
Тэсрэх төхөөрөмжийн дэргэд үзгэн минийг орхисон байв. Энэ хэргээр эрүү үүсгэн хэрхэн ямар замаар тэсрэх төхөөрөмж тэнд орсныг шалгаж эхэлжээ. Харин тэнд гарсан гал нь маслын шахуурга эвдэрснээс үүсчээ.
Энэ үеэр Хойд Осетийн нийслэл Владикавказын төвд дэлбэрэлт гарчээ. Орон сууцны районд тэсрэх төхөөрөмжтэй машин дэлбэрсэн гэж мэдээлж байна. Наад зах нь 15 хүн үрэгдэж, хэдэн арван хүн шархаджээ. Дэлбэрэлт болсон байрны ойролцоох зах дээр сэжигтэй машин илэрсэн ба түүнд тэсрэх төхөөрөмж байж магадгүй гэж цагдаагийнхан захыг хаан шалгаж байна.