Дайнаас дүрвэж бөх болсон Украины Аонишики ёкозүна болох зорилготой

Дайнаас дүрвэж бөх болсон Украины Аонишики ёкозүна болох зорилготой

Дайнаас дүрвэж бөх болсон Украины Аонишики ёкозүна болох зорилготой

Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн банзүкэ буюу чансаа өчигдөр/2025.12.22/ гарчээ. Өнгөрсөн башёгийн түрүү бөх, Украины од Аонишики озэки цолтойгоо анхны башёдоо барилдах учиртай.

Өдгөө 21 настай түүний хувьд мэргэжлийн сүмод барилдаж эхлээд ердөө 14 башёгийн дараа дээд зиндаанд дэвшсэн нь түүхэнд байгаагүй амжилт билээ. Одоо түүний зорилго нь ёкозүна болох гэнэ.

Энэ талаар тэрбээр ярихдаа "Сүмогийн үзүүлэн тоглолтын эхний өдөр озэки гэж дуудуулахдаа баяртай байсан. Өмнөхөөсөө ч илүү уухай, дэмжигчдийн хоолойг сонссон. Гэхдээ миний зорилго бол нэг цол илүү ахих. Би ирэх жилийг 2025 оноос дордуулмааргүй байна. Дахин цом хүртэж, ёкозүна болохын төлөө шаргуу хөдөлмөрлөнө. Барилдаандаа би итгэл дүүрэн байгаа. Үүнийгээ ч өөрчлөх шаардлагагүй" гэжээ.

Орос улс Украин руу халдан довтолсоны дараа Аонишики гэр бүлийн хамтаар Герман руу дүрвэж, 2022 оны дөрөвдүгээр сард Японд ирсэн билээ. Улмаар 2023 оны есдүгээр сард мэргэжлийн сүмогийн анхны барилдаанаа хийсэн юм.

Аонишикигийн шүтээн нь Украины алдарт боксчин Олександр Усик аж. Харин сүмо бөхчүүдээс Европын озэки Котоошү, Эстонийн Барүто, Гүржийн Точиношин, украин аавтай домогт ёкозүна Таихо нар гэнэ.

Нэгдүгээр сарын 11-нээс 25-ны өдөр хүртэл үргэлжлэхэд башёд нийтдээ 21 монгол бөх барилдана. Үүнээс дээд зиндаанд долоон бөх бий. Мэдээж ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн зүүний магнайд бөхчүүдээ манлайлна.

Монгол Улсын гарьд Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох дээд зиндааны анхны башёдоо барилдах гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

huz 2025-12-23 202.21.119.155

ene bolnoo sain bn lee

Avatar

Зочин 2025-12-23 202.9.47.23

украйн гахай хохолыг хөх толбот залуус нар үзүүлэхгүй байлгүй дээ. хохохо

Avatar

Нэргүй 2025-12-23 202.9.41.112

МОНГОЛЧУУДЫГ ДАРАХ ГОЛ ЗОРИЛГОТОЙ. БАГШ НЬ Ч ТЭГЭЖ ЗӨВЛӨДӨГ БАЙХ. ӨӨРИЙГӨӨ ХЭТ ҮНЭЛЧИХСЭН ЭНЭ УКРАЙНЫГ БӨХИЙН УДАМТ МОНГОЛЧУУД АНХААРАЛДАА АВЧ БАРИЛДААНЫГ НЬ САЙН СУДАЛЖ ТОХИРУУЛЖ БАЙРИЛДВАЛ БОЛНО. ӨГӨГДӨЛ НЬ САЙН БИШЭЭ. СУМО ТАЙЛБАРЛАДАГ ХӨГШИН НӨХӨР ДАНДАА ЭНЭ БӨХӨД БАЛИАШИГЛАЖ ЮМ ЯРЬДАГ. ӨӨДТЭЙ Ч ТАЙЛБАРЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ. БӨХӨӨ Л ТАЙЛБАРЛАХ ЁСТОЙ. НЭГНИЙ ТАЛД ОРОХ ЁСГҮЙ ШҮҮ.

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2025-12-23 103.229.122.209

Энэ украин залуу 26 онд багтаад аврага болчих байх аа. Болоосой билээ. Сайн ч барилдаж байгаа даа. Европ хүн гэхэд Епоны мэргэжлийн сумогийн сонгомол барилдааныг эзэмшиж яваа бөх юм билээ. Сайн байна. Ёстой "Слава Украине" гэж өрөөндөө дөө.

Avatar

Хаха 2025-12-23 66.181.160.125

энэ фашист бандерын шээс их горьдвоо

Avatar

Нэргүй 2025-12-23 103.10.21.254

Чам шиг. Пүтлерийн боол босгоны шороо бололгүй Украйнаа Японд сайнаар дурсгаж. яваа чадалтай барилдаанч залуу байна.

Avatar

Зочин 2025-12-23 202.9.46.236

Энэ залуу ХАЦҮ баше-дл ёкозүна болно доо. Ганц тогтоож магадгүй хүн нь Оносато л байна. Манай хэд бол барахгүй юм байна лээ.

Avatar

Нэргүй 2025-12-23 103.229.123.231

Энэ украйн манай Бямбасүрэнг хаях аргаа олчихсон юм билээ.Бямбасүрэн түүнийг хаях аргаа олоогүй хэвээр байна

Avatar

Нэргүй 2025-12-23 103.212.162.191

Энэ залууг хэдэн жилдээ хазайлгах Япон Монгол хөвгүүд гарахгүй болов уу. гэхдээ Хакухогийн аль ч амжилтыг эвдэж чадаагүй байх

Avatar

Нэргүй 2025-12-23 59.153.114.233

Манай бөхчүүдыг нэр дурдсангүй дотроо Монголчуудыг дарж түрүү байрыг эзлэх нэг л том зорилготой хүн бна даа, Нэг дээшээ гарөад ирвэл эвгүй шүү? Сэтгэл хөдлөл багатай тун хийгүй барилдаантай мөн багш нь маш тактиктай хүн бна

Avatar

Нэргүй 2025-12-23 43.242.242.59

Энэ муу украйныг монгол бөхчүүдээс хэн ч ялж чадаагүй байгаа. Харин энэ украйн бүх монгол бөхчүүдийг ялаад байгаа. Нам дарах хэрэгтэй дээ.Барилдаан нь тодорхой байхад түүнд тохирсон барилдааны арга тактикийг монголчууд яагаад сонгож барилдахгүй байна вэ. Хоошорю болон Киришим хоёр худлаа бужигнаад хий гаргаж түүнд олж болоод байна. Яс тулж барилдвал дийлнэ. Энэ бөхийн шүтдэг хүмүүс нь Котоошю, Баруто, Точинашин, Тайхо юм гэн. Нэг ч монгол аваргыг шүтдэггүй юм гэнээ. Байранд нь тавих хэрэгтэй.

Avatar

Үнэн төрх 2025-12-23 192.82.92.204

Манай Бямбасүрэн энэ нөхрийг барахгүй юм байлаа даа.

Avatar

Нэргүй 2025-12-23 103.212.162.191

барахгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж