УГТЭ: Энэ онд зүрх судасны мэс заслын 4 шинэ технологийг нутагшууллаа

УГТЭ: Энэ онд зүрх судасны мэс заслын 4 шинэ технологийг нутагшууллаа

УГТЭ: Энэ онд зүрх судасны мэс заслын 4 шинэ технологийг нутагшууллаа

Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр 4 шинэ дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлж, бүрэн нутагшуулснаар гадаад улсад эмчлүүлэх иргэдийн урсгалыг бодитойгоор бууруулж байна.


Тус эмнэлэг 2025 онд нийт 1206 хүнд зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлжээ. Үүнээс 191 хүнд зүрхний төрөлхийн гажгийн нээлттэй мэс заслын эмчилгээг хийсэн бөгөөд нийт хийгдсэн мэс заслын үйлчилгээний 18.7 хувь буюу 226 тохиолдол нь 0–16 насны хүүхдэд эзэлж байна. Гол судасны хүнд хэлбэрийн хуулрал, нарийслын үед хавхалгыг хиймэл хавхлагаар солихгүйгээр өөрийн хавхлагыг хадгалан нөхөн сэргээх мэс заслыг титэм судасны эмгэгтэй хавсарч хийх мэс заслыг Монгол Улсад анх удаа амжилттай гүйцэтгэлээ. Хүүхдийн зүрхний хавхлага болон гол судасны угийн хэмжээ жижиг байдгаас шалтгаалан хиймэл хавхлага хэрэглэх боломж хязгаарлагдмал байдаг тул хавхлагыг засах, нөхөн сэргээх мэс засал эмчилгээний гол сонголт болдог. Энэ хүрээнд “Бо-Ян”-ны техникийг ашиглан механик протезоор солих мэс заслыг тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын баг анх удаа Монгол Улсад нэвтрүүллээ. Митрал хавхлагыг минимал инвазив аргаар солих, мөн митрал хавхлагын халдварт эндокардитийн үед минимал инвазив хүрцээр мэс засал хийх технологийг БНСУ-ын зочин профессорын багтай хамтран Монгол Улсад анх удаа амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү технологи нь өвчтөний эмнэлэгт хэвтэх хугацааг 2–3 хоногоор богиносгож, шархны эдгэрэлтийг түргэсгэх давуу талтай арга юм.

УГТЭ нь цаашид зүрх судасны мэс заслын өндөр түвшний лавлагаа тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, иргэдийг эх орондоо чанартай, аюулгүй, эдийн засгийн дарамтгүй, эрүүл мэндийн даатгалаараа эмчлүүлэх боломжийг бүрэн дүүрэн бүрдүүлэхийн төлөө тууштай зорилго тавин ажиллаж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-12-25 203.98.77.101

Дүүргийн эмнэлэг гэж хөгжихгүй хоорондоо хэрэлдсэн албан тушаалын төлөө алалцсан талбар болоод удаж байна
Эрүүл мэндийн газар нэртэй хөгжлийн тушаа хүнд суртлын үүр уурхай оршин тогтоносоор л байх юм
иргэдийн эрүүл мэндэд чанартай тусламж үзүүлчих бодлого тодорхойлчих аавын хүү ээжийн охин байхгүй бүгд луйварчид хөлхөлдөж байх бололтой юм даа
Бусад эмнэлэгүүд судалгаа шинжилгээ тусламж үйлчилгээгээ нэмэгдүүлхийг эрмэлзэн ажиллаж байх юм дүүргүүд гэж дүүрсэн газар хоцорлоо шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж