Шведүүд мөрөөдлийн эмэгтэйгээ нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Шведүүд мөрөөдлийн эмэгтэйгээ нэрлэжээ

Мадлен гүнж. Фото ©AFP

Шведэд саяхан нэг санал асуулга эрчүүдийн дунд явагдан хамгийн дур булаам эмэгтэйг тодруулсан билээ. The Local хэвлэлд бичсэнээр судалгаанд 20-80 насны хоёр мянга орчим эрчүүд хамрагдсан байв.

Эрчүүд гурван эмэгтэйг илүүтэй үнэлсэн байна. Хамгийн дур булаам эмэгтэй нь швед эрчүүдийн хувьд ерөнхий тогооч Тина Нурдстрем болсон байна. Тэрээр Шведын телевизээр хоолны шоу хөтөлдөг хүн.

Хоёрдугаар үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тэд Польшийн жүжигчин Изабелла Скорупког нэрлэв. Тэр эмэгтэй “Алтан нүд” киноны Жеймс Бондын найз эмэгтэйн дүрийг бүтээжээ.

Гуравдугаарт, Шведын гүнж Мадлен бичигдсэн байв. Гүнж саяхан нөхрөөсөө салсан билээ.  Сайхан хүүхнүүдээс гадна тэд хамгийн эрэмгий эрэгтэйг нэрлэсэн нь хоккейчин Берье Сальминг боллоо. Сексийн зөгнөлийнхөө талаар тэд ярихдаа олон эмэгтэйтэй хамтарсан секс хийхийг хүсдэг гэсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж