Монгол Улсын нийт гадаад өр 2025 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар 40.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.7 тэрбум ам.доллар буюу 13 хувиар өссөн байна. Харин өмнөх улирлаас 805.2 сая ам.доллароор буюу 2.2 хувиар нэмэгджээ.
Гадаад өр ийнхүү өсөхөд шууд хөрөнгө оруулалттай холбоотой компани хоорондын зээллэг, банк санхүүгийн салбарын зээл, Засгийн газрын гадаад өрийн нэмэгдэл голлон нөлөөлсөн байна. Тодруулбал, шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.6 тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын гадаад өр 1.5 тэрбум ам.доллар, Засгийн газрын гадаад өр 594.9 сая ам.доллароор тус тус өсжээ.
Нийт гадаад өрийг салбараар нь авч үзвэл:
- Шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 18.3 тэрбум ам.доллар буюу нийт өрийн 45.3 хувь
- Засгийн газрын гадаад өр 8.8 тэрбум ам.доллар буюу 21.7 хувь
- Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллага 3.5 тэрбум ам.доллар буюу 8.5 хувь
- Төв банк 1.4 тэрбум ам.доллар буюу 3.5 хувь
- Бусад салбар 8.5 тэрбум ам.доллар буюу 21.0 хувийг тус тус эзэлж байна.
Эндээс харахад гадаад өрийн бараг тал хувийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хоорондын зээллэг бүрдүүлж байгаа нь анхаарал татаж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН НИЙТ ӨР 35.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ
Энэ оны гуравдугаар улирлын эцэст Засгийн газрын нийт өр 35.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.8 их наяд төгрөг буюу 15.6 хувиар өссөн байна. Харин өмнөх улирлаас 175.3 тэрбум төгрөгөөр буюу 05 хувиар нэмэгджээ.
Засгийн газрын өрийн өсөлтөд гадаад өрийн хэмжээ мэдэгдэхүйц нөлөөлсөн бөгөөд гадаад өр жилийн дотор 4.1 их наяд төгрөг 13.5 хувиар нэмэгдсэн бол дотоод өр 764.1 тэрбум төгрөгөөр буюу 2.2 дахин өссөн байна. Харин Засгийн газрын өрийн баталгаа 29.5 тэрбум төгрөгөөр буюу 14.2 хувиар буурчээ.
Засгийн газрын нийт өрийн:
- 34.2 их наяд төгрөг буюу 95.6 хувь нь гадаад өр
- 1.4 их наяд төгрөг буюу 3.9 хувь нь дотоод өр
- 178.8 тэрбум төгрөг буюу 0.5 хувь нь өрийн баталгаа байна.
Гадаад өрийн дотор үнэт цаас 10.8 их наяд төгрөг, зээл 23.3 их наяд төгрөгийг эзэлж байгаа нь Засгийн газар олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн зээлийн хэмжээ өндөр хэвээр байгааг харуулж байна.
Түүнчлэн 2025 оны гуравдугаар улирлын эцэст Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 2.8 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 930.8 тэрбум төгрөг тус тус төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр буюу 68.5 хувиар өссөн бол хүүгийн төлбөр 4.2 тэрбум төгрөгөөр буюу 0.4 хувиар буурсан байна.
3,576.26






















































Нэргүй 2025-12-24 203.91.115.40
1-рт төсвийн алдагдал. 2-рт Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхээр зээлсэн тэрбум гаруй доллар голлох нөлөөг үзүүлсэн.
Зочин 2025-12-24 202.126.90.211
Энэ их өр ард түмэн бидний нуруун дээр л бууж байна даа. Болдог бол эрүүл мэндээ бодоод зайлах юмсхн.
Нэргүй 2025-12-24 202.126.91.25
АН засгийн газар байгуулаад бүтээн байгуулалт хийхээр 1.5 тэрбум $ бонд босгоход борж үхэх гэж байсан улс, харанхуйчууд, эх оронсогууд яагаад дуугарахгүй байгаа юм бол доо хөөрхий ккккк. АН Чингис бондоор ямар их бүтээн байгуулалт хийснийг бүгд мэднэ. Гэтэл МАНгасууд сүүлийн 9 жил 10 дахин их өр тавиад яг бодитой юу хийчихэв ээ? 230 км Дарханы замаа одоо болтол дуусгаагүй шүү. Ээ хөөрхийлэлтэй тэнэг монголчууд
Нэргүй 2025-12-24 59.153.115.124
Монгол улс мангар улстөрчидтэй нь үүгээр харагдаж байна. Монголын төрийн удирдагчид АНУ-ын ноход эсвэл сэтгүүлч, түүхч, олон улсын харилцаа, социологич, хуульч мэргэжилтэй мангар хүмүүс юм.
зочин 2025-12-24 66.181.189.117
2013 онд долларын ханш 2500 төгрөг байсан,33.000.000.000.000 төгрөг хэдэн доллар вэ
Нэргүй 2025-12-24 66.181.189.117
2013 онд долларын ханш дундажаар 1524 төгрөг байсан
Нэргүй 2025-12-24 122.201.31.30
ӨРГҮЙ УЛС ОРОН ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ.ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРНУУД Ч ӨРТЭЙ.ТВ МЭДЭЭ ҮЗЭЖ БАЙ ХҮМҮҮСЭЭ
Нэргүй 2025-12-24 66.181.189.117
2013 ОНД ГАДНЫН БОНДЫН ГУЧИН ГУРВАН ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ЗЭЭЛ НЭРЭЭР ТАРААЖ ЦАЦААД,2015 ОНД ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГАРГАЖ ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИНГУУД ХУЙВАЛДАН ЗАВШСАН, ТУХАЙН ҮЕИЙН ЕРӨНХИЙ САЙД АЛТАНХУЯГ ХЭЭВ НЭГ ЭНЭ ЗЭЭЛ Ч ЯАХАВДЭЭ ХОЙЧ ҮЕ ТӨЛЧИХНӨ ГЭЭД СУУЖ БАЙСНЫГ САНАЖ БАЙНА .2012-ОНЫ 33 ИХ НАЯД ТӨГРӨГШҮҮ, 33000000000000 ТӨГРӨГ БОЛ АВИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА АСАН ЭНХЖАРГАЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНД ХЭЛСЭН БАРИМТ
сонгогч 2025-12-24 202.9.46.165
МОРЬ УНАСАН "ТОЛГОЙГҮЙ " МОНГОЛ ГЭЖ ЭНЭ ………….!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 35 жил "толгойгүй" явж ирлээ………Монголд лидер алга…….
Нэргүй 2025-12-24 188.162.254.106
сандраад бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан эх ороноосоо урвагч баярцогт даргаасаа асуугаад муусайн ялаануудыг зоригтой туухэн алсын хараатайгаар ядаргаатай зохицуулчихна.
зочин 2025-12-24 66.181.187.36
Сэтгэгдэлд бичигдэж буй зүйлүүдэд итгэхэд бэрх Үнэн юм маш ховор Гүтгэлэг голлоно , АН төрд гараад л гадаадаас асар их хэмжээний зээл авч засгийн газрын өрийг хэд нугалан өсгөснийг монголчуудыг бүгд мэднэ, харинн МАН төрд гараад ийм зүйл хийгээгүйэсрэгээр хүү багатай хямд зээл болгон хувирган төлбөрөө хугацаанд нь ямарч хүндрэлгүй графикийн дагуу төлбөрөө төлж байна Засгийн газрын өр 8 орчим тэрбум ,бөрөг өсгөлгүй олон жил болж байна,, ДНБ-ний 50 орчим хувь зөвшөөрсөн хэмжээнд гэсэн