Японы албан тушаалтны Тайвань дахь айлчлалыг Хятад эсэргүүцэв

Японы албан тушаалтны Тайвань дахь айлчлалыг Хятад эсэргүүцэв

Японы албан тушаалтны Тайвань дахь айлчлалыг Хятад эсэргүүцэв

Японы эрх баригч Либерал ардчилсан намын өндөр албан тушаалтан Тайваньд айлчилсан нь Хятадын дургүйцлийг төрүүлээд байна. Бээжин энэ айлчлалыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд Японы талд хандан алдаагаа ухамсарлахыг уриалж байна гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн мэдэгдэлтэй холбоотойгоор хоёр талын харилцаа хурцдаад буй үед Хагиүдагийн айлчлал боллоо.

Тайванийн ерөнхийлөгч Лай Чин Тэ Японы Либерал ардчилсан намын гүйцэтгэх ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Койчи Хагиүдаг Даваа гаригт Тайпэй дахь ерөнхийлөгчийн оффист хүлээн авч уулзсан. Энэ үеэр талууд бүс нутгийн тогтвортой байдлыг хангаж, чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг бий болгохын тулд Япон, Тайвань хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцжээ. Мөн ардчилсан орнуудыг нэг нэгээрээ тасарч үлдэлгүй хамтдаа зогсохыг Лай Чин Тэ уриалсан байна.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

тс 2025-12-23 202.70.40.115

Өнөөгийн хятад бол дэлхийн 2-р дайны үеийн япончуудад эзлэгдэж тамлуулж байсан хятад биш болсон. Украйн шиг хирээ мэдэхгүй том гүрэнтэй тэрсэлдэх ямар хэрэг байна. Энэ тэргүүн сайд хүүхэн нь мөрөөрөө мөөмөө унжуулаад улс орноо бодохгүй ангалзах юмаа

Avatar

Нэргүй 2025-12-23 66.181.185.232

хар хятдууд даварч гүйцлээ шүү, яамаар ч юм.

Avatar

Нэргүй 2025-12-23 103.229.123.207

ОДООНЫ ХЯТАД БОЛ 1937 ОНЫ ХЯТАД БИШ БОЛСОН. ХАМААГҮЙ ХЯТАДЫГ ӨДӨӨН ХАТГААД БАЙВАЛ ХИРАШИМА НАГАСАКИГИЙН ТҮҮХ ЮУ Ч БИШ БОЛОХ БОЛНО.

Avatar

Нэргүй 2025-12-23 172.58.244.210

Коммунистууд үнэхээр солиотой дарангуйлагчид, хүний бусдын ажил амьдрал, үйл ажиллагаанд тэс хөндлөнгөөс хуруу дүрж, дураараа донгосдог л******д !
Путлер Ши хуанди хоёр энэ дэлхийн улс орнуудын хамги йн бүдүшлэг улирдагчид !

Avatar

Нэргүй 2025-12-23 122.201.31.40

ТЭГЖ ЯРИВАЛ ХЯТАДЫН КОММУНИСТ НАМ АВИЛГАЛТАЙГАА ТЭМЦЭЖ ЯДУУГ ТЭТГЭЖ АРД ИРГЭДЭЭ САЙХАН АМЬДРУУЛЖ БАЙГАА УЛС ШҮҮ.

Avatar

Нэргүй 2025-12-23 178.174.229.45

FUCK YOU CHINA . ALDAAGAA UHAMSARLAH GNYY KKK

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж