Утаажилтын бүсээс 48 иргэнийг аюулгүй гаргажээ

Утаажилтын бүсээс 48 иргэнийг аюулгүй гаргажээ

Утаажилтын бүсээс 48 иргэнийг аюулгүй гаргажээ

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн шөнө гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, орон нутагт гурав, нийслэлд нэг дуудлага иржээ.

  • Хэнтий аймгийн Бор-Өндөр сум худаг дотор гал гарч байна гэсэн дуудлагыг 9:16 цагт хүлээн авсан. Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, зөөврийн усны худгийн гал хамгаалагч шатаж байсныг ажиллан унтрааж, Э-д хүлээлгэн өгсөн.
  • Өмнөговь аймаг, Даланзадгад сум өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 01:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, хашаанд хураалттай байсан 700 ширхэг боодол өвсний, 300 гаруй ширхэг боодлын өвс шатаж байсныг  ажиллан унтраасан.
  • Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 15:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Дархан-Уул аймаг, Дархан сум Өргөө баг гал гарч байна гэсэн дуудлагыг 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 2 өрөө байрны /паркет/ шал шатаж байсныг ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 48 иргэн /15 хүүхэд, 33 том хүн/-ийг аюулгүй газар гаргасан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж