
Алдарт хөгжмийн зохиолч Дж.Вердийн “Отелло” дуурийн гол дүр Дездемон, Отелло, Яго гурав сүүлийн 130 жилийн турш дэлхийд нэрд гарсан дуучдын хоолойны шалгуур болсоор ирсэн. Учир нь энэ дүрүүдээрээ Дж.Верди дуурийн дуучдын өмнө маш өндөр шаардлага тавьсан гэж хөгжим шүүмжлэгчид үздэг аж. Харин нэрт тенор дуучин Плачидо Доминго 1975 онд Отеллод дуулсан цагаас хойш түүнийг давж гарах Отелло өнөөг хүртэл гарч ирээгүй аж. Иймд Плачидо бол орчин үеийн сүүлчийн ”Отелло” гэж нэрлэгдээд байгаа юм. Плачидо Доминго нь энэ ес, аравдугаар сард Лос Анжелест тоглолтоо хийх бөгөөд ирэх оны долдугаар сар хүртэл тасралтгүй тоглох тоглолтын хуваарьтай байгаа гэнэ.
Плачидо Домингогийн гэрэл зургийг энд дарж үзнэ үү.
М.Урин