Б.Пүрэвдорж: Ардын намын хулгайг зогсоохын төлөө үхтэлээ зүтгэлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцээд гишүүдийн олонхи нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Тогтоолын төслөөр санал хураахын өмнө УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Н.Батсүмбэрэлд хандаж хэлэхэд, өнгөрсөн хугацаанд Ардын намын хулгай зэлгийг болиулахын төлөө үхтэлээ зүтгэлээ. Энэ хугацаанд асар их хулгай хийлээ. Та нарын хийсэн хулгай ч мөн ч ихдээ. Тэр болгоноосоо асар их мөнгө олсон.
Нүүрсний хулгайн мөнгөө яаж цэвэршүүлэх вэ гэдэг ийм л юм явж байгаа.
Би танд ганцхан тоо хэлье. Ховд аймагт 83 аж ахуй нэгж хувьчлагдсанаас 79-ийг нь тухайн үеийн МАН –ын хорооны дарга байсан хүмүүс авсан. Өнөөдөр энэ хувьчлал явахад хамгийн ашигтай хэдхэн компани дээр орно гэдэг үнэн. Энэ дээр нэг юм бол ил болно. Нүүрсний хулгайн мөнгө албан ёсны хөрөнгө болж хувирна. Энэ бүх зүйлийг сая Очирбат гишүүний хэлсэнчлэн асуудалд ул суурьтай хандаж шийдэхгүй бол хуудуутай орж ирж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга компаниудынхаа талаар мэдлэгтэй байгаа, зөв зүйл бодож байгаа ч дундуур нь сиймхийгээр нь ашигладаг таны олон дарга нар байгаа. Тэд нар энийг ашиглаж хулгайн мөнгөө албан ёсны болгох ажлыг хийх гэж байна. Хяналтын багцийг нь өгөхгүй бол гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй. Ямар ч үнээр хамаагүй хөрөнгөө албан ёсны болгох гэж байгаа. Есөн жилийн турш энэ төрд засаг барьж, хулгай хийснээ албан ёсны болгох гэсэн хүмүүсийн хүсээд байгаа зүйл болж хувирна шүү.
Л.Энх-Амгалан: Сингапурын Тимасек компаниас 100 гаруй удаа туршлага судалсан ч үр дүнгүй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Төрийн өмчит 101 компанид 59 мянган хүн ажиллаж байна. Бүгдээрээ нийлээд 25.9 тэрбумын борлуулалт хийж байна, өр төлбөр нь 22.8 их наяд болсон. Хамгийн их өр төлбөр үйлдвэрлэдэг. Нийт хөрөнгө нь 60 их наяд гарсан хэрнээ хөрөнгийн өгөөж нь 9.6. “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” хоёрыг хасвал хөрөнгийн өгөөж нь хасах гарна. Монгол Улс зах зээлд шилжээгүй, хуучнаараа төрийн өмчид суурилсан эдийн засагтай улс орон гэдэг дүгнэлт гарна. Гашуун сургамжууд их бий. "Монголын цахилгаан холбоо" компани гэж үнэ цэнэтэй компани байсан. Энийг стратегийн компани хувьчлахгүй гэж үнэлээд ямар үнэ цэнэтэй болов. Мобиком, Скайтель, Юинтельтэй харьцуулахад ямар болов. Төр холбооны үйлчилгээ монополь байх ёстой гээд Тагнуулын ерөнхий газар бие даагаад харилцаа холбооны компани байгуулж байсан, ийм гашуун сургамж их байна. Өмч хувьчлалыг хийхдээ биенээ хардахгүй сэрдэхгүй хийх ёстой.
Саяхан С.Бямбацогт сайд Синапурын Тимасек компани дээр очоод ирсэн байна лээ. Онигоотой зүйл хэлье.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй очиход Тимасек сан дээр Монгол Улсаас 108 дахь удаагийн зочид төлөөлөгч нар ирж байна. Та нар төрийн өмчийнхөө өөрчлөн байгуулалтыг одоог хүртэл хийгээгүй юм уу гэж асууж байсан.
Дэлхийн хэмжээнд манай монголчуудын хамгийн их очсон газар нь Тимасек, Норвегийн баялгийн сан хоёр байдаг. Маш их судалсан, маш их мөнгө зарсан эргээд үр дүн байхгүй.
Одоо нөхдүүд минь зориг гаргаж, хардлага сэрдлэгээ хойш тавж, өмч хувьчлалаа явуулбал явуулсан шиг явуулах хэрэгтэй. Маш их ярилаа, биенээ маш их хардаж сэрдлээ. Та бүхэн санаж байгаа бол Төрийн өмчийн хороонд Байлийхүү гуай гээд гадны зөвлөх үйлчилгээг насаараа өгсөн хүн бий.
Одоо ч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар/ТӨБЗГ/-т ажиллаж байгаа болов уу. Одоо бид нар шийдвэр гаргаж хийхгүй бол ТӨБЗГ -ын дарга Б.Цэнгэл Байлийхүү гуайн араас орно. Хэдэн боть номоо тэврээд тэтгэвэртээ гарна, энэ цаг удахгүй. Шинэ парламент гарлаа, энэ хүрээнд гаргах ёстой шийдвэр бол хувьчлал.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
-Маш чухал асуудал хөндөж байна. Яах аргагүй 35 жилийн хугацаанд өмч хувьчлалын бодлогын үр дүн иймэрхүү байдалтай байгаа. 35 жилийн хугацаанд төрийн өмчит компанийг нээлттэй хувьцаат компани болгох, энэ бодлогыг хэрэгжүүлсэн.
Бодлогын үр дүнд 2000 гаруй аж ахуй нэгж, хуулийн этгээд, хувьцаат компани, үл хөдлөх хөрөнгийг хувьд шилжүүлсэн.
Үүнээс 287 тэрбум төгрөгийн орлого олсон тооцоо гардаг. Өнөөдрийн байдлаар 101 компани үйл ажиллагаа явуулж байна. Ногдол ашгаараа нэг их наяд төгрөг, татвар хураамж нь 6-7 их наяд төгрөгийг улсын төсөвт төлсөн. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хийсэн өмч хувьчлалын бодлого үр өгөөжтэй байж чадсан уу гэдэг дээр дүгнэлт хийх ёстой байх. Үүн дээрээ тулгуурлаад бодлогоо оруулж ирж байна. Таны ярьсан асуудал хөндөгдөж байгаа. УИХ хэлэлцээд шийдэх учраас либераль байдлаар оруулж ирсэн.
Цахилгаан холбоо компанийг нүдний цөцгий мэт хайрлаж байсан. Зах зээлд үүрэн холбооны олон оператор компани орж ирснээр хамгийн үр ашигтай, хамгийн хямд, хамгийн шуурхай, хамгийн чанартай үйлчилгээг хувийн хэвшил үзүүлж чаддаг болсон.
Харин хамгийн хүнд сурталтай, хамгийн өндөр зардалтай компани нь Монголын цахилгаан холбоо болсон.
Төрд өмч байгаад зөв захиран зарцуулж, зөв менежмент явуулж чадахгүй бол нэг мэдэхэд үнэ цэнэгүй үхмэл хөрөнгө болдог юм байна.
Тийм болохоор цаашдаа хөрөнгүүдээ үнэ цэнэтэй байгаа дээр нь зөв менежмент зөв бодлого хэрэгжүүлж, ард иргэд эдийн засагтаа ээлтэй болгох тал дээр зөв бодлго гаргах ёстой гэсэн тантай санал нэг байна.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
-Өмч хувьчлалаар нэг хэсэг нь уурхайтай, зочид буудалтай, архины компанитай болсон бол ард иргэд ядуу үлдсэн. Энэ алдааг давтахгүй байх ёстой. Ард иргэд өмч хувьчлалын талаар мэдээлэлтэй болсон юм уу.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
-Өмч хувьчлал амжилтгүй хэрэгжсэн шалтгаан нь нь хардлага сэрдлэг, ялангуяа 1990-ээд онд хийгдсэн өмч хувьчлал нь мэдээлэлд ойрхон, мөнгөтэй, эх үүсвэртэй улсууд нь хуйвалдаад хулгайгаар төрийн үнэ цэнэтэй өмчийг хувьдаа авсан алдаанаас болсон. Алдсан уу алдсан, дахиад алдчих вий гээд болгоомжилдог.
Хардахаа болъё, төрийн оролцоог биш хувийн хэвшлийг дэмжсэн бодлого явуулъя.
1990-ээд онд мэдээлэл байдаггүй, хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрх нь хязгаарлагдмал байсан. Мөнгөтэй хүн нь цөөн. Өнөөдөр бол мэдээлэл ил тод, хүн бүр үззэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй болсон. Бизнес хийх, хувийн өмчтэй байх бүх бололцоо бий болсон. 1990-ээд оны алдаа бас энэ цаг үед давтагдахгүй байх ялгаатай нийгэм бий болсон.
Энэ бол хувийн хэвшлийнхэн маань идэвхтэй татвар төлж, баялаг бүтээж явсны үр дүн.
Одоо бид алдчих вий гээд бээвийгээд суугаад байвал юу ч хөдлөхгүй.
Өмнөх сургамжаассаа дүгнэлт хийгээд урагшаа хараад явах нь зөв болов уу.
2014 онд Хөтөлийн цемент шохой үйлдвэр дээр гарсан алдааг бид давтахгүй гэж ярьж байна.
Хууль зөрчих юм бол энэ нь ил болоод хэдэн жилийн маргаан болоод асуудал үүснэ. Алдаа гарах эрсдэл тогтоолд байх юм бол засаад өгөөрэй.
Төрийн өмчит найман компанийн хувьцааг бүхэлд нь худалдана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.23/ хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Засгийн газраас энэхүү тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ.
2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээр компани, үйлдвэрийн газруудаас 100 хувь төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байна.
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд нь 2024 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангийн нэгтгэсэн дүнгээр нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 74.3 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 35.9 хувь), нийт орлого 26.0 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.5 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.5 хувь), нийт өр төлбөр 22.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 28.6 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.7 хувь)-тай тус тус тэнцэж байна. Нийт хөрөнгийн 63 хувь буюу 37.4 их наяд төгрөг, нийт орлогын 63 хувь буюу 16.4 их наяд төгрөг, нийт өр төлбөрийн 29 хувь буюу 6.6 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын дүн эзэлж байна.
Сүүлийн 5 жилд буюу 2021-2025 онуудад төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын чиг үүргийн давхардлыг арилгах, үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нэгтгэх, нийлүүлэх, татан буулгах арга хэмжээг авч 135 байсан төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын тоог 101 болгон 34-өөр бууруулжээ.
Мөн төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын хөрөнгийн өгөөж 2021 онд 1.94 хувь байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар 9.63 хувь болж нэмэгдсэн, 2021 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар 5.7 их наяд төгрөг болж өссөн үзүүлэлттэй байна. Гэвч нийт орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг уул уурхайн салбарын “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүн эзэлж байгаа тул цаашид төрийн өмчит компанийн шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга танилцуулгадаа онцлов.
Цаашид төрийн өмчит компаниудад баримтлах бодлого, чиглэлийг тодорхой болгох үүднээс төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг тодорхой шалгуурын хүрээнд ангилж авч үзэх, тэдгээрийн ангиллын хүрээнд төрийн зүгээс тухайн компанид оролцох өмчлөлийн бодлогыг ангилал тус бүрийн онцлогт тулгуурлан ялгамжтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Үүнд:Төрийн өмчит компаниудыг дараах 3 ангилалд авч үзэх:
Нэг. Бизнесийн болон өрсөлдөөнд суурилсан төрийн өмчит компани
Хувийн хэвшилтэй зэрэгцэн үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудын хувьцааг бүхэлд нь худалдах эсвэл төрийн өмчийн оролцоог 34 хувиас ихгүй байлгах.
Хоёр. Стратегид суурилсан төрийн өмчит компани
Стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа, төрөөс тодорхой зохицуулалт шаардлагатай төрийн өмчит компаниудыг олон нийтийн шууд хяналтад оруулах замаар дотоод гадаадын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хувьцааг нь санал болгон худалдаж, олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох, төрийн мэдлийн хувьцааг 51 хувиас доошгүй байлгах.
Гурав. Нийгмийн үйлчилгээ, дэд бүтэц, тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн өмчит компани
Тодорхой хууль тогтоомжийн хүрээнд төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг, нийгэм, иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн үр ашгийг чухалчилдаг төрийн өмчит компани болон үйлдвэрийн газруудтай байх шаардлага зайлшгүй тулгардаг. Төрийн зүгээс 100 хувь хувьцааг нь эзэмшиж, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын ил тод, нээлттэй байдлыг бий болгох, төрөөс тэдгээр байгууллагад олгож буй аливаа санхүүжилтийг ил тод тайлагнадаг байх, засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх, бүтээмж, үр ашгийг хамгийн боломжит өндөр түвшинд байлгах нь зүйтэй байна.
Мөн чиг үүргийн давхардлыг арилгах, бүтэц орон тоог оновчлох замаар төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг үргэлжлүүлэн авч ажиллах саналтай байна.
Дээрх ажлын хүрээнд Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийн төсөлд 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, 8 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, 7 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгаад байна.
Цаашид төрийн өмчит хуулийн этгээдийг биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын тоо нийт дүнгээр 101 байсныг 19-ээр буюу 18.8 хувиар бууруулж 82 болгохоор төлөвлөжээ.
Тодруулбал, төрийн өмчит “Монголын цахилгаан холбоо” ХК; “Хөдөө аж ахуйн бирж” ХХК; “Үндэсний давхар даатгал” ХК; “Монголын хөрөнгийн бирж” ХК; “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК; “Шивээ овоо” ХК; “Багануур” ХК; “МИАТ” ТӨХК; “Төрийн банк” ХК; “Эрдэнэс Тавантолгой” ХК; “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ; “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ; “Дулааны III цахилгаан станц” ХК; “Дулааны IV цахилгаан станц” ХК; “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК; “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК; “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК; “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар төсөлд тусгажээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Дулаан шарын гол” ТӨХК; “Цемент шохой” ТӨХК; “Монгол шуудан” ХК; "Багануур дулааны станц” ТӨХК; "Налайхын дулаан станц” ТӨХК; “Хөвсгөл дулааны станц” ТӨХК; “Ховд дулааны станц” ТӨХК; “Улаангомын дулааны II станц” ТӨХК зэрэг 8 компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдахаар төлөвлөсөн байна.
“Эрдэнэс монгол” ХХК; “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК; “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК; “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ; “Автоимпекс” ХК; “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК; “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг 7 төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
Г.ХОРОЛ
3,548.92





















































Зочин 2025-12-23 202.126.88.78
хувийн компанитай баячууд нь эрдэнэт мэт ашигтайг нь аваад улны хэд нь хоосон байх юм байна даа. ингэснээс бүх ард түмэнд ижил тэнцүү хувиар өгөх хэрэгтэй.
зочин 2025-12-23 103.57.95.56
Төрийн өмч хөрөнгө хулгайлах эх үүсврийн анхдагч АН суудал авсан намууд өөрсдийн нөлөө бүхий яам үйлдвэр уурхай нэгж байгуулгын сайд дарга томилдог хулгай луйвар илчлэгдэж баригдсан ч ялнаас мултардаг ардчилсан хуультай айж ичих нүүр умартан шудрага үнэнд үнэн дургүй үзэн яддаг ,,,кк
Зочин 2025-12-23 202.179.18.181
Пүрэвдорж гишүүний хэлдэг үнгн ш тэ тэр дандаа л баримттай хэлдэг.
1111111111111111111111111 2025-12-23 66.181.165.89
Хэдэн жилийн хулгайлсан мөнгөөр өө авах гэж байна гэдэг нь үнэн шүү. Ард түмэнд ашиггүй. Эрх барьж буй хүчин ард түмэнд өгөөжтэй, үйл ажиллагааг нь ашигтай байдлаар удирдан зохион байгуулах ёстой боловч даанч тэгэх сэтгэл зүрх байхгүй, эрх мэдэлтэй дээрээ идээд дуусгая гэсэн бодолтой байна. Тиймээс улс орон хөгжихгүй, ард түмний амьдрал улам бүр дордож байна.
Зочин 2025-12-23 64.119.29.46
Энэ цэнгэл гэж нөхөр юу ч хийж чадахгүй шүү дээ чадвар муу мэдлэг хүрэхгүй станцуудыг хувьчлаж болохгүй дээ
ИРГЭН 2025-12-23 66.181.167.254
ҮХЭЭГҮЙ, АМЬД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ?
зочин 2025-12-23 66.181.187.36
АН төрд гарах бүрд л монголын эдийн засаг сүйрч төрийн данс улайж ,өр зээлэнд унаж иргэдийн амьдрал хүндэрдэг, Нийгмийн өмч идэж уух явдал тоймоо алддаг Бүр 90–ээд оноос эд нар луйврын аргаар төрд гарч нийгмийн өмчийг шамшигдуулж өөрсдөө цүдийсэн Иргэдийг хувьцаа гэх хоосон цаасаар хуурсан,Харин МАН төрд гарч л энэ бүхнийг засч залруулдаг,Эдийн засаг бизнесээ сэргээж иргэдийн амьдралыг хэвийн болгодог Бүтээн байгуулалт өрнүүлдэг, Хамгийн шилдэг луйварчид АН дотор л бий,
Нэргүй 2025-12-23 103.229.123.100
ТӨБЗГ -ын дарга Б.Цэнгэл гэх хоцрогдсон нөхрийг өөрчлөөгүй цагт бүх юм байхь байдгаараа ..
Иргэн 2025-12-23 43.228.129.178
Төр иргэдээ ажилтай, орлоготой амьдруулах үүрэгтэй. Төрийн өмчийн компаниудыг хувьчлаад, төрийн албан хаагч нарыг цомхотгоод улс орон хөгжөөд сайхан болно гээд хуцаад байхын төрөөс хулгай хийж баяжсан хулгайчууд жирийн иргэдийг өөр шигээ л боддог байх. Цомхотгосон төрийн албан хаагчдаа яаж амьдар гээд байна. Гол юмаа ярихгүй юм тэнэгүүд ээ. Тийм мундаг юм бол та нар Оюутолгойг гадныхан хамаг алт, зэсийн зөөж байхад тэднээс мөнгөө авч улсаа хөгжүүлээч зүгээр хоорондоо хэрэлдээд яаж ч чадахгүй.
Нэргүй 2025-12-23 103.229.123.231
МАНАЙ УИХ-ЫН ГИШҮҮД САЙД НАР ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЗҮТГЭЛЭЭ ГЭДЭГ БАЙСАН БОЛ ОДОО ҮХТЛЭЭ ЗҮТГЭЛЭЭ ГЭДЭГ БОЛЖ. ТА НАР Л БОЛСОН ХОЙНО ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ, НӨГӨӨ ЕРТӨНЦӨД ЯВТЛАА ЗҮТГЭЖ ХАРАГДААЧ
Нэргүй 2025-12-23 103.229.123.231
Пүрэвдорж гаднаас нь харахад маанагдуу ч юм шиг, хэнэггүй эр хүн гэмээр ч юм шиг мөртлөө бөөн зальны хөрөнгө шүү. АН СОНГУУЛЬД ЯЛВАЛ УТХ-ЫН ДАРГА БОЛНО ГЭЭД Л ЦААНАА ТООЦООД МАН-ЫГ МУУЛААДЦцОГТГЭРЭЛЭЭС САЛАХГҮЙ ДАГААД ДАВХИАД БАЙГАА НӨХӨР
zochin 2025-12-23 71.229.150.6
AHIinhaa hulgaich lideruudee olood ireech,ted anhdagch ih hulgaichid shuu dee,odoo ch hulgailsaar l baigaaa
Тт 2025-12-23 202.126.90.26
УИХ тарах хэрэгтэй сонгууль явуулж нам бус аль нэг намд орж гарч байгаагүй нам бус боловсролтой иргэдээр УИХ-ыг бүрдүүлж намчдыг АТГ шүүсийг нь шахаад буруутай үгүйг нь ялгаад өгөх боломж олгох хэрэгтэй байна
Иргэн 2025-12-23 59.153.114.218
МАНАН, УИХ, улс төр – эдийн засгийн бүлэглэлүүд улсын мөнгийг их наядаар идэх нь асуудал биш болжээ. Хэзээ зогсох бол? Латин америк, африкийн араас шулуун замаараа явж байна даа … сахилга бат, дэг журам, шийтгэл хэзээ ирэх үү? Цус урсаж байж л зогсох байх даа
Нэргүй 2025-12-23 103.57.92.19
НЭГ ИХ СҮРХИЙ ТЭМЦЭГЧ ГАРЧ ИРСЭН ЮМ БИЗ ДЭЭ. ЁСТОЙ УНГАС АЛДВАА Л БАЙНА. ХОЁР НҮҮР ГАРГАХАА Л БОЛЬЗ ҮЗМОЙ
зочин 2025-12-23 66.181.187.36
Пүрэвдорж чи өөрөө олигтой хүн биш, Иргэдийн төлөө мэт жүжиглэнэ Сайхан хүний дүр эсгэнэ,Хуурч мэхлэнэ, Ховдынхон ийм хүнийг яаж дэмждэг байна аа, Хүн танидаггүй юм уу,
Нэргүй 2025-12-23 103.212.118.49
SAWI80955877
Нэргүй 2025-12-23 202.126.90.241
хүнийг онц ноцтой хэрэгт гүтгэдэг Хуульзүйн сайдтай засгийн газар огцор!!!
Монгоохүү 2025-12-23 66.181.183.153
Хятадын МСS гэх компаниас Ухаа-худагаа төрд авна гэсэн Оюук, Амарбаясгалан, Булганчимэг нарыг х***а нартай нийлж байгаад сайхан нидэрэв үү,
Тэгээд хужаагаас албан тушаал, одон медаль мөнгө төгрөгөөр шагнуулах шив дээ,
Мсэс-ийн уих, зг, цэц, шүүх, прозурор, атг болсон шдээ
Махан толгой 2025-12-23 59.153.113.147
ш** миний хүү. ЧИ бол хамгийн арчаагүй худалч с**
Нэргүй 2025-12-23 172.58.244.210
Тэр туршлага судлах ч өнгөсөн хорвоо шүү, харин одоо МАН-ыхан Нүүрсний хулгайгаар олсон мөнгөө ТӨХК-ны менкжмкнтээр угаах гэж бнаа !!!
МӨН-ын хулгайтай тэмцэе гэсэн их давалгааг ЙС-ээр өрнүүлээч ээ !!!
Ер нь нүүрсний хулгайг гүйцэд илрүүлж, мөнгий нь төл үүож, эздий нь шийтгэхийг шаардсан ЖАГСААЛ тэмцэл хиймээр бнаа !!!
Нэргүй 2025-12-23 66.181.179.192
Эдний АН д бас л энэ улсдаа биш бүр дэлхийд гарчихсан хулгайчууд байгаа л биз дээ. Тэд нартайгаа эхлээд тэмц л дээ
Нэргүй 2025-12-23 172.58.244.210
Бүх хулгайн 97 хувь нь МАН-ынх, 2 хувь нь АН-ынх, 1 хувь нь бусад намынх гэж судлагаа гарсан бна лээ !
зочин 2025-12-23 66.181.187.36
АН-ынхан бүр 1990-ээд оноос л иргэдийг хуурч луйврын аргаар төрд гарч нийгмийн гэх бүх өмчийг шамшигдуулсан, Идэж ууцгаасан,Олонх иргэдийг өөрийн гэх юу ч үгүй ажилч үгүй болгон гудманд хөөж гаргасан, Хувьчлал гэх хоосон цаасаар хуурсан, Өөрсдөө цүдийсэн Гадаадын үл бүтэх этгээдүүдтэй нийлж чөлөөтэй луйвардсан Хамгийн анхны баячууд эд нарын дундаас богино хугацаанд төрсөн, Тэгээд монголчуудын хөдөлмөрийг 30 гаруй жил мөлжиж хязгааргүй байжиж цүдийж байна
Нэргүй 2025-12-23 66.181.179.192
Энэ бро арай л Поп гар уу үгүй юу, ГИХГЗ дарга болоод гадаадад байгаа Монголчууд эх орноо орхиод зугтсан энэ тэр, дараа нь бас дараа нь юу юу ч билээ. Элбэгдоржийн хүн биз дээ
Нэргүй 2025-12-23 202.9.41.112
ТЭЦ-3 болон ТЭЦ-4 -ИЙГ ХУВЬ ХҮН ГАДНЫ КОМПАНИД ЗАРЖ БОЛЖ БАЙГАА ЮМУУ. ШИНЭ ЭЗЭД НЬ ЦАХИЛГААНЫ ҮНЭЭ НЭМВЭЛ ИРГЭД БОЛОН ЗАРИМ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ЦАХИЛГААНГҮЙ БАЙХ БОЛОВ УУ. БОДОЛТОЙ Л ЗАРАХ ЁСТОЙ ДОО
Нэргүй 2025-12-23 103.212.118.49
BIEE UNELLEED VANXANDI URN SHINEGENE AMSI80955877
Нэргүй 2025-12-23 103.212.118.49
SEKSEER BOOW XXN BOOB DOLOON ALNI SEXSDEED ANUSDI UILCHLI TOMSGN XELEERE GUN GOE DOLOON SADAR SEXSEER TAICHNA MASSAJLI80955877
Болд 2025-12-23 66.181.161.176
ЭНЭ ЗАСАГ ОГЦРОХООС ӨӨР ЗАМГҮЙ.
Иргэн 2025-12-23 66.181.180.55
Хариуцлага байхгүй
явсан нөхдөөр томилолтоо төлүүл
Ер нь төрд ам хэл зөрөх чжирийн үзэгдэл болждээ
Уншигч 2025-12-23 66.181.184.208
Явсан хүмүүсээс нь үр дүнг шаардахгүй, ажил хийх хүмүүсийг биш өөрсдийн цүнх баригч, б**с долоогч нараа дагуулж яваад байхаар чинь яаж төрийн ажил ургашлах вэ дээ. Зүгээр л татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж яваад ирж байна гэсэн үг. Тэгээд сайд нар нь цүнх баригчтайгаа явж байсан бол одоо дэд сайдууд нь цүнх баригчтайгаа явж байтал сонгуулийн хугацаа , эсвэл засгийн газрын хугацаа нь дуусна даа. Ийм л малнуудыг толгой дээрээ залж дээ
иргэн 2025-12-23 103.168.34.153
дэлгүүр хэсч архидаж байгаад ирдэг биз дээ аргаггүй ажил хийх туршлагатай дэлгүүр хэсэхгүй ажлаа амжуулаад ирэх хүмүүс явуулж бай л даа цүнхчид НуА нууд
Нэргүй 2025-12-23 66.181.179.192
Ямар юмаа сурна гэж, онцлог нь сурах гэж туршлага судлах гэж байгаа хүндэт төрийн алба хаагч нар нь ядаж ганц ч англи үггүй, зүгээр л дэлгүүр хэсэх гэж зураг авхуудах гэж очиж байгаа юм чинь аргагүй дээ
Нэргүй 2025-12-23 49.230.47.90
Батнайрамдал гэж нэр төр хөөцөлдсөн поп бна аа
Нэргүй 2025-12-23 172.58.244.210
Тэр 101 төхк-ийг чинь зөвхөн МАН-ын идэвхтэн гишүүдий г тэжээж, сонгуулиар саналы нь авахын тулд л төрмйн өм чинд бөйлгаж бгаа юм ш дээ, яасан юм ойлгодоггүй шаар вэ ? ТӨХК-уудыг алга болговол МАН мажийна шүү, малуу даа !!!
Нэргүй 2025-12-23 203.91.115.51
Дээр үед Зху-д Сибирь явж амрах эрхийн бичиг гэдэг онигоо байсан. Тэрэн шиг л амралтын томилолт байх л даа. Юм үзэж нүд тайлж яваад ирдэг. Улсын мөнгө л урсаад байна. Тэнд очиж худлаа туршлага судалчаад, улсын мөнгөөр 2 янгхан шаачаал ирнэ.