Сирийн сайд нар Путинтэй цэргийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв

Сирийн сайд нар Путинтэй цэргийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв

Сирийн сайд нар Путинтэй цэргийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв

Сирийн Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нар Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзжээ. Тэд цэргийн аж үйлдвэрийн салбарт хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хэлэлцсэн байна.

Сирийн Гадаад хэргийн сайд Асаад Хассан Аль-Шайбани, Батлан хамгаалахын сайд Мурхаф Абу Касра нарын Путинтэй хийсэн уулзалт улс төр, эдийн засаг болон цэргийн хамтын ажиллагаанд төвлөрсөн гэдгийг Сирийн хэвлэлд мэдээлжээ. Тэр дундаа батлан хамгаалахтай холбоотой асуудлууд голлох хувийг эзэлсэн байна. Үүнд, Сирийн армийн чадавхийг бэхжүүлэхийн тулд хамтын ажиллагагаа хөгжүүлэх, зэвсэг техникээ орчин үежүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн салбарт хамтран ажиллаж, туршлага солилцох зэрэг багтжээ.

Эдийн засгийн тухайд хэлвэл, Сирийн сэргээн босголтын төслүүд, дэд бүтцийн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон байна.

Түүнчлэн Путин энэ үеэр Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хувиршгүй дэмжинэ гэдгээ дахин баталжээ. Тэрбээр Сирийн нутаг дэвсгэрт ахин дахин халдаж буй Израилийн үйлдлийг буруушаагаад, энэ үйлдэл нь бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд шууд заналхийлж байна гэсэн юм.

Путины ойрын холбоотон Башар аль-Ассад засгийн эрхэнд байхаа нэгэнт больсон ч ОХУ Сирийн шинэ засгийн газартай сайхан харилцаатай байхыг эрмэлзэж байна. Ялангуяа Сири дэх хоёр цэргийн баазынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэн тогтвортой явуулах нь Оросын зорилго. Сирийн шинэ ерөнхийлөгч Ахмед аль-Шараа өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэл хийхдээ, Орос, Сирийн хооронд байгуулж байсан хуучин гэрээнүүдэд хүндэтгэлтэй хандана гэдгээ илэрхийлсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-24 66.181.188.247

“””Нохой засуулсан хүндээ янаг”””аа гэж,,,,,

Avatar

ө 2025-12-24 202.72.245.121

з эвсэг зөвлөх гуйлаа гээд л бич

Avatar

с 2025-12-24 202.72.245.121

з****г зөвлөгч гуйлаа гээд л товчхон бич

Avatar

Чингис хаан 2025-12-24 66.181.181.26

мориноосоо буулгүй дэлхийг төвшитгөн амархаан, буугаад төрийг Түвшингөх хэцүү шү

Avatar

Нэргүй 2025-12-24 50.90.216.188

мөнхийн дайсан, мөнхийн ах дүү гэж үгүй аж.Харин Орос бол одоо хүнд туслах битгий хэл өөрийгөө яая гэж байна.Пүтин бол 1 Бензин колонканы эрхлэгч күн!

Avatar

Нэргүй 2025-12-24 59.153.115.124

АНУ-д долгинодог ядуу орныхон Путины ажилд садаа болохын тулд худлаа Орост талтай юм шиг ирж, Кремлид уулзалт хийдэг.

Avatar

Б 2025-12-24 202.131.225.197

ЦАРЬ БСДАД ХИЙГЭЭД БАЙХ ОЛИГТОЙ АЖИЛ БАЙХ БИШ. БУНКЕРТЭЭ НУУГДАЖ ХЭВТСНЭЭС ХУДЛАА ҮНЭН ИНГЭЖ ПРОПОГАНДА ХИЙГЭЭД ТЭНЭГТЭЖ ЯВСАН НЬ ДЭЭР.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж