Дахиад нэг аюултай томуу ирж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Дахиад нэг аюултай томуу ирж магадгүй

Фото: ISRA.com/AP

Вирус судлалын мэргэжилтнүүд хүн төрөлхтөнд нүүрлэж магадгүйг сануулж байна. “Шувууны томуу” гэх H5N1 хувирсан вирусаар гахай өвчилсөн тохиолдол анх удаа бүртгэгдлээ.

Одоо гахай өвчилсөн тохиолдол Индонезийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн ба удалгүй гахайнаас хүнд халдвар дамжуулагдана гэсэн түгшүүр эмч нарт төрөөд байна. Тэр нь “гахайн томуу” гэдэг өвчний тархалт шиг байх ажээ.

Хэрэв шувууны томуугаар өвчилсөн хүмүүсийн 60 хувь нь өөд болдог бол шувуу-гахайн гэх шинэ томуугаар өвчлөгсдийн үр дагавар түүнээс аймшигтай байх гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага одооноос энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж