөрөл нэмж байсан юм. Тэр битгий хэл УИХ дээр ажлын хэсэг дээр дураараа зөвшөөрөл нэмчихсэн байна лээ. Эдийн засаг хөгжлийн сайд зөвшөөрлийн санг хариуцдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, систем дээр бүртгэгддэг хэсгийг. Яг олон нийтэд харагддаг хэсгийг цахимын сайд хариуцдаг. Ингээд энэ гурван хүн эв зүйгээ олж ажилласны үндсэн дээр хүнд суртал буурна. Улмаар энэ гурван хүн эрх мэдлийг авах гээд байдаг. Манай дарга нар сайдын албан тушаалд очихоороо эрх мэдлээсээ салж болдоггүй юм шиг ханддаг. Тэгэхээр энэ хуулийн Засгийн газар санаачилж болохгүй. Яамдуудаас санал авасад тойроод ирэхээр энэ нь байх ёстой тэр нь ч байх ёстой гээд байдаг. Ингээд хэвээрээ үлддэг. Одоо бол салбарын эрх ашиг яригдахгүй. Л.Энх-Амгалан гишүүний хэлдэг үнэн. Уг эмийн зөвшөөрлийн асуудалд эрүүл мэндийн яам хариулах ёстой. Мөн гаалийн асуудал дээр дэвшил гарсан байгаа. Насаараа дарга байхгүй гэдэг нүдээр асуудлыг хармаар байна" гэсэн юм.  

УИХ-ын гишүүн С.Зулпхар: 

-Хувийн хэвшлийг дэмжиж, иргэдийн аж ахуй эрхлэх боломжийг өргөжүүлэх нь гол зорилт. Бид эдийн засгаа либералчлахагүйгээр улс орноо хөгжүүлж чадахгүй. Зөвшөөрлийн тухай хууль гарч олон эерэг өөрчлөлт гарсан. Гэхдээ хэрэгжилттэй холбоотой асуудал үүсэж байна. Засаглалыг иргэдэд ойр байлгахын тулд цахимжуулах, төрийн байгууллагын чиг үүргийг тодорхойлох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: 

-Зөвшөөрлийн хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ зөвшөөрлийг зарим салбарт чангаруулах ёстой байх гэж харж байгаа. Тухайлбал, их, дээд сургууль дээр. Л.Энх-Амгалан гишүүн хэллээ 99 их, дээд сургууль байсныг 65 болгож бууруулсан гэж. Цөөхөн хүн амтай манай оронд ийм олон их, дээд сургууль хэрэгтэй юу. Эдгээр сургуулиуд бүгдээрээ чанартай юу гэдэг асуулт гарч ирнэ. Ер нь бол энэ асуудал дээр бол зөвшөөрлийг чангатгах хэрэгтэй байх. Бүх сургуулийг хэлж байгаа юм биш. Мөн шашны байгууллагуудыг яах юм. Олон шашны гаж урсгалууд орж ирж байна. Тэгэхээр энэ мэт зарим салбарт бол чангатгах ёстой. 

УИХ-ын дарга Н.Учрал: Шашны байгууллага байгуулах эсэх энэ хуульд хамаарахгүй. Зах зээлийн тогтолцоог эрэлт, нийлүүлэлттэй нь авч үзнэ. Түүнээс зөвшөөрлөөр зах зээлийг удирдах боломжгүй. Эрх чөлөөг дураараа эдэлж болохгүй. Зөвшөөрлийн хууль бол төрийн гох дэгээг багасгах, авлигыг бууруулах гэж өөрчилж байгаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-12-26 103.57.93.26

УИХ унаж ЗГыг ЦЭЦ томилж хөрөнгөжүү нь сайд баялгийн сан сураг тасарч үнэ сэргэн мандаж иргэд хулдалдан авах чадвар суларч өмч хувьчлал иргэд гутарч луйварчдын шунал сэдрээж зоргийг бадрааж,, кк

Avatar

Зочин 2025-12-26 103.229.121.86

Харин ч тоо худлаа ярьдаг ш дээ. Эрх баригч дарга ангид зориулж тоог яаж л бол яаж гаргаж болно. Хамрах хүрээ, суурь харьцуулах жил, за тэгээд яаж л бол яаж гаргана.

Avatar

Нэргүй 2025-12-26 66.181.176.194

үнийн өсөлт л сэргэж байна

Avatar

Зочин 2025-12-26 202.126.88.170

ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЖ БАЙГАА НЬ ҮНЭН ШҮҮ.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗАР МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ

Avatar

Зочин 2025-12-26 202.126.88.170

8 НЭРИЙН БАРААНЫ ҮНИЙГ ТӨР ШУУД БАРИХ ХЭРЭГТЭЙ .8 НЭРИЙН БАРААНЫ ҮНИЙГ ТӨР ЗАСАГ ШУУД ХӨТУУ БАРИХ ХЭРЭГТЭЙ .

Avatar

Зочин 2025-12-26 202.126.88.170

яг үнэндээ гаймаачид ХУДАЛДААЧИД ЗАСГИЙН ЭЁРЭГ ЦАГ ЯМАГТ АЖИЛЛАЖ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ӨДӨР БҮР ЦАГ МИНУТААР ДУР МЭДЭН ЗОРГООРОО НЭМЖ ИРГЭДИЙГ ШУЛЖ ИРГЭДИЙН АМЖИРГААГ ҮНЭН ДОРОЙТУУЛДАГ ХҮМҮҮС БОЛ НАЙМААЧИД ШҮҮ..ТӨР ЗАСАГ ЗҮГЭЭР Л 8 НЭРИЙН БАРААНЫ ҮНИЙГ ХЭЗЭЭЧ НЭМҮҮЛЭХГҮЙ БАРИХ НЬ МАШ ЗӨВ ШҮҮ.ТӨР ЗАСАГТАЙ ,ХУУЛЬТАЙ УЛС ЮМ БОЛ 8 НЭРИЙН БАРААНЫ ҮНИЙГ НЭМЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХУДАЛДААЧИД НАЙМААЧИДАД ХЭРХЭВЧ ОЛГОЖ БОЛОХГҮЙ. НАЙМААЧИД ТӨР ЗАСАГ ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЭХ СУРГААР ШУУД ҮНЭ НЭМДЭГ ХЭЗЭЭЧ БУУДАГГҮЙ

Avatar

Нэргүй 2025-12-26 202.9.41.26

Авилгачдын эрх мэдэл л сэргэж байгаа

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2025-12-26 103.229.123.231

3//Ерээд оны эхний үед хуралдааны ирцийн квот өндөр, 7 хоногт олон өдөр хуралддаг байсан тул ирц асуудалтай байсан. Заримдаа шөнийн 11, 12, 01 цаг хүртэл хуралдах нь элбэг.Ирцийн мэдээг өдөр бүрээр гаргаж нийтэд мэдээлнэ.Харин одоог бодвол тэр үед ирц асуудал биш байжээ. 5 жилийн ирцийн мэдээ УИХ-ын ТГ-ын архивт бий.Одоо ирцийн мэдээг сонгуулийн тойргоор нь гаргаж сонгогчдод нь мэдээлэх, намын бүлгийн дарга чөлөө өгөхдөө ирцийн 66.6 хувийг бариулах үүрэгтэй ажилллах г.м. арга бодоосой.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 1 2025-12-26 103.229.123.231

2/Байнгын ажиллагаатай парламентын эхний үеийг бодвол одоо санал хураах төхөөрөмж үйлдлийн хувьд их боловсронгуй болжээ. Харин найдвартай ажиллагаа нь дордсон байна. Санал хураах төхөөрөмжинд алдаа гарвал ажилтнууд бид зэмлэл хүртэж, нэн даруй засч, гишүүд итгэл үнэмшилтэй болсны дараа санал хураалгадаг байсан. Одоо төхөөрөмж гацах нь хэвийн, байнгын үзэгдэл болжээ. ТӨХӨӨРӨМЖӨӨР НУУЦ САНАЛ ХУРААХАД ИЙМ НАЙДВАРГҮЙ ТӨХӨӨРМЖИНД ГИШҮҮД ИТГЭХЭД бэрх.

Avatar

УИХ-ын ТГ-ын ахмад ажилтан Ш.Раднаа 2025-12-26 103.229.123.231

ЗӨВЛӨГӨӨ:1/УИХ-ын гишүүдийг жигд ачааллаж байнгын сэтгэл зовх, хөөцөлдөх ажилтай байлгахыг хичээх хэрэгтэй. Хэрэв ингэж ачааллахгүй бол биеэ зовохгүй ХҮНИЙ БОЛОВСРУУЛСАН ТӨСӨЛ ДЭЭР САНАЛ ӨГӨХ МАЯГААР бүрэн эрхийн хугацаагаа дуусгадаг гишүүн байдаг юм.Мэргэжил, туршлага, асуудал боловсруулах арга зүй эзэмшсэн байдал зэргийг нь харгалзаад ажлын хэсгийн бүрэлдэхүүнээ бүрдүүлвэл ононо.Сайнзориг зэрэг цөөн гишүүдийг түшиглэх маягтай үүрэгдээд байгааг тань хараад үүнийг хэлэв.

Avatar

иргэн 2025-12-26 202.126.90.11

өөрсдөө ажилгүй болоод ирэхээр ойлгоноо ямар их бичиг баримт мөнгө төгрөг цаг хугацаа ордогыг халагдсан эмг нөхөд ойлгох байлгүй улсаас ямарч тусламж авдаггүй өөрийн хүч хөдөлмөр татвар даатгал түрээсээ өгөөд явж бгаа 20 жил ажиласан эмнэлэгт зүгээр сунгаад явуулах хэрэгтэй ш тэ 100 төрлийн бичиг шалгалт оруулаад зовоож байлаа ашгүй татан буулгаж ядахдаа ажилаа мөрөөрөө хийж явах шиг хэрэгтэй юм алга хотын даргад баярлаад дэмжээд бна утаа багассан хотын тээвэр сайхан бна түцгүй гээд

Avatar

эмч 2025-12-26 202.126.90.11

эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 10 жил ажиллаж байгаа хувийн эмнэлэг дээр нь алдаа эндэгдэл гаргаагүй гомдол санал байхгүй бол шууд сунгаад цааш үйл ажиллагааг явуулах хэрэгтэй гэтэл эрүүл мэндийн газар гэж ямарч хэрэггүй түрээсийн байранд байдаг хэдэн үёэ өнгөрөөсөн мэргэжилтэнгүүд зовоож байж 1 жил хүлээлгэж олон шалгалт оруулж олгож байсан ашгүй хотын дарга татан буулгаж бна татвар төлөгчидын мөнгийг үрж үйл ажилааг доголдуулж байсан нөхдүүдийг халсанд хотын даргад баярлаж бна

Avatar

Нэргүй 2025-12-26 103.26.195.14

зүгээр л тоо, бодит хөрсөн дээр наадах чинь огт харагдахгүй байна.

Avatar

иргэдийн итгэл ч алдрада 35хан жил болжийшдэ, хүүхээ 2025-12-26 24.126.7.202

ооё, аягүй афоризм олж хэлээд попорч өгжийн, нөгөөдөх чинь. эдийн засаг чинь 1990 оноос хойш унадгаа унаад, тээр доор шалны ангархай руу ороод аягүүүүүүү уджийн шдэ, андаа. 35 уил уначжээ, хэзээ я босоогүйм, босохоосоо гозойхоосоо өнгөрциймоо.

Avatar

Нэргүй 2025-12-26 59.153.115.124

Улстөрчдийн тухай битгий нийтэлж байгаач ээ! Мангар юмнуудыг харсаар байгаад залхаж байна.

Avatar

Нэргүй 2025-12-26 202.9.47.85

Жилийн өмнө ч ийм л байсан тэр үeд өөрсдөө засагт орчихсон байсан болохоор олж хараагүй байх. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагднаа гээд дуулдаг биз дээ. Татвар даатгал гээд компаниудад дарамт угаасаа л их байсан.

Avatar

Зочин 2025-12-26 103.212.116.152

Тэтгэврийг 8,6 хувиар нэмнэ гэж ЕС Занданшатар УИХ чуулган дээр мэдэгдлээ

Avatar

Дорж 2025-12-26 37.150.83.176

1990-ээд онд ардчилал нэртэй гадаадын заавраар улсын хөрөнгмйг хувьчлах нэрээр устгасан АН- ын гишүүд , та нар шүү дээ. Одоо эдийн заман болохоо байлап, энэ бол энэний буруу, тэрний буруу гээд, өөрсдийн луйварыг бусад хүмүүс руу чихээд яахна вэ?

Avatar

Нэргүй 2025-12-26 202.9.40.85

ОЙР ОЙРХОН ЗАСГИЙН ГАЗРЫГ АН-ЫНХАН УНАГААГААД БАЙГАА ЮМ ЧИНЬ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ЯАЖ САЙН БАЙХ ЮМ. ЗАСГИЙНГАЗАР АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНАА. ЭД НАРААС САЛЖ БАЙЖ Л ЗАСАГ ТӨР ТОГТВОРЖИНО. АМЬДРАЛ САЙЖИРНА. АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ДОРОЙ БАЙХ НЬ АН-Д МАШ АШИГТАЙ ЮМ

Avatar

Зочин 2025-12-26 59.153.113.244

АН-ын даргаа, эдийн засгийг эрүүлжүүлэх талаар та юу хийсэн бэ

Avatar

Нэргүй 2025-12-26 203.91.115.56

Сэтгэлээ хуурахад бас нэмэр болмоор үгс байна. Яахав бүх зүйл доошрвоо зааж байгаа. Гэвч…

Avatar

Нэргүй 2025-12-26 192.82.92.41

Энэ хэдэн канистран толгойтоо юмнуудыг болиулаад бензин импортлохыг чөлөөтэй болгоё

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж