Хоногт 138 иргэн томуугаар өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Хоногт 138 иргэн томуугаар өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Хоногт 138 иргэн томуугаар өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний мэдээллийг 2025 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар танилцууллаа. Тодруулбал, томуугийн тандалтын мэдээгээр улсын хэмжээнд эмнэлэгт нийт 2666 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 64.7 хувь буюу 1725 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Энэ нь өмнөх өдрөөс 138 тохиолдлоор өссөн үзүүлэлт аж.

Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй 54 байна.

Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 49.5 хувь буюу 51 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс хоёр тохиолдлоор нэмэгджээ. Харин хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1464 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.3 хувь буюу 956 байна. Өмнөх өдрөөс 386 тохиолдлоор тус тус нэмэгджээ.

Томуугийн улирал үргэлжилж байгаа тул иргэд та бүхэн олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх, бага насны хүүхэдтэй өрхийн гишүүд гаднаас орж ирэхдээ ам хоолойгоо зайлж, гарын ариун цэврийг сахих зэрэг энгийн дадлуудаа хэрэгжүүлэн өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй..

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж