Хуулийн байгууллагад шалгуулж буй УИХ-ын гишүүд-2

Хуулийн байгууллагад шалгуулж буй УИХ-ын гишүүд-2

Хуулийн байгууллагад шалгуулж буй УИХ-ын гишүүд-2

МАН-ын даргын сунгаанаас үүдэлтэйгээр нийгэмд "нүүрсний хэрэг" гэх дуулиан дахин дэгдсэн. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий УИХ-ын гишүүд хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад дуудагдах болсон юм. Зарим улстөрчийн хувьд 2024 оны УИХ-ын сонгуулийн санхүүжилттэй холбоотойгоор хуулийн байгууллагад шалгуулж байгаа юм. Тиймээс олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж, нэхэн сануулж байна.


УИХ-ын гишүүн Э.Болормаа нь яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцахгүй байгаа тул албадан ирүүлэх хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд гаргасан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл прокурорын байгууллагаас хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа талаар мэдээллээ.

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үеэрээ УИХ-ын гишүүн Э.Болормаа нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч зарцуулсан нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон юм. Энэ асуудалтай нь холбогдуулж нэр бүхий иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар өнгөрсөн хавраас шалгаж эхэлсэн.

Улмаар яллагдагчаар татсан. Гэвч яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцахгүй байгаагаас прокурорын байгууллагаас арваннэгдүгээр сарын 28-нд албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан юм.

УИХ-ын гишүүн Э.Болормааг “Ханбогд Эксплорайшн” компаниас 30 сая төгрөг хандиваар авсан байдаг. Тэрбээр УИХ-ын сонгуульд Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан билээ. Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56.1.1 дэх хэсэгт "гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага хандив өгөхийг хориглоно” гэж заасан байдаг.

Иргэн О.Отгонтөгсийн гомдлоор УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар мэдээлж байсан юм. Тодруулбал, иргэний гомдлыг 2025 оны аравдугаар сарын 24-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын газраас харьяаллын дагуу Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Учир нь Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын чуулганы 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг хэлэлцэн, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх санал дүгнэлт гаргасан юм. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан Их хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг тайлбарлахдаа гурван үндэслэлийг онцолсон. Тодруулбал,

  • Ерөнхий сайд Г.Занданшатарыг ТББХ-ны саналын томъёоллоор санал хурааж, огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.
  • УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа “Дэмжээгүй саналыг дэмжье” гэж ТББХ-ны саналыг үндэслэж, санал хураасан нь Үндсэн хуулийн зөрчил гэж дүгнэв.
  • УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчин өмнөх өдрийн ирцээр ирц авсан, ингэхдээ Баасан гаригийн чуулгандаа суугаагүй 19 гишүүнийг саналын тоонд хууль бусаар оруулж тоолсон. Үндсэн хуульд заасан ердийн олонх буюу 64 хүний саналаар Ерөнхий сайдыг огцруулах ёстой байтал 52 хүний саналаар огцруулсныг Үндсэн хуулийн зөрчилд нэрлэсэн.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хувьд “Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүндэтгэж байна. Хэнд ч гомдох вэ. Улс төр ийм л байдаг” гэдэг байр суурийг хэвлэлд өгч байв.

Иргэний гомдлоор УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ч.Номин, П.Сайнзориг нарыг АТГ-т өгч шалгуулах бичиг өгсөн талаар нэг сарын өмнө мэдээлсэн. Сүүлд мөн УИХ-ын гишүүн Ч.Номинг сэтгүүлчийн гаргасан гомдлоор АТГ-т шалгуулах хүсэлтэй байгаагаа мэдээлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ч.Номин “Намайг АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн, шалгаж байгаа байх. Би мэдээллээ өгөхөд бэлэн” гэдгээ хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Ч.Номин сайд тогтоол гаргаж "Тамгагүй төр" жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гээд баталчихсан” гэж мэдэгдэж байв. Үүний дараахан Соёлын сайд асан Ч.Номин Б.Энхбаярын мэдээллийг няцаасан мэдэгдэл гаргасан юм. Ч.Номин мэдэгдэлдээ “Үндэсний хорооны төлөвлөгөөний хэсгээс тастаж тавьсан цаас санхүүгийн баримт биш. Б.Энхбаяр сайд Монгол Улсын Олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хорооны гишүүн, төлөвлөгөөг нь батлалцсан хүний хувьд Монгол Улс хуультай, бодлогын процесс дараалал, төлөвлөгөө, гүйцэтгэл, хяналтын механизмтай байдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. "Тамгагүй төр" жүжигт улсын төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй болохыг удаа дараа мэдэгдэж байна” хэмээн онцолж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-26 138.252.29.38

гишүүнээс нь булга л даа.

Avatar

Zochin 2025-12-26 202.72.245.203

bugdiin schalgaad yllaa ogoch estoi.

Avatar

Нэргүй 2025-12-26 66.181.189.201

Энэ хуулийн байгууллага жирийн Иргэдийг шалгахаараа хурдан л шалгадаг мөртлөө Томчуулыг удаан шалгах юм. Сонин шүү

Avatar

Ахмад 2025-12-26 202.9.40.176

Том том хэргийн хажууд юу ч биш MCS -ээс хуулийн хэмжээг хэтрүүлж, хэдэн зуун саяар нь хандив авсан гишүүд бараг тэн хагас нь байгаа бишүү. УИХ-ын дарга Н.Учралаас эхлээд.

Avatar

галаа 2025-12-26 103.71.100.207

Учрал дарга Оджаргалаас 270 сая төгрөг хандив нэрээр үнэндээ хахууль авсан Нийтлэгдсэн няцаагаагүй .Хүрэлсүх яагаад 30 сая төгрөг авсан бэ ямар ч сонгуульд өрсөлдөөгүй байж хандив авснаа яаж тайлбарлаж байгаа вэ МАН ,АН хоёр намын нийлээд 40 орчим гишүүд 20-30 саяыг авчээ .Занданшатарыг огцруулах санал өгсөн учир Э.Болормаа яах аргагүй буудбуулж байгаа юм байна Хүрэлсүхийн хорхойтой араанд зуугдсан гэнээ

Avatar

ааа 2025-12-26 202.9.40.176

Эмэгтэйчүүдийг онилсон гүтгэлгээ зогсоо.

Avatar

Зочин 2025-12-26 202.179.25.186

Болормааг энэ хоёр бүсгүйтэй зүйрлүүлэх нь арай дэндэнэ ээ. Болормаа хулгай хийгээгүй. Батцэцэг авгайгаас өгсүүлээд адилхан хөрөнгө оруулалттай компаниудаар хэдэн арван сая төгрөг авч сонгуульд оролцсон хүн зөндөө зөндөө. Цэрэнпунцаг өвгөн свраа тат. Хөгшин хүн одоо юу гэж боловсрол мэдлэгтэй, чадвартай хүнтэй ингэж балайрахаа болио. зөнөөд байна уу. Нөгөө хоёр бол хуулийн өмнө хүлээх хариуцлага нь өндөр. Болормаа ер нь яасан гэж. ……………

Avatar

Зочин 2025-12-26 103.9.88.154

Болормааг үтэр түргэн татаж шоронд нь явуул

Avatar

Асуулт 2025-12-26 59.153.87.54

Болормаа айлын гэрийн тооноо шагайсан юм уу, үүнд нь юу яасан бэ?

Avatar

Нэргүй 2025-12-26 188.162.254.33

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!??????!!!??!!??!!??!?

Avatar

Нэргүй 2025-12-26 172.58.212.54

"Тамгагүй төр" жүжигт улсын төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй ч төрийн өмчит компаниар дамжуулж санхүүжилт авсан нь зөрчилд тооцогдоноо

Avatar

Нэргүй 2025-12-26 103.242.47.254

монгол төр бузар шуналтай данхан толгойто МАНгар авгайчуулаар дүүрчээ

Avatar

Нэргүй 2025-12-26 103.142.76.38

Энэ хүмүүс аль шийтгүүлэхгүй л хуулийх шүүхийн дээр нь х****л идсэн нам нь байгаа юм чинь

Avatar

ШИЛЭН ЦОГОО 2025-12-26 59.153.114.73

НЯЛГАНАЖ НЯЛЦАГАНАХГҮЙ ! ӨНГӨ МӨНГӨ ХАРААД БАЙЛГҮЙ ТҮРГЭН ШУУРХАЙ ҮНЭН ЗӨВ ШАЛГААД ТААРСАН ЯЛ ШИЙТГЭЛИЙГ ОНООМООР БАЙНА !!!

Avatar

галаа 2025-12-26 103.71.100.207

Б.Энхбаяр өөрөө 5 тэрбум төгрөг хусчихсан байсан нь илэрч бандаашигтайгаа гарч гүйж баларч байгаа хүн юун олон гэмт хэргүүдийг шийдүүлэх , өөрийгөө мулталж чадвал их юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж