32-ын босго ба 64 кноп

Засгийн газар дэд сайд нараа буцаан татах уу, томилсноороо гүрийх үү гэдэг сонголтын өмнө ирээд байна. Харин сөрөг хүчин тавьсан зорилгодоо хүрэх үү,  замын дундаас буцах уу гэдэг сорилттой тулав. Ямартай ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ долоо хоногт багтаан эрх баригчдыг шийдвэрээ гаргахыг шаардаж байна. Тодруулж хэлбэл, дэд сайд нараа хэвээр нь ажиллуулна гэвэл сөрөг хүчин Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д тавих юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1-д зааснаар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ.

УИХ-ын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 2-д зааснаар.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах санал гаргахад УИХ дахь Ардчилсан намын бүлэг 32 гишүүний гарын үсэг цуглуулах шаардлагатай болж байгаа. Бүлгийн дарга О.Цогтгэрэл гарын үсгийг өдөрт нь цуглуулах боломжтой гэж мэдэгдсэн. Гэхдээ гарын үсэг цуглуулж, асуудлыг УИХ-д тавьснаар процесс дуусахгүй, парламентаар хэлэлцэнэ. Нэг ёсны УИХ-ын 126 гишүүнээс 64 нь Засгийн газрыг  огцруулах саналыг дэмжвэл Г.Занданшатарын танхим унана. Харин дээрх 64-ын босго давж чадахгүй бол танхим үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.

Иймээс УИХ-д 42 суудалтай Ардчилсан намын бүлэг гаргасан анхны саналаа бүгдээрээ дэмжих, дээр нь 22 гишүүний санал нэмж цуглуулах хэрэгтэй болж буй.

УИХ-д суудалтай улс төрийн намуудаас ИЗНН, ХҮН намыг МАН өвөртөө оруулсан. Үндэсний эвсэл тойргийн гадна байгаа ч дэд сайдын томилгоог УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь дэмжсэн. Иймээс УИХ-д суудалтай Үндэсний эвслийн дөрвөн кнопт найдах боломжгүй. Тиймээс сөрөг хүчин 22 кноп хаанаас цуглуулах вэ гэдэг ирэх өдрүүдийн халуун сэдэв болох нь.

Хэдийгээр ордны гадна олон нийт дэд сайдын томилгоог эсэргүүцэн, буцаахыг шаардаж байгаа ч эцсийн шийдвэрийг УИХ гаргах юм.

МАН дотоод эв нэгдлээ хангахад анхаарч, ажлын хэсэг байгуулан ажилласан ч үр дүн муутай байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын цочир, цочир байр сууриуд илэрхийлэх болсон. Тухайлбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн Баасан гаригт Улсын ерөнхий прокурорын орлогчийн томилгоог зөвшилцөх үед сайд Б.Энхбаяр “Улстөрчидтэй ойр хүмүүс цагдан хоригдохоос зайлсхийж байгаа асуудал байна. Жишээ нь Д.Амарбаясгалан даргын хэрэгт холбогдоод байгаа Б.Эрдэнэжаргалыг шүүгч хоёр удаа шөнө оройн цагаар суллалаа. Сүүлд уржигдар шөнө сулласан байна. Манай Д.Амарбаясгалан дарга Монголд байна уу, үгүй юу хилээр гараад явчихсан уу. Энэ дээр шийдэмгий баймаар байх юм. Хууль зүйн сайд хэрэг маргаан шийдвэрлэдэггүй, оролцдоггүй учраас нөлөөлж болохгүй юм. УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийнх нь асуудлыг УИХ-д оруулж ирвэл яасан юм, юунаас нь айгаад байгаа юм. Түдгэлзүүлээд шалгая л даа” гэсэн байр сууринаас харж болно.

Мөн УИХ дахь МАН-ын бүлэг дэд сайдын томилгоон дээр өчигдөр байр сууриа нэгтгэж чадаагүй нь асуудалтай гэж дүгнэж болохоор буй. Тус бүлэг нийт 68 гишүүнтэй бөгөөд 30 нь өмнө  Г.Занданшатарын танхимыг огцруулах санал гарган, УИХ-аар хэлэлцүүлж байсан ч Үндсэн хууль зөрчсөн асуудалд орж, танхим үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Иймээс 68-ын бүлэг дотор дэд сайдын томилгоогоор далимдуулж Засгийн газрыг унагах зорилготой гишүүд бий. Далимаар нь сайд болох сонирхол ч бий л байх.

Дэд сайдын томилгоотой холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Бүхэл бүтэн тусгаар улс байна даа, 16 хүнийг тавих ёстой газар нь тавиад салбарын ажлын үр өгөөжийг дээшлүүлэх ёстой. Долоо хоногийн хоёр өдөр УИХ-ын чуулган, хоёр өдөр байнгын хороо, нэг өдөр Засгийн газар хуралдаж байна. Засгийн газрын гишүүд 7 хоногийн дөрвөн өдөр Төрийн ордонд ажилладаг. Тийм учраас дэд сайд нар яаман дээрээ ажиллаж, салбаруудынхаа ажлыг урагшлуулах ёстой. Дээр нь гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж, Монголд наадацтай том, том төслийг хэрэгжүүлэх ёстой. Дэд сайдгүй болсноос хойш ажлын хэсгүүдийн ажил удаашралтай болсон юм билээ” гэж нэгэнт дэд сайд нарыг томилсноороо ажиллуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн.

Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Хэрэв дэд сайд нарын асуудлыг эргэж харвал Засгийн газрыг огцруулах асуудал зогсоно. Тиймээс эхлээд үндсэн шалтгаан дээрээ хоёр талаасаа нээлттэй ярилцаж, зөв шийдэлд хүрч чадвал цаашдын процессууд үргэлжлэхгүй байх гэж харж байгаа. Одоогоор тодорхой шийдэл гараагүй байна” гэж мэдэгдсэн юм.

Засгийн газар маргаашийн хуралдаанаараа дэд сайд нарын асуудлыг хэлэлцэнэ. Ердөө долоо хоногийн өмнө гаргасан шийдвэрээ буцаах бас хэцүү. Дээрээс нь МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсэн асуудал. Гэтэл Төрийн ордны гадаа иргэд жагсан, дэд сайд нараа буцаан татахыг шаардаж эхэлсэн. Иргэдээс тавьж байгаа шаардлага ч зүй ёсных. Хэдэн сарын турш ард иргэд хот, хөдөөгүй шатахуун түгээх станцын гадаа бензинд дугаарлаж байгаа ч Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч чадахгүй өнөөдрийг хүргэсэн. Дээр нь аж ахуй нэгжүүд дансаа хаалган амь тэмцэж явахад дэд сайд нарыг томилсон нь даарин дээр давс үрсэн гэж хэлж болно.

Үнэндээ бол ялихгүй юмнаас ямааны гарз гэдэг шиг хэдэн дэд сайдаас болж Засгийн газраа унагалтай нь биш гээд бодох асуудал их байна.

Гэхдээ эрх баригчдад сонголт байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-23 203.169.50.8

Засаг удирдаж чадахгүй бол ерөнхий сайд ажилаа хийж чадахгүй байна харин энэ олон дэд сайдаар пу хийх гээд байгаа бэ? тэр төрийн нарийн бичиг гээд байсан шүүдээ? ёстой махан толгой юм аа. хэлэх үг алга даа зандаака

Avatar

Нэргүй 2025-12-23 178.89.27.108

УИХ-ын гишүүдмйн дотор хууль мэддэггүй хүмүүс олширчээ.

Avatar

Иргэн 2025-12-23 202.126.88.165

Яаана даа энэ монголчууд, засгаа унагах ажиллагаа, томилгоогоо хойш тавьж, их хурал нь хуулиа батлаад, засаг нь хуулийн хүрээнд засаглаад, улс орноо өөд нь татаад явж чаддаггүй юм байх даа.

Avatar

he he 2025-12-23 66.181.161.92

ugaasaa ogtsorson zasag should dee…ogtsruul…

Avatar

Нэргүй 2025-12-23 172.58.244.210

Батжаргал новшийн хэлсэн үг нь хүн ичмээр юмаа !
Ямар ч үндэслэл гарралгаа байхгүй, уур омог, хэрүүл хар аал ханхалсах баоай пм л донгосрх вм, мчир мчир !

Avatar

Зочин 2025-12-23 66.181.189.32

Огцруул.
Занданшатар одоо бол ойлгомжтой.Хүк манан-н хулгайч нартай нийлсэн. Манан-хан Хүк-ээр дамжуулан Занданшатар Учрал 2-г удирдаж байна.
Эд нараас өөдтэй юм гарахгүй.одоо бүр монголын бүх баялгийг хулгайлахаар зэхэж явна.нөгөө оюунэрдэнийн хулгайчдаас олж ирсэн байгалийн баялаг буцаад хулгайч нарынхаа гарт очлоо.баялгийн сан бүр худлаа болсон.mcs бүгдийн хаан болохоор зандкаг өөртөө татаад монголын гол 18 өмчийг хувьчилж авахаар тохирчээ.ард түмний анхаарлыг худлаа бензин др хандуулж хэрэлд

Avatar

Нэргүй 2025-12-23 66.181.184.165

Огцороо. Улам л дордуулаад байна

Avatar

Нэргүй 2025-12-23 66.181.184.165

Зандангийн засаг ажиллаж чадахгүй байнаа. Сайд нар нь бүгд нэр хүнд муутай хэдэн хүн. Огцор огцор. Одоо огцруулж чадахгүй бол АН онигоо болно шүү

Avatar

Нэргүй 2025-12-23 202.5.202.130

Ард түмэн чинь үнэхээр туйлдаж байхад ширээ сандлын асуудлаа болиод өгөөсэй

Avatar

Нэргүй 2025-12-23 66.181.161.28

төсөв тасарсан гээд төрийн албан хаагчдын бүх илүү цаг, ур чадвар,улирлын нэмэгдэлээ хасчихаад дээр нь дэд сайд гэж томилж л байдаг энэ чадваргүй засгийг сольсон нь дээр юмаа

Avatar

Дорж 2025-12-23 92.46.78.38

26 дугаар зүйлийн 3-т заасан “Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолыг баталсан бол энэ хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлыг дэмжсэнд тооцно. Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх асуудлыг 6 сарын дотор дахин санаачлахгүй”

Avatar

Нэргүй 2025-12-23 202.21.125.22

засгийн газрыг огцруулах саналыг 6 сарын дотор 2 удаа тавьж болохгүй гэж хуультай биз дээ. Огцруулсанч цэц дээр ахиад унах юм биш үү. Сайнзориг нар баярлах болоогүй байхаа

Avatar

Зочин 2025-12-23 202.131.230.163

АН гэж нэг хөгжлийн тушаа бна аа. төр барьж чадахгүй огцроно, төрөөс салж нэг огцорно, төртэй хамтарч чадахгүй огцроно ёстой огцрох гэдэг үгээр өвчилсөн нам. Одоо өвчний оношолгоо тодорхой болгож, эмчилгээ, сувилгааны стратеги -тактикаа боловсруулах цаг болжээ. Засгийн газар ямар бүтэцтэй ажиллах хэдэн сайдтай байх нь Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрх биз дээ.

Avatar

Нэргүй 2025-12-23 103.57.92.60

хаана байнаа тэр хөгжил чинь **р*н бөөс өө

Avatar

Нэргүй 2025-12-23 202.126.91.107

Дэмий хоолны савууд

Avatar

Нэргүй 2025-12-23 43.242.242.59

Засгийн газрын эрх хэмжээнд АН-ынхан яасан их халдаж зааварчлага өгдөг юм бэ. Хэнийгээ сайд дарга тавих засгийн газрын эрх хэмжээ юм. хэн нэгний заавар шаардлагаар бүтэцээ өөрчлөнө гэж байхгүй. АН-ынхан дэндүү рольдоо итгэж өөрт нь хамааралгүй зүйлийг ярьдаг болжээ. Засгийн газрыг зүгээр ажлыг нь хийлгэ. 126 хүнийг цомхотгоод ажлын шаардлагатай 14 хүний орон тоог шинээр бий болгосон нь буруутгаад байх зүйл биш. Хэмнэлт гаргасан байна. Хуучнаараа 126 зөвлөхтэй байх болж байна уу.

Avatar

Нэргүй 2025-12-23 59.153.113.50

unagaj barahguild

Avatar

Нэргүй 2025-12-23 103.57.92.60

Занданшатар танхимын сайд нараасаа ашиг сонирхлын зөрчилтэй Чойжилсүрэн Дэлгэрсайхан Ж.Энхбаяр нарыг засгаас хамгийн түрүүнд зайлуулах хэрэгтэй . Сайнзориг Баасанжаргал Номин мэтийн сайд болох сонирхолтой 27 гишүүн гар өргөн дэмжиж засаг унах болтугай

Avatar

Отгоо 2025-12-23 202.9.46.250

Энэ дарга нар тэр тэтгэвэр, халамжний нэмээд , бензин тосны авах хэмжээгээр өгөад , тэр дэд сайд нараа томилоод ажиллаж болохгүй гэж үү? Тэр нэмсэн бүх мөнгө эргээд банкинд очно.

Avatar

Нэргүй 2025-12-23 103.57.93.29

Шалдар булдар улс төр гэж энэ байх. Энэ хүн явахгүй ээ… ЗГ-ын бүрэн эрхийн хуультай асуудалд АН-ын МАН намын хууль гэж байхгүй… зүгээр л шантаж… жэнкр, данх, дамрын захиалга… гар хөл….

Avatar

Нэргүй 2025-12-23 27.123.212.86

Ардчилсан нам Оюутолгойн сонсголтой холбоотой акц хийхгүй байгаа нь үнэн төрх нь харагдаж байна. Оюутолгойн асуудлйн дэргэд нэг муу дэд сайдын асуудал жаахан юм шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж