Хятадын сонсогчдод ‘BLACKPINK’ нээлттэй, Аюүми Хамасаки хаалттай

Хятадын сонсогчдод ‘BLACKPINK’ нээлттэй, Аюүми Хамасаки хаалттай

Хятадын сонсогчдод ‘BLACKPINK’ нээлттэй, Аюүми Хамасаки хаалттай

Хятад, Өмнөд Солонгос улсууд эдийн засгийн харилцаагаа сайжруулахын тулд удаан хугацаанд гацсан худалдааны хэлэлцээрээ сэргээж эхэлсэн. Энэ хүрээнд Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Ким Жун Кван, Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао нар энэ сарын 12-нд Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёр дахь үе шатыг түргэвчлэх тохиролцоонд хүрчээ. Түүнчлэн Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн аравдугаар сард 11 жилийн дараах анхны айлчлалаа Өмнөд Солонгост хийсэн билээ.

Солонгосын олон улсын санхүүгийн төвийн ерөнхий захирал Ли Чи Хун "Ли Жэ Мёны засаг захиргаа прагматик дипломат бодлого баримталж байна. Энэ нь харилцааг сайжруулах, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гол цэг мөн" гэжээ.

Талууд анхны Чөлөөт худалдааны хэлэлэцээрээ 2015 оны арванхоёрдугаар сард байгуулж байв. Гэвч зах зээлийн либералчлал, эдийн засгийн ашиг сонирхлын зөрчлөөс шалтгаалаад хэлэлцээр зогсонги байдалд орсон. Өмнөд Солонгос улс 2017 онд АНУ-ын "THAAD" системийг байршуулснаар Сөүл, Бээжин хоёрын харилцаа улам хурцадсан аж.

Чөлөөт худалдааны хэлэлцээр шинэчлэгдэх нь Хятадын хувьд ашигтай. Нэгдүгээрт, нийлүүлэлтийн сүлжээний экосистемдээ нэгтгэнэ. Хоёрдугаарт, Хятадын чөлөөт худалдааг дэмжигч гэсэн дүр төрх улам бэхэжнэ.

Хэрвээ Өмнөд Солонгос улс Тайванийн асуудал дээр Хятадтай ижил байр суурь баримталвал Бээжин улам зөөлрөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Өмнөд Солонгос энэ сарын эхээр Тайванийг "electronic arrival card" дээр "Хятад (Тайвань)" гэж тэмдэглэх шийдвэрээ баталгаажуулжээ. Энэ нь Тайванийн эсэргүүцлийг төрүүлсэн нь дамжиггүй.

Өмнөд Солонгосын энэ алхам Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн мэдэгдлээс эрс ялгаатай байв. Такаичигийн мэдэгдлээс хойш Хятад, Японы дипломат маргаан үргэлжилсээр байгаа билээ.

Нью-Йоркт төвтэй "Park Strategies" зөвлөх компанийн ахлах дэд ерөнхийлөгч Шон Кинг хэлэхдээ "Хятад улс Японд хариу арга хэмжээ авах бол дуулгавартай Өмнөд Солонгосыг шагнахаар эрмэлзэж магадгүй. Хятадын сонсогчдод ‘BLACKPINK’ нээлттэй, Аюүми Хамасаки хаалттай байж магадгүй гэсэн үг" гэжээ.

Эргэн сануулахад, Хятад, Японы хурцадмал харилцаанаас улбаатайгаар поп дуучин Аюүми Хамасакигийн Шанхайд хийх тоглолт цуцлагдсан билээ. Аюүми Хамасаки тасалбар авсан байсан олон мянган шүтэн бишрэгчээ хүндэтгэн, хоосон танхимд тоглолтоо хийжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-22 66.181.161.51

Blackpink-ийг бол бүх дэлхийгээрээ мэднэ. Харин Аюүми Хамасаки гэж хэн юм бэ

Avatar

😍 2025-12-22 202.9.46.146

💌

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж