УИХ-ын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.12.25/ 10.00 цагт эхэллээ.
Зүрх судасны үндэсний төв байгуулахад шаардагдах зээлийн санхүүжилтийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг зээлээр Зүрх, судасны үндэсний төвийг байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Тодруулбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт улсаас олгох 26.3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн тайлбараар жилдээ 5500-6000 хүн зүрх, судасны өвчнөөр нас барж байгаагийн 62.2 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. 2030 он гэхэд энэ статистик тоо 2.6 дахин нэмэгдэх тооцоололтой байгаа. Иймээс Зүрх, судасны үндэсний төв барих зайлшгүй шаардлагатай.
Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгааг 2019 онд хийсэн бөгөөд эл судалгаагаар зүрх, судасны өвчлөлтэй холбоотой дөрвөн эрсдэлт хүчин зүйл нөлөөлж байгааг нотолсон. Тодруулбал, иргэдийн архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, цусанд дахь холестерины хэмжээ их байгаа нь судасны бөглөрөл, зүрх, судасны өвчлөлийг нэмэгдүүлж байгаа юм.
УИХ-ын гишүүдийн ирц тааруу байгаагаас энэхүү асуудлаар санал хурааж чадсангүй түр хойшлуулав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Дав.Цогтбаатар: Цагаан байрнаасаа хулгайч нараа хайгаач
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:
-Төрийн банк төрд байх ёстой л гээд байгаа. Монголд 12 арилжааны банк байхад төр тэр дотор өрсөлдөж яах гээд байгаа юм. Анх хувьцаа нь 590 төгрөгөөр гарч байсан одоо 476 төгрөг. 55 тэрбум төгрөг тавиад суусан захирлууд юугаа хийж сууж байгаа юм, ямар гавьяа байгуулсан гээд наанаа сууж байгаа юм. Захирал нь хоёр загнуулаад энд ирж чадахаа больсон. Цагаан байрны даргынх нь үеэл.
2016 оноос хойш Төрийн банкны дэд захирлаар ажилласан Сугар асуултад хариулна гээд сууж байна. Ашиг, алдагдал гэдэг юм та бүхэн яриад байна. Хувьцаат компани дээр хувьцааны ханш ярина ш дээ. IPO гаргаж байсан үеийнхээс 55 тэрбум төгрөг алдчихаад сууж байхад яагаад хариуцлага тооцдоггүй юм. Өрсөлдөгч нь 1 их наяд гараад явсан.
Одоо Төрийн банкийг өнөөдрийн хувьцааных нь үнээр тооцох юм бол 360 тэрбум төгрөг хүрэхээр байна.
Өрсөлдөгчөөсөө 70 хувь сугараад хоцорсон. Ийм хариуцлагагүй байхад Б.Цэнгэл дарга, С.Бямбацогт сайд та нарын хариуцлага хаа байгаа юм. Бүгдийг нь хөөж явуулна гэхэд ч багадах хуулийн хариуцлага хүлээлгээд явуулах хэрэгтэй ш дээ.
Хоёр, “Эрдэнэт”-д шахаа хийдэг, баяжмалын хулгайч нарыг олохгүй байна гэх юм. С.Бямбацогт сайд та таван удаа УИХ-д сонгогдсон төрийн түшээ, мэдээлэлд маш ойр байгаа хүн. Сүүлийн 10 жил танай нам дангаараа Засгийн газар барьсан. Нийгэмд худлаа мэдээлэл өгөөд хэнээс хулгайч нарыг хайгаад байгаа юм. Цагаан байрнаасаа очиж хулгайч нараа хайгаач.
Авлигатай тэмцэх газар /АТГ/гэж байгаа бол ажлаа хиймээр байна. Улстөрчдийн захиалгаар гарч ирж ганц нэг хүн намнасан болчихоод алга болдог.
АТГ-ын дарга нь Монголд байдаг юм уу. Ажил хийж, авлига бууруулж байгаа юм алга. Захиалгаар л ажиллаж байна. Жинхэнээсээ ажлаа хийгээд Төрийн банкны захирлуудаас эхлээд шалгаач. Танай банкийг хувьчлах асуудал ярьж байхад захирал чинь хаачсан бэ.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
-Төрийн банк арилжааны 12 банктай өрсөлдөх үү гэлээ. Би өөртэй чинь санал нэг байгаа, хувьд шилжүүлэх бололцоотой. Арилжааны 12 хувийн банк байхад зэрэгцэх шаардлагагүй гэж үзэн аль болох ахиу хувьчлах санал оруулсан ч Сангийн яам, Төрийн банк татгалзсан. Төрийн банкинд хэн гэдэг захирал байдаг, хэний гар, хөл гэдгийг би мэдэхгүй, үр ашигтай ажиллах ёстой. Сангийн яам хувьцаа эзэмшигч нь. Төрийн өмчит компани гэдэг үүднээс шаардлага тавина, таниас мэдэж авлаа. Гар хөлтэй юм байна, муу юм байна гэж мэдэж авлаа, анхааръя.
“Эрдэнэт” үйлдвэрийн тухайд зэсийн баяжмалын хулгайч, бараа материалын шахааны хулгайч олоогүй биш, хулгайгаа болгосон гэж ярьсан. Таны мэддэг үед хулгайтай байсан байж магадгүй, одоо бол хулгайгүй болсон. Шахааны хулгай байхгүй болсон. Хиймэл оюун ухаанаар худалдан авалт хийдэг, хувь хүний оролцоогүй болсон. Хулгайг таслан зогсоосон гэсэн үг. Зэсийн баяжмалыг бага үнээр нууцаар хийдэг байсан бол бирж дээр дуудлага худалдаагаар гэрээ хийдэг болсон.
Зэсийн баяжмалын хулгайг таслан зогсоосон.
Овюоолгын хулгайг таслан зогсоож байна. Төрд, ард түмэнд ногдох баялгийн өгөөжийг 50 хувьд хүргэхээр ажиллаж байна. Төрийн хяналт сайжрах тусам ард түмний мэдэх эрх хангагдаж, хулгай хийдэг, цагаан байрнаас хулгай хийдэг асуудал байхгүй болж байгаа.
Нүүрсний сонсгол хийсэн хэн хулгай хийснийг харсан, Хөгжлийн банкны сонсгол хийсэн хэн хулгайч байсныг харсан. Сая Оюутолгойгоор сонсгол хийсэн хаана ямар алдаа байгааг харсан. Цаашдаа ийм хулгайнууд гарахгүй.
Төрийн банкны тэргүүн орлогч Сугар:
-Гүйцэтгэх захирал эрүүл мэндийн шалтгаантай эмнэлэгт хэвтэж байгаа.Хувьцааны ханшийн хувьд 2022 онд анх нэгж хувьцааг 592 төгрөгөөр гаргаж байсан. Түүний дараа хувьцааны үнэ хамгийн дээд тал нь 1200 төгрөгт хүрч байсан. Өчигдрийн хаалтын ханшаар 476 төгрөг. Хувьцаа нь өөрөө өсөлт, бууралттай явдаг. Ганц төрийн банк бус бусад арилжааны банкуудын хувьцааны ханш ч уналттай байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлэв. Үүний дараа Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг гишүүдийн 54.8 хувийн саналаар дэмжсэнээр дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
О.Цогтгэрэл: Эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөхгүйгээр хувьчлал хийнэ гэвэл үлгэр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/ хэлэлцэх эсэх-ийг хэлэлцэж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолын төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Төрийн өмчийн компаниас буугаад сайд болдог, сайдаас буугаад ТӨК удирддаг энэ гажиг тогтолцоог МАН хэзээ болих вэ? Дэлхийн банкнаас өгсөн зөвлөгөөг та бүхэн хэрхэн авч үзсэн. Үнэлгээг олон улсын байгууллагаар бодитой хийлгэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох гэсэн заалт алга.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Төрийн өмчийг олон нийтийнх болгох чиглэлд бодлого оруулж ирж байгаад талархаж байна. Гэхдээ тунхгийн шинжтэй биш байгаасай. Аливаад сайн тал гэж байдаг шиг Монголын эдийн засгийн хувьд сайн тал руугаа шийдвэр гаргах хандлага харагдаж байна. Тэр тусмаа социал демократ нам төрийн оролцоог олон нийтийн болгох алхам хийж байгаа нь энэ нам хөрсөн дээрээ бууж байна.
Төрийн банкийг хувьчилсан гээд 5 хувиар хүмүүсийг битгий хуураарай.
Хүн сонсоход Төрийн банк хувьчлагдсан сонсогддог, гэтэл 5 хан хувь. Гэтэл тэнд гарсан нэгж хувьцаа 600 төгргөөр гарсан одоогоор ханш нь 20, 30 хувь унасан. Засаглалд нь өөрчлөлт орсон зүйл юу ч байхгүй.
Эрчим хүчний компаниудыг хувьчлахаар оруулж ирсэн. Ашигтай байх, менежмент хийх, үнэ дээр бусад зохицуулалтаа яаж хийх вэ. Эцсийн үр дүндээ хувьчлал үр дүнгүй болохоос яаж сэргийлж байна вэ. Эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөх үү, үнэ чөлөөлөхгүйгээр хувьчлал хийнэ гэвэл үлгэр шүү?
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
-Төрийн банк болон эрчим хүчний салбарын хувьчлал нэр төдий болох вий гэдэг асуудлууд байгаа. 5 хан хувь хувьчилдаг, хяналтын багцийг нь эзэмшихгүй байж 5 хувь дээр орох, үнэ цэнэтэй болгох, илүү өндөр үнээр худалдан авах сонирхол байхгүй. Тийм болохоор 50 хувь, 100 хувь хувьчилая гэхээр Төрийн банк ганцхан байгаа ш дээ гээд асуудал үүсчих гээд.
Эрчим хүчийг 100 хувь хувьчилна гэхээр стратегийн салбар, үнэ нь талийгаад өгвөл яах юм бэ гээд асуудал хөндөгддөг.
Тийм болохоор бид тодорхой хувиар хөндөж байгаа юм. УИХ төрийн бодлого тодорхойлох дээд байгууллага, 126 гишүүн тал талаасаа ярьж байгаад хамгийн зөв, хэрэгжих боломжтой хувилбарыг гаргаач ээ гэж байгаа юм.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд эрчим хүчний үнийг чөлөөлөх ёстой, эрчим хүчний салбарыг либералчлах ёстой гэдэ бодлого суусан ч хийж чадахгүй байна. Тийм болохоор энийг хувийн хэвшлийн оролцоотой болгож байж, тэр салбарыг үр ашигтай болгоё, ингэвэл зардлыг бууруулна, өрсөлдөөн бий болгож хувийн хэвшлийг оруулж ирье тэгж байж үнэ буурна гэдэг агуулгаар УИХ хөндөж ярилцаасай. Төрийн банкны 5 хувь хуулиар хязгаарлагдаад байгаа. 20, 20 хувиар багцлаад Төрийн банк байх шаардлагатай юу гэдгийг ярих боломжтой.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Сүүлийн найман жил Ардын нам төр барьсан. Энэ компаниуд ашиггүй ажилласан учраас хувьчилна гэж байна. Төрийн өмчит компаниудыг ашиггүй ажиллуулсан захирлуудад ямар хариуцлага тооцсон бэ. Цүнх баригч нарыг томилохгүй, ямар нэгэн шахаа хийхгүй гээд гоё юм яриад байна. Хариуцлага тооцсон уу?
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
-Хамгийн их харддаг, нүд үзүүрлэдэг “Эрдэнэс Тавантолгой” компани 2024 онд 10 их наядын ашигтай, “Эрдэнэт” үйлдвэр 4 их наяд төгрөгийн ашигтай, “Эрдэнэс Монгол” компани 3.6 их наядын ашигтай ажиллажээ. Ашиггүй, алдагдалтай ажилласан нь эрчим хүчний компаниуд.
Төр үнийг нь хэтэрхий хатуу бариад, хаалттай бодлого явуулаад өрсөлдөөнд суурилах хувийн хэвшлийн оролцоотой байх бодлого алдагдсан.
Зардлыг бууруулах менежмент алга.
АЗЗА зэрэг авто замын компанид хариуцлага тооцоход хэцүү байна. Нийгмийн ачаа үүрдэг компаниуд байна. Ашигтай ажиллах боломжтой компани ашиггүй, алдагдалтай ажиллаж байвал шууд хариуцлага тооцох, чөлөөлөх чиглэлийг Төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн. Жилийн эцсийн ажлынх нь дүнг нь харна. Урьд нь хариуцлага ярьдаггүй байсан бол одоо хариуцлага ярина.
С.Бямбацогт: Хөрөнгийн биржийн газар, байрыг төрд үлдээгээд бусдыг хувьчилна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/ хэлэлцэх эсэх-ийг хэлэлцэж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолын төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын дарга Н.Учрал:
-Монголын Хөрөнгийн биржийг 100 хувь хувьчилъя гэж орж ирж байгаа юу. Хэдэн хувийг нь хувьчлахаар орж ирж байга вэ. УИХ-ын гишүүдэд ойлгомжтой яриад өгөөч?

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
-Монголын Хөрөнгийн биржийн 15 хувийг хувьчлахаар оруулж ирсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК 10 хувь, “Эрдэнэт” үйлдвэр 10 хувь, “Эрдэнэс критикал минералс” компани 10 хувь, Дулааны III цахилгаан станц 49 хувь, Дулааны IV цахилгаан станц 49 хувь, Эрдэнэт дулааны цахилгаан станц 49 хувь, Дорнод бүсийн эрчим хүчний систем 49 хувь, Дарханы дулааны станц 49 хувь, Амгалан дулааны станц 49 хувь, Төрийн банк 45 хувь, Үндэсний давхар даатгал компани 34 хувь, Хөдөө аж ахуйн корпорацийн 49 хувь, МИАТ коипанийн 10 хувь, Шивээ-Овоо компанийн 39 хувь, Багануур компанийн 24 хувь, Монголын Цахилгаан холбоо компанийн 44 хувь, Хөдөө аж ахуйн биржийн 66 хувийг хувьчлахаар орж ирж байна.
Монголын Хөрөнгийн бирж, Төрийн банкны хувьчлал дээр Сангийн яам саналаа өгөх ёстой. Миний хувийн байр суурь бол Монголын Хөрөнгийн биржийг хувьчилъя гэсэн байр суурьтай байдаг.
Манайхан бол Хөрөнгийн биржийг хувьчилбал хотын төв дэх газар нь алга болно гэдэг явцуу юм боддог.
Байр, газрыг нь төрдөө аваад үлдье, харин Хөрөнгийн биржийн технологи менежмент, тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрөл энэ бүхнийг хувьчлаад либерал болгочих бололцоотой гэж харж байгаа. Харин Сангийн яам хамаагүй хувьчилж болохгүй гэсэн учраас ийм байдалтай орж ирж байна. Төрийн мэдлийн хувьцааг нь худалдах компани дээр Монгол шуудан компани 66 хувь, Цемент шохой үйлдвэр 100 хувь, Дулааны шарын гол 100 хувь, Налайх, Хөвсгөл дулааны цахилгаан станцыг хувьчлахаар оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа:
-Энэ дотроос эрчим хүчний салбар дээр эргэлзээ байна. Либералчилна гэж ярьж байгаа ч цаана нь юуг өөрчлөх тухай нэгдсэн бодлогогүй байна. Дамжуулахыг төрд аваад бусдыг нь хувьд байх юм бол үнэ тогтооно гэдэг худлаа. Одоо бол хувийн тоглогчийг урих нь зөв. Гэхдээ эрчим хүчний үнийг бага барьж байгаа нь ТЭЦ-IV шүү дээ. ТЭЦ-IV-ийн төрийн өмчит үйлдвэрлэгчийн цөөхөн хувийг хэн аваад сууж байх юм бэ. Тэрний цаана тодорхой бодлого байхгүй бол эргэлзэж байна.
Эрчим хүчний салбар дээр улс төрийн манлайлал байхгүй байна.
Төрийн өмчит компанийг бизнесийнхэн булаацалдаад авах юм шиг бодоод байна. 15 хувийг хувьчилна, 34 хувийг хувчилна. Хэн яг биржээр дамжуулж хувьцааг нь аваад, дараа нь хувьчлагдахаар 51 хувийг авна, 100 хувь авна гээд сууж байх юм бэ. Бодитой санхүүгийн тооцолол байхгүй байна. Төрийн өмчийн 15 хувийг авч, мөнгөө оруулчихаад юуг нь өөрчилж, үр өгөөж авна гээд сууж байх юм. Хувьчлах юм бол хувьчилсан шиг хувьчлаад явах хэрэгтэй.
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга н.Дөлгөөн:
-2022 онд батлагдсан үндсэн чиглэлийн дагуу 25 компани байгаа, нэмээд Төрийн банк хувьчлах жагсаалтад ороод гарсан. Үүнтэй холбогдуулаад Монголын Хөрөнгийн бирж, Төрийн банк хоёр 2022, 2023 онд амжилттайгаар хувьцаагаа олон нийтэд санал болгоод хувьчлах үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж дуусан.
Монголын Хөрөнгийн биржид Үндэсний давхар даатгал компани, Монголын Цахилгаан холбоо компаниуд хүсэлтээ өгөөд холбогдох шийдэр гаргасан. Санхүүгийн зохицуулахх хороо нь Үндэсний давхар даатгалыг 2023 онд,Монголын Цахилгаан холбоо компанийг 2024 онд бүртгэх шийдвэр гарсан.
Одоогийн байдлаар Хөрөнгийн бирж дээр 13 компани бий. Компанийн засаглалыг сайжруулах тал дээр компанийн засаглалын кодексыг баталсан.
Кодексийн хувд төр, хувийн хэвшлийн компанид ялгалгүй үйлчлэх, Төлөөлөн удирдах зөвлөл жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг олон улсын стандартын дагуу кодекс батлагдсан.
Монголын Хөрөнгийн бирж ХК -ийн захирлын үүрэг гүйцэтгэгч: Д.Мөнхбат:
-2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар Монголын Хөрөнгийн биржийн нийт зах зээлийн үнэлгээ 13 их наяд 250 тэрбум төгрөг байна.
Хөрвөх чадвар ойролцоогоор 5-6 жил буюу сүүлийн гурван жилийн дунджаар 1.2-1.3 их наяд төгрөгийн үнэт цаас арилжаалсан эргэлттэй байдаг.
2023 онд олон улсын байгууллагаас хийсэн судалгаагар нийт зах зээл дээрээс 2.8 их наяд төгрөгийн эх үүсвэр татах боломжтой гэдэг судалгаа гарсан байдаг. Засаглалын хувьд Монголын Хөрөнгийн бирж өөрөө IPO хийснээр 34 хувийг гаргасан.
Олон улсын жишгээ харах юм бол ихэнх Хөрөнгийн бирж олон нийтэд нээлттэй, хувийн хэвшлийн эзэмшил нь дийлэнх байдаг. Дийлэнх хувьцааг нь хувийн хэвшилд хувьчлах нь зөв гэж үзэж байгаа. Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн есөн гишүүний тав нь хараат бус байдаг. ТУЗ- ийн үйл ажиллагааны хяналтыг жижиг хувьцаа эзэмшигчээс бүрдсэн Хяналтын зөвлөл давхар хийж явдаг. Засаглалын хувьд хувьцаат компани болсноор давуу талууд бий болж байгаа.
"Нийт хувьчлалын 94 хувийг МАН-ын гишүүд байсан хүмүүс авсан"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Тогтоолын төсөлд төрийн өмчит “Монголын цахилгаан холбоо” ХК; “Хөдөө аж ахуйн бирж” ХХК; “Үндэсний давхар даатгал” ХК; “Монголын хөрөнгийн бирж” ХК; “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК; “Шивээ овоо” ХК; “Багануур” ХК; “МИАТ” ТӨХК; “Төрийн банк” ХК; “Эрдэнэс Тавантолгой” ХК; “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ; “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ; “Дулааны III цахилгаан станц” ХК; “Дулааны IV цахилгаан станц” ХК; “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК; “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК; “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК; “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар төсөлд тусгажээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Дулаан шарын гол” ТӨХК; “Цемент шохой” ТӨХК; “Монгол шуудан” ХК; "Багануур дулааны станц” ТӨХК; "Налайхын дулаан станц” ТӨХК; “Хөвсгөл дулааны станц” ТӨХК; “Ховд дулааны станц” ТӨХК; “Улаангомын дулааны II станц” ТӨХК зэрэг 8 компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдахаар төлөвлөсөн байна.
“Эрдэнэс монгол” ХХК; “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК; “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК; “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ; “Автоимпекс” ХК; “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК; “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг 7 төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-1992-2000 он хүртэл нэлээд хувьчлал явсан. Энэ хувьчлалыг Ардчилсан намынхан авчихлаа гэдэг яриа маш их байдаг. Энэ үед яаж хувьчлал явагдсан талаар Ховд аймгийн жишээн дээр хэлье. Ховд аймаг 16 сумтай. Бүх суманд нэгдэл байсан. Ахуй үйлчилгээ, худалдаа эрхлэх анги байсан. Энэ хувьчлалуудыг тухайн үед нэгдэл, ахуй үйлчилгээний дарга байсан хүмүүс авсан. Дээрээс нь 40 үйлдвэр байсныг МАН-ынхан авсан бөгөөд Ардчилсан намын хоёрхон хүн өөрийнхөө ажиллаж байсан газраа авсан. Дээрээс нь МАХН-ын гишүүн байж байгаад сүүлд АН-д элсэн орсон хоёр нөхөр хувьчлалышг авсан. Нийт хувьчлалын 94 хувийг МАН-ын гишүүд байсан хүмүүс авсан түүхтэй. Мөн 1200 орон сууц байсан. Тэнд тухайн үеийн дарга нар байсан, МАН-ын гишүүд авсан байдаг. Аймгийн Засаг дарга асан хүн гаалийн байрнаас байр авч, сүүлдээ хөөгдсөн байдаг.
Хувьчлалын үед АН-ынхан хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан, мөн 1996-2000 онд АН Засаг барьж байсан боловч үр дүнг нь МАН-ынхан хүртсэн гэсэн үг. Төрийн өмчийн томоохон компаниудын хувьчлалын асуудлыг гурван удаа УИХ-аар оруулж ирж байна. Өмнө нь 2018, 2022 оны төсвөөр бас оруулж ирсэн ч амжилтгүй болсон. Энийгээ энэ удаа амжилттай хийхийг та бүхэнд хүсье. Гэхдээ энэ хувьчлалд 2016 оноос хойш маш их хулгайг МАН-ынхан хийсэн. ЖДҮ, цар тахал, нүүрсний хулгай гээд тэр хулгайд холбогдсон хүмүүсийн гудсан доороо хийсэн мөнгө энэ хувьчлалаар албан ёсны хөрөнгө болж орж ирэх магадлал маш их өндөр байна. Энэ асуудлыг маш ил тод хийж, хулгайн мөнгийг албан ёсны мөнгө болгохгүй байхад анхаарах хэрэгтэй.
Чуулганы хуралдаанд 73 гишүүн ирж, 57.9 хувийн ирцтэй байна
УИХ-ын дарга Н.Учрал:
-Чуулганы хуралдаанд 73 гишүүн ирж, 57.9 хувийн ирцтэй байна. Нэгдсэн хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцэнэ.
Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулав.
Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа танилцууллаа.
Төрийн өмчийн компаниудын хувьцааг биржээр худалдах тогтоолын төслийг хэлэлцэнэ
ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ||||
1 | · Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ · Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ · Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ · “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ · Түр хорооны тайлан, санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ/ · Бусад | 10.00 | “Их хуралдай” | |
3,548.92






















































Нэргүй 2025-12-25 138.252.29.40
ta nar bol iluu l xulgaichuuud shdee. chi uuruu yal avax gej baisan xun iim yum yariad ch xereg bn uu
дорж 2025-12-25 202.21.116.2
Ардын намын засаглалыг үед амьдрал ул руу нэвт орлоо. дандаа худлаа шааж, хулгай хийдэг, хүмүүсийг хуурдаг ийм нам гэдгээ маш сайн нотлон харууллаа. энэ намын үед гэрэл гэгээ асахаас нэгэнт өнгөрчээ.
Нэргүй 2025-12-25 103.212.118.196
Уих хэрвээ улсад байx ёстой төрд байх ёстой салбар газраа хувьчлал нэрээр үнэ чөлөөлөх нэрээр луйварчдад өгөх гэж байгаа бол яаралтай татан буугдсан нь дээр төрд заавал байх ёстой харж хамгаалах хариуцах ёстой үнэт эд хөрөнгө салбар гэж байхгүй бол ямар юмны төр улс байх вэ утга учиргүй юун харгис капитализм тэрнээс дор аймшиг болж хувирна
Нэргүй 2025-12-25 59.153.115.151
Төрийн банк х***а банк юм шиг… сонин бгаа…
Нэргүй 2025-12-25 103.57.92.19
Дав.Цогтбаатар гэгч хулгайч яаж ичихгүй яаж ариун явдалтны дүр эсгэнэ вэ. Муу хог шаар, хоёр нүүрт хар хэрээ
Нэргүй 2025-12-25 59.153.115.124
Монголчууд аа, АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ!
Нэргүй 2025-12-25 172.58.244.210
МАН-ын Цагаан бөйранл Монголын ТОП хулгайч нар үүрэ лсэн тухай ил цагаан ярьдаг болжээ. Даруй нэгэн цагт тэр хулгайч нартай ил цагаан тэмцэлдэн устгах өдөр ч ирэх нь дээ !!!
Цагаан байшингаа бас Тусгаар тогтнолын ордон гээд бгаа шүү, МАН бол ТТ-д түй хамаагүй, зүгээр л өөрсдийгөө өргөмжилж, олон түмэнд молиго үмхүүлж бгаа хэрэг юм.
Нэргүй 2025-12-25 66.181.180.104
Хөрөнгийн биржийн Байр, газрыг нь төрдөө аваад үлдье гээд ийм тэнэг юм ярихаа болимоор юм, IPO ХИЙХДЭЭ ЭНЭ ҮНЭ ҮНЭЛГЭЭНД НЬ ШИНГЭСЭН ШҮҮ ДЭЭ, ТЭГЖ ҮНЭЛСЭН ХУВЬЦААГ НЬ ОЛОН ХҮМҮҮС АВСАН ШҮҮ ДЭЭ, ОДОО ГАНЦХАН ТӨРИЙН МЭДЛИЙН БИШ БОЛСОН, ДУР МЭДЭЖ ШИЙДЭХГҮЙ ШҮҮ
Нэргүй 2025-12-25 188.162.254.118
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!????????
Нэргүй 2025-12-25 66.181.160.125
оргодол хулгайч нараа ануусаас гинжилж авчираад хуцладаа
Нэргүй 2025-12-25 103.57.93.243
АН эхний хориод жилд менежментийн хувьчлал нэрээр хамгийн ашигтай бүх үйлдвэр обьектийг өөрсдөө үнэгүй авсан байдаг. Тийм сүрхий юм бл саяхан Засгийн эрхэнд байхдаа эрчим хүчний үнэ чөлөөлөхгүй яасан
зочин 2025-12-25 66.181.187.36
АН-ынхан бол чононууд,Гол зорилго нь хэдхэн хүнийг баяжуулж ,энгийн иргэд, олонхыг хоослох, Ядууруулж хөдөлмөрийг нь мөлжих,сорох Барууны орнууд шиг ядуу гуйлагчдыг өсгөх, Тэр ардчиллын өлгий АНУ-ыг нь хар, Орон гэргүй гудманд хоноглох ажилгүй ядуус дүүрэн, Ажил олдохгүй,Олсон нь10-12 цаг ажиллан хагас өлсгөлөн шахуу явж байна Галзуу мэдрэлийн өвчтэй хүмүүсийн эмнэлгээ хаачихсан,Тэд болон м*нс**р*х бодисонд донтсон үй олон хүмүүс гудмаар дүүрэн, Дээрэм тонуул гэмт хэрэгээ ч дийлэхээ байсан
зочин 2025-12-25 66.181.187.36
Тэнд 2000 долларын хөлстэй ажил олж хийхэд хэцүү,Гэтэл юмны үнэ дийлдэхгүй,Жишээ нь нэг удаа түргэн дуудахад 1500,эмчид үзүүлэхэд 300-400, хугарсан гараа эмчлүүлэхэд10000,төрөхөд 40000,хамгийн энгийн хагалгаа хийхэд 100000 долор,ядуус эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ мөнх бусдыг үзэж байна Энэ мэт жишээ үй олныг хэлж болно,Гэтэл АН-ынхан бүхнийг хувьчил гэнэ, Эрчим хүчний станцууд,Улсын эмнэлгүүд гээд төрийн мэдлийн байгууллагуудыг хувьчлаад үз Үнэ тэнгэрт хадна Гуйланчлал хязгаараа алдана
зочин 2025-12-25 66.181.187.36
Манай хамгийн бохир, хамгийн хатуу сэтгэлтэй, хулгай луйварт жинхэнэ гаршсан, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй, үл бүтэх этгээдүүд АН дотор байна гэж боддог Дан бусдын ул шагайна,гүтгэж гүжирдэнэ, нэр төрийг нь харлуулах гэж оролдоно, Дутагдалыг үл тэвчигч, эх оронч дүр эсгэнэ, Төрийн эрхийн төлөө юу ч хийхээс буцахаа байсан бүлэг хэлгайч мэт л харагдаг, Монголчууд ядаж хүмүүсийг сайн таньж төрд дэвшүүлж бай, Төрийн гол албанд ажиллаж байгаа хүмүүс рүү ямар муухай дайрч байна аа
Нэргүй 2025-12-25 124.158.106.51
Сенесен тер унэ челеелееед ч еерчлегдехгуй. Хулгайчууд хулгайчаараа л улдэнэ. Енеедер Монголчуудын 80-90% нь тевшиндее хулгайчууд шуу дээ. Ядуу, улныхан хуртэл хулгайчууд. Учир нь бусдын татвараар тэжээлгэдэг новшнууд чинь хулгайч-паразитууд мен биздээ.
Нэргүй 2025-12-25 103.229.123.231
Манай муу ПҮРЭВДОРЖ ирэх сонгуульд АН ялвал УИХ-ын дарга болох санаатай л үг хэлэх болгондоо МАН-ыг муулаад, намын дарга Цогтгэрэлийгээ хаана явсан газар нь дагаж давхиад байгаа юм. Мань хүнийг гаднаас нь харахад хэнэггүй, тэнэгдүү ч гэмээр байвч айхавтар зальтай хүн дэг шүү янз нь. Монголын өмч хувьчлалыг ЕС Бямбасүрэн, Тэргүүн шадар Да.Ганболд нар удирдаж явуулсан. Дараа нь Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдын үед гол хувьчлал явагдсан.Энэ хүмүүс чинь цөм АН-ын хүмүүс шиг санагдах юм.
зочин 2025-12-25 66.181.187.36
Ахмад настнуудын тэтгэвэрийг 2-3 жил зээлээр олгох асуудлыг хэн санаачиллаа,Пүрэвдорж мэтийн, ахмад хөгшид аав ээжээ үзэн ядагч этгээдүүд, Хэн дэмжлээ ,Хамгийн адгийн хүн төрхгүй хулгайч луйварчид, Ахмадуудын олонх нь хэн нэгэнд 2-3 жилийн тэтгэвэрээ алдаад одоо эм ч авах мөнгөгүй хагас өлсгөлөн амьдрахад хүрлээ, Зээл авна л биш,Ихэнх хөгшид сар бүр тэтгэвэрээ батлагаатай авахыг хүсч байна, Яагаад эдгээр хүмүүсийн эрхийг хохироов, Яагаад бусдын мөнгийг дээрэмдэх боломж олгов
зочин 2025-12-25 66.181.187.36
Энэ талаар хэлэлд их бичиж гомдол гаргаж байна, УИХ,засгийн газарт маш олон голдрол өргөдөл ирсэн гэж сонссон УИХ-ын гишүүд ,Засгийн газрын гишүүдээс эхлээд үүнийг мэдсээр байж, хараагүй, дүлий хүн мэт яагаад дув дуугүй суугаад байна аа, АН-ынхан бол тодорхой Тэд ахмад настангуудыг үзэн яддаг, Өөрт нь ашиггүй бол дугарах ч үгүй, Харин бусад хүчин түүний дотроос МАН-ын талынхан энгэж юу ч болоогүй юм шиг дуугай суугаад байж болохгүй б**х аа,
Ха ха ха 2025-12-25 103.145.234.40
Базар вангийн хум пад… их чухал зүйл болж. ккккк