Аюулт үзэгдэл, ослын улмаас 54.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Аюулт үзэгдэл, ослын улмаас 54.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Аюулт үзэгдэл, ослын улмаас 54.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 4974 аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өмнөх оноос 64-өөр буюу 1,3 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, 3837 удаагийн обьектын түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 4895 хүн нэрвэгдэж, 54.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Өөрөөр хэлбэл, 2025 оны эхний арваннэгэн сард ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 113 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 63 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 38 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 4760 удаа тус тус бүртгэгджээ. Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар, 273 ой хээрийн түймэр бүртгэгдсэн бол усны ослын 103 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Мөн цас шаварт суусан гэх 116 дуудлага, төөрсөн сураггүй алга болсон гэх 113 дуудлага мэдээлэл холбогдох байгууллагуудад тус тус бүртгэгдсэн байна. 

May be a graphic of map and text

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж