Өмнөд Солонгос 2081 он гэхэд өвлийн улиралгүй болно

Өмнөд Солонгос 2081 он гэхэд өвлийн улиралгүй болно

Өмнөд Солонгос 2081 он гэхэд өвлийн улиралгүй болно

Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд 2081 онд гэхэд өвлийн улирал жилдээ 12 өдөр л үргэлжилдэг болно гэж саяхны шинэ судалгаагаар таамаглажээ. Харин эсрэгээрээ нохой гаслам халуун өдрүүд урт удаан үргэлжилдэг болох магадлалтай байна. Үүний үр дүнд солонгосчууд дөрвөн улирал үзэхээ болих бололтой.

Солонгосын цаг уурын газар "Уур амьсгалын өөрчлөлтийн атлас" нэртэй тайлангаа Даваа гаригт /2025.12.22/ танилцуулсан. Тус тайланд дурдсанаар хүлэмжийн хийн ялгарал болон чулуужсан түлшнээс хамааралтай байдал мэдэгдэхүйц буурахгүй л бол 21 дүгээр зууны эцэс гэхэд дөрвөн улирал гэж бараг байхгүй болох бололтой.

Өмнөд Солонгост халуун зуны улирал дунджаар 97 хоног үргэлжилдэг. Энэ нь 2000-2019 оны хоорондын мэдээлэлд үндэслэсэн тоо юм. Тэгвэл 2081-2100 он гэхэд зуны улирал бараг 169 хоног үргэлжилдэг болно гэж таамаглаж байна. Өвлийн улирал одоогоор 107 хоног орчим үргэлжилж байгаа ч багассаар багассаар ердөө 40 өдөр болж магадгүй юм.

Дээр дурдсанчлан, зөвхөн Сөүл хотод огцом өөрчлөлт ажиглагдаж, өвлийн улирал 102 хоногоос 12-хон хоног болж буурна. Харин 2020 он гарснаас хойш дунджаар 31 хоног үргэлжилж буй хэт халалт 2080-аад онд 103 хоног болж гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Зуны улиралд шөнөдөө хэт халахыг Сөүлийн халуун орны шөнө гэж нэрлэдэг. Ийм үед цельсийн 25 хэм дулаан байдаг нь хэвээр үргэлжилж, хугацаа нь 31 хоногоос 91 хоног болж өсөх нь.

ЭХ СУРВАЛЖ: KOREA JOONGANG DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-12-23 66.181.177.141

Монголд өвөл их удааг үргэлжилдэгч хэт халуунаас дээр шүү

Avatar

2081 гэнэ үү 2025-12-23 202.9.46.146

60аад жилийн дараа дэлхий уур амьсгалын өөрчлөлтөөс болж сөнөөд байх үе.

Avatar

Нэргүй 2025-12-23 122.201.31.12

ИНТЕРНЭТ ХӨГЖСӨН ӨНӨӨ ЦАГ ҮЕД ХҮН БОЛГОН ИНТЕРНЭТ АШИГЛАЖ БАЙХАД ХОЦРОГДСОН ХОЙД СОЛОНГОСТ ЖИРИЙН ИРГЭД НЬ ИНТЕРНЭТИЙН ТАЛААР ЯМАРЧ ОЙЛГОЛТГҮЙ ЗӨВХӨН МЭРГЭЖИЛТНҮҮД НЬ Л ИНТЕРНЭТ АШИГЛАХ ЭРХТЭЙ БАЙДАГ. ХЭДХЭЭН ХАКЕРИЙН АЖИЛТАДТАЙ БОЛЧИХООД ЦАГ ҮЕТЭЙГЭЭ ХӨЛ НИЛҮҮЛЭН АЛХАЖ БАЙНА ГЭВЭЛ ЁСТОЙ НОХОЙ ДОЛОО!

Avatar

ДЭЛХИЙ ХӨГЖСӨӨР, ХОЙД СОЛОНГОС ХОЦРОГДСООР 2025-12-23 122.201.31.12

ИНТЕРНЭТ ХӨГЖСӨН ӨНӨӨ ЦАГ ҮЕД ХҮН БОЛГОН ИНТЕРНЭТ АШИГЛАЖ БАЙХАД ХОЦРОГДСОН ХОЙД СОЛОНГОСТ ЖИРИЙН ИРГЭД НЬ ИНТЕРНЭТИЙН ТАЛААР ЯМАРЧ ОЙЛГОЛТГҮЙ ЗӨВХӨН МЭРГЭЖИЛТНҮҮД НЬ Л ИНТЕРНЭТ АШИГЛАХ ЭРХТЭЙ БАЙДАГ. ХЭДХЭЭН ХАКЕРИЙН АЖИЛТАДТАЙ БОЛЧИХООД ЦАГ ҮЕТЭЙГЭЭ ХӨЛ НИЛҮҮЛЭН АЛХАЖ БАЙНА ГЭВЭЛ ЁСТОЙ НОХОЙ ДОЛОО!

Avatar

Нэргүй 2025-12-23 122.201.31.12

ТЭР ҮЕД ХОЙД СОЛОНГОС ГЭЖ БАЙХ БОЛОВ УУ

Avatar

Нэргүй 2025-12-23 66.181.183.77

за тэгвэл эртхэн монголд ирж байшин авч сэрүүцэж амьдрах хэрэгтэй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж