Хятадын тэрбумтан Гейтсийн уриаг хүлээн авлаа | News.MN

Хятадын тэрбумтан Гейтсийн уриаг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Хятадын тэрбумтан Гейтсийн уриаг хүлээн авлаа

Билл Гейтс

Хятадын тэрбумтан Чэнь Гуанбяо нас барсныхаа дараа үлдсэн бүх хөрөнгөө буяны үйлст зориулахаар шийдсэн тухай Xinhua агентлаг дамжуулав. Microsoft-ийн Билл Гейтс, хөрөнгө оруулагч  Уоррен Баффет нарын "The Giving Pledge"  санаачилгыг дэмжсэн Хятадын анхны тэрбумтан нь Гуанбяо болов.

Jiangsu Huangpu Renewable Resources Utilization компанийн захирлуудын зөвлөлийн дарга ЧэньГуанбяо таван тэрбум юань буюу 735 сая ам.долларын хөрөнгөтэй хүн ажээ.

Баффет ба Гейтс хоёр есдүгээр сарын сүүлчээр Хятадад айлчлах ба энэ үеэрээ хятад баячуудад хандан буяны үйлст мөнгөө өгөхийг уриална. Есдүгээр сарын 29-нд Бээжинд дайллага хийгдэхээр төлөвлөгдөөд 50 баян хятадад урилга илгээсэн байна.

Өнгөсөн зургадугаар сард тэд Америкийн тэрбумтнуудад хандан хөрөнгийнхөө хагасыг буяны үйлст зориулахыг уриалсан юм. Тэдний "The Giving Pledge" санаачилгыг Америкийн 38 тэрбумтан дэмжиж буйгаа наймдугаар сарын эхээр  мэдэгдсэн билээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MONH NAR EEJ SURGAAL 2010-09-09 202.179.10.154

NIIT MONGOL TUURGATNIIG NEGTGEJ DELHIIN TALIIG BISH DELHIIG BYHELD NI EZLYYLEHIIN TOLOOH EHNII BOGOOD ETSSIIN HAMGIIN DEED HARIUTSLAGIIG BI GANTSAARAA YYREHED HEZEED BELEN BAIH BOLNOO IH HOID OVOGT BOO—GEGEEN MONHTYVSHIN OVOGTOI GANBOLD

Avatar

thhh 2010-09-09

Хөөрхий эдний чин сэтгэлээсээ өгч буй мөнгө ядуурлыг буруулах төсөл нэрээр төсөл завшигчдын гарын салаагаар урсаад л алга болно доо

Avatar

Зочин 2010-09-09

enenii ard asar tom sonirhol yvj bn yu ym bol doo

Avatar

Зочин 2010-09-09

Гүй ээ хө Эд нар чинь өөрсдөдөө кайфтай байдаг байхгүй юу Наадуул чинь миний өгсөн мөнгийг хэн хусах бол гэж бодохгүй шд Тэртэй тэргүй л өөрсдөө идэхгүй бид хэдийгээр өөрийн хүчээр мөнгө олсон ч гэсэн энийгээ бусад хүнтэй хувааж идье гэж бодож байгаа болохоор энэнд зовох юм байхгүй Харин хятад хүн үнэхээр уламжлалдаа шинэчлэл хийсэн сайхан гэрээс үлдээсэн байна шүү Учир нь Хятадын гүн ухаанд бол энэ дэлхийд олсон мөнгөө булчихаад үхвэл хойд насандаа хэрэглэнэ гэсэн үнэмшил байдаг Харин энэ талийгаач бол сайхан шийдвэр гаргасан байна

Avatar

Зочин 2010-09-09

Хөөрхий эдний чин сэтгэлээсээ өгч буй мөнгө ядуурлыг буруулах төсөл нэрээр төсөл завшигчдын гарын салаагаар урсаад л алга болно доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж