"Газпром"-ын Европ руу чиглэсэн нийлүүлэлт сүүлийн хагас зуунд байгаагүй доод хэмжээнд хүрч, Хятадын экспортын алдагдлыг нөхөж чадахгүйд хүрсэн тул Оросын байгалийн хийн орлого гурав дахь жилдээ буурсан үзүүлэлттэй гарлаа. Тодруулбал, энэ оны эхний 11 сарын байдлаар Оросын холбоооны төсөвт байгалийн хийн экспортоос 420 тэрбум рубль төвлөрчээ. Цаашлаад оны эцэс гэхэд 470 тэрбум рубль хүрнэ гэж таамаглаж байна. Энэ нь өнгөрсөн оноос дөрвөн хувиар буюу 20 тэрбум орчим рублиэр буурсан дүн юм. Түүнчлэн 2023 оныхоос 17 хувиар буюу 96 тэрбум рублиэр буурсан муу үзүүлэлт.
Энэ жилийн эцсийн дүн батлагдан гарвал цар тахалд нэрвэгдсэн 2020 оноос хойших хамгийн бага орлоготой жил болох магадлалтай байна. Оросын Сангийн яамны мэдээллээс харахад 2020 онд байгалийн хийн экспортын орлого 439.1 тэрбум рубль хүрч байжээ.
Харин дээд үзүүлэлтдээ хүрсэн нь 2022 он буюу 1.6 их наяд рубль болсон. Тухайн үед "Газпром" Европ руу их хэмжээгээр байгалийн хий нийлүүлсэн хэвээр байсан бөгөөд үнийн хувьд 1000 куб метр тутамд 4000 ам.доллар байжээ. Үүнээс хойш байгалийн хийн экспорт бараг дөрөв дахин буурч, дайны өмнөх үеийн 30-40 хувьтай л тэнцэхүйц хэмжээнд хүрэв.
Оросын байгалийн хийн хамгийн том худалдан авагч нь Хятад. Хятадын "Сибирийн хүч" хийн хоолойгоор дамжуулан авдаг байгалийн хийн хэмжээ энэ онд 38.6-38.7 тэрбум куб метр хүрчээ. Энэ нь дамжуулах хоолойн хүчин чадлаас үл ялиг хэтэрсэн дүн аж. Гэвч нөгөө талд Европ руу нийлүүлдэг байгалийн хийн хэмжээ өнгөрсөн оноос 45 хувиар буурсан. Украины нутгаар дамжин өнгөрдөг хийн хоолойд найдалтгүй болсон тул 1970-аад оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрээд буй нь энэ юм.
"Газпром"-ын бусад худалдан авагчийг бодвол Хятад давуу эрх эдэлдэг. Тодруулбал, бусад улс "Газпром"-ын байгалийн хийг 1000 куб метр тутамд 401 ам.доллараар худалдан авч байгаа бол Хятад ердөө 248 ам.доллар төлдөг. Оросын засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд Хятадад 32 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр 1000 куб метр тутамд Хятад 243.60 ам.доллар төлөх болно.
Алс дорнодын шинэ маршрут нээгдсэнээр 2027 оноос хойш Оросын экспортын хэмжээ 47 хувиар өсч, жилд 56 тэрбум куб метр хүрэх төлөвтэй байна. Гэвч мөн хугацаанд Европын холбоо Оросын байгалийн хийнээс хамааралтай байдлаа бүрэн зогсоохоор төлөвлөж байна.
3,548.92





















































Нэргүй 2025-12-24 172.105.200.251
Сайхан мэдээ байнаа. Дараа жил борлуулалт нь эрс муудна. Хядадуудад 243 доллараар зараад алдагдлаа ч нөхөж чадахгүй байгаа гэсэн
Нэрт 2025-12-24 103.111.68.3
За сайхан мэдээ авсан "сляваукраинчууддаа"" баяр хүргэе!
Нэргүй 2025-12-24 202.9.41.112
Сайн байна. Энэ нь манай улсад ашигтай мэдээ юм. Монгол улс Оросоос хямд газ авч дулааны асуудлаа шийдвэрлэвэл зүгээр юм.
ХУУЛЬЧ 2025-12-24 202.9.46.255
БУУРАЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ . ГОЛ ХЭРЭГЛЭГЧ НЬ 60 ЖИЛ ЕВРОПЫН УЛС ОРНУУДАД БАЙСАН ШҮҮ ДЭЭ.,,,,
Нэргүй 2025-12-24 178.174.229.45
MUU HULMASUUD EHOLBOOG SHULJ BAIJEE . MUU BUZARUUD
Нэргүй 2025-12-24 202.126.89.79
газпром энэ байдлаараа удахгүй дампуурлаа зарлахад хүрнэ гэж удирдлагууд нь ярилцлага өгөхдөө нуулгүй хэлсэн байна. Орсын ерөнхийлөгч үүнтэй холбогдуулан хариуцлагагүй хүмүүстэй жич тооцно гэжээ…
Нэргүй 2025-12-24 12.74.222.64
путин хуйло байсхийгээд л орос бол ….Эрчим хүчний хэт их гүрэн….ЭНЕРГЕТИЧЕСКИЙ СВЕРХДЕРЖАВ…..гээд байсан уу ?
зочин 2025-12-24 66.181.160.94
Тэнэг байгаа биз!!… Цагтаа ГАЗПРОМ кампан 600 тэрбум доллороор үнэлэгддэг жинхэнэ НАЦИОНАЛЬНАЯ ДОСТОЯНИЕ байлаа Одоо 40 тэрбум хүрэхтэй үгүйтэй л болж .. Путин ч ёстой нугасаллаа даа ..