Трамп Ли Жэ Мёнд Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэжээ

Трамп Ли Жэ Мёнд Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэжээ

Трамп Ли Жэ Мёнд Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн аравдугаар сард Сөүлд айлчлах үеэрээ төрийн өндөр дээд шагнал болох Мугунхвагийн их одон болон эртний солонгос титэмний хуулбарыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мёноос бэлгэнд авсан. Үүний хариу болгож тэрбээр Ли Жэ Мёнд тусгайлан загварыг нь гаргаж бэлтгэсэн Цагаан ордны алтан түлхүүрийг бэлэглэжээ. Ли Жэ Мёны ажлын албаны дарга Кан Хун Шикийн мэдээлснээр, Трамп алтан түлхүүрийг АНУ-д суугаа Өмнөд Солонгосын Элчин сайд Кан Кюн Вад гардуулан өгсөн байна.

Зурагнаас харвал тус түлхүүр дээр "Цагаан ордны түлхүүр" гэж сийлэн бичсэн байх бөгөөд ерөнхийлөгчийн ордны зураг бүхий модон хайрцаг дотор хийжээ.

Трамп Өмнөд Солонгосын дипломатчтай ярилцах үеэрээ Ли Жэ Мёнтой сайхан харилцаатай гэдгээ дурдсан аж. Мөн "Тэр надад үнэхээр таалагддаг" гэж хэлжээ. Энэхүү түлхүүр нь хоёр улсын хүчирхэг харилцааны бэлгэ тэмдэг болно.

Трамп тусгайлан загварыг нь гаргасан алтан түлхүүрийг онцгой зочдод бэлэглэдэг гэдгээрээ алдартай. Өмнө нь Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньху, Японы ерөнхий сайд асан Таро Асо, "Тесла"-ийн гүйцэтгэх захирал Элон Маск, хөлбөмбөгийн од Кристиано Роналдо нарт алтан түлхүүр бэлэглэж байв.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж