Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр хоёр удаагийн газар хөдлөлт бүртгэгдлээ. Тодруулбал, Богд сумын нутагт 16:42 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол оройн 19:39 цагт Баян-Өндөр сумын орчимд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Одоогоор холбогдох байгууллагуудаас авсан мэдээллээр эдгээр газар хөдлөлтийн улмаас хүн ам, мал, барилга байгууламжид учирсан хохирол бүртгэгдээгүй бөгөөд чичирхийлэл зарим иргэдэд мэдрэгдсэн тухай мэдээлэл иржээ.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр Монгол орны нутаг дэвсгэр нь Төв Азийн эх газрын газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог тул газар хөдлөлт харьцангуй давтамжтай тохиолддог. Түүхэн баримтаас үзэхэд өнгөрсөн XX зуунд манай улсад 8 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа бүртгэгдсэн бол магнитуд нь 7 хүрч, их хэмжээний эвдрэл сүйрэл учруулах чадалтай газар хөдлөлт 10 гаруй удаа болсон байна.
Сүүлийн 10 жилийн статистик мэдээллээс харахад Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 260 мянга гаруй газар хөдлөлт бүртгэгдсэнээс хоёр нь 7 магнитудын хүчтэй, долоо нь 6 магнитуд, 100 гаруй нь 5 магнитуд, мянга гаруй нь 4 магнитуд, 10 мянга гаруй нь 3 магнитудын хүчтэй байсан нь газар хөдлөлийн идэвх өндөр хэвээр байгааг харуулж байна.
Иймд холбогдох байгууллагууд иргэдийг газар хөдлөлтийн үед авах аюулгүй ажиллагааны зөвлөмжийг мөрдөх, барилга байгууламжийн бат бөх байдалд анхаарах, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч, болзошгүй давтан чичирхийлэлд бэлэн байхыг анхааруулж байна.
3,548.92




















































ЭЛБЭГ АЦ НЬ БНА 2025-12-24 202.131.239.190
БАНТАНШАТАР ТИЙМ Л СҮРХИЙ ЮМ БОЛ БЕНЗИНИЙ АСУУДЛААР ШАТ ДАРААЛАН ХАРИУЦЛАГА ТООЦОХ БАЙСАН ГҮЛДИЙСЭН ҮМХИЙ АЦНУУД БАЯНХОНГОРЖУУЛЖ ДУУСТЛАА Л ЧААЦГААНА БИЗ ДЭЭ ГӨЛӨГНҮҮД