Дэд сайд нараа татахгүй бол Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг мэдүүлнэ

Дэд сайд нараа татахгүй бол Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг мэдүүлнэ

Дэд сайд нараа татахгүй бол Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг мэдүүлнэ

НЭМЭЛТ: 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ: 

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулж, дэд сайдын асуудлыг хөндлөө. Засгийн газрыг огцруулах асуудлыг би өөрийн бланк дээр өргөн барина гэдгээ бүлгийн гишүүдэд танилцуулсан, дэмжсэн.

Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт дэд сайдаа буцаан татахгүй бол Ерөнхий сайдыг огцруулах шаардлага тавина гэдгээ мэдэгдсэн. Ерөнхий сайдын хувьд “Засгийн газрын тухай хуульд дэд сайд ажиллана” гэдэг зохицуулалт байгаа талаар тайлбар хэлнэ лээ.

Ардчилсан намын хувьд Засгийн эрхийг барьж байхдаа буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 30-нд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж дэд сайдгүй ажиллана гэдэг шийдвэрийг гаргаж байсан. Гэтэл эрх баригч нам буюу МАН 2016 оны доллдугаар сарын 21-нд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, дэд сайдтай ажиллахаар болсон. Нэгэнт хуулиндаа Ардын нам дэд сайд гэж оруулсан бол өөрсдөө үүнийгээ өөрчилж, хасаж танах ажлаа хийх ёстой.

Ардчилсан намын бүлгийн хувьд тавьсан шаардлагаасаа буцахгүй, энэ долоо хоногт дэд сайдаа татахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина. 32-оор өргөн барихыг өнөөдөр гүйцээчихнэ.

Саяхан тангараг өргөж байхдаа сайн сайхан юм ярьж байсан сайд нар дэд сайдгүй ажиллаж чадахгүй гэж байгаа бол ажлаа өгөх хэрэгтэй. Ажлын ачааллал даахгүй гэж байгаа бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой.

2026 оны төсвийн тухай хуульд дэд сайд гэдэг орон тоо байхгүй, тэрийг дагасан цалин хангамж, төсөв тавиагүй.  Хэрвээ дэд сайд гэдэг албан тушаалтан сайдыг орлож ажиллах гэж байгаа бол Засгийн газрын тухай хуульд  дэд сайд нь сайдын ажлыг орлох зохицуулалт байдаггүй.  Жишээлбэл, УИХ-д Сангийн сайд төсөв танилцуулах болоход эзгүй бол дэд сайд танилцуулдаггүй, өөр сайд танилцуулдаг гэлээ.

Мөн өнөөдрөөс Төрийн ордны зүүн хаалган дээр иргэд жагсан, Засгийн газрыг огцруулахыг шаардаж эхэлсэн. Үүнтэй Ардчилсан намаас зохион байгуулаагүй, холбоогүй гэлээ.

АН-ын бүлэг дэд сайд нарын асуудлыг хэлэлцэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдана. Бүлгийн хуралдаанаар дэд сайд нарыг огцруулах асуудлаа дахин хэлэлцэх юм. Тус бүлгээс өнгөрсөн долоо хоногт хувийн хэвшлүүд татвараа төлж чадахгүйд хүрч хэдэн мянгаараа хаалгаа барьж байхад Засгийн газрыг данхайлган дэд сайд нарыг томилсон нь буруу хэмээн үзэж, огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан. Ингэхдээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно” гэж мэдэгдсэн.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газрын тухай хуульд дэд сайдтай байж болно гэсэн заалт бий. Энэ асуудлыг УИХ-аар өөрчлөх боломжтой. Хуулийн төслийг өргөн барьж Засгийн газрын бүтцээс дэд сайдтай ажиллана гэдэг заалтыг хасах ёстой” гэх байр суурь илэрхийлсэн. Иймээс энэ асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хэлэлцэж шийдвэрээ гаргах юм.

Тодруулж хэлбэл, хуулийн төсөл өргөн барьж, дэд сайд наргүй ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх үү, аль эсвэл нэр бүхий гишүүдийнхээ тавьж буй асуудлын хүрээнд шууд огцруулах асуудлаа өргөн барих уу гэдэг шийдвэрийн аль нэгийг нь гаргана гэсэн үг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-12-22 103.57.93.18

Зөв, хоолны сав, хулгайчдын тоог аль болохоор цөөхөн байлгах ёстой, бүгд хулгайлдаг учраас.

Avatar

Зочин 2025-12-22 202.126.91.15

цогтгэрэл ч явцгүй нөхөр байнадаа намын даргаа өгсөн дээр дээ

Avatar

Нэргүй 2025-12-22 59.153.115.124

Түүхэнд нэг мундаг дэд сайд байж дээ. Дэд сайд нарт их атаархаад байхыг харахад.

Avatar

Zochin 2025-12-22 63.250.179.194

Ded said geltgui tusuv mungu hemneh buh arga zamuudiig todorhoilj, uurchlult hiih shaardlagatai huuli erhzuin uurchlultuudiig Zasgiin Gazar urgun barih yostoi shde. Huulind iim baigaa geed hoishoo suugaad baigaa bol Zasgiin Gazariig ogtsruulah heregtei.

Avatar

Нэргүй 2025-12-22 103.212.117.115

АН гайгүй байвал дараагийн сонгуульд ялмаар боломж бүрдэж байсан юмсан. Өөрсдөө тэр боломжооүгүй хийж байна-аа даа. Татварын өртэй хүмүүсийг "өршөөнө" ч гэх шиг. Одоо энэ…. Нэг л биш болоод ячихлаа даа…

Avatar

Зөв 2025-12-22 202.9.46.146

Хулгайчдын засаг огцор. Хулгайчдын нам төр сөнө.

Avatar

Нэргүй 2025-12-22 59.153.112.75

Ээ манай энэ бүр өөрийгөө мэдэрчихжээ бүр. Танай НАМ ч гэсэн бөөн бөөн хог новшоор дүүрэн л байсан цаг саяхан биз дээ. Наад дэд сайл нэртэй тендерчид чинь нэмдаа таван бор юм хандивлаад л явдаг нөхдүүд биз дээ

Avatar

Нэргүй 2025-12-22 66.181.181.69

зөв

Avatar

Бензин 2025-12-22 202.9.46.146

Колонкууддаа бүгдэд нь бензин авчирч буулгаачээ, ихэнх нь хоосон байх шигээ..

Avatar

Нэргүй 2025-12-22 172.58.244.210

Цогтгэрэл бол ардчилоын үзэл санаатай хүн огт биш ээ !!!
Ямар ч үүэл санаа байхгүй, хөрөнгөжих мөнгөжих л хүсэл тэй гар. Намын дарга болчоод бүлгийн ларгаа нөхөддөө өгдөггүй, албан тушаалын хэт их шуналтай бөөс !

Avatar

Нэргүй 2025-12-22 59.153.112.75

Зөв хэллээ

Avatar

Зочин 2025-12-22 202.179.18.219

АН Засгийн газрыг огцруулсаар нэр хүнд нь өсөж, сонгуульд ялалтад байгуулж чадахгүй. Г.Занданшатарт сөрөг хүчнээс аюултай дайснууд бий. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, С,Амарсайхан нарын зэрэг гомдогсд, хонзогногсодтой хуйвалдан Засгийн газрыг огцруулахаар тохиролдсон бололтой. Дараагийн Засгийн газар богино хугацаад бүхнийг сайжруулж чадахгүй гэдгийг улс төржсөн тэнэгүүд ойлгохгүй байна. Цогтгэрэлийн бүлэглэл Элбэгдоржийн заавраар төр засгийн тогтворгүй байдлыг алдагдуулхаас өөр юу ч хийж ч

Avatar

Нэргүй 2025-12-22 66.181.182.43

шатахуунаар хангаж чадахгүй байгаа засгаар үхснээ хийх гээв

Avatar

Хотын уугуул иргэн 2025-12-22 103.229.123.100

шатахууныг засаг хангадаггүй. Шатахууныг Петровис, Шунхлай, Магнай трейд г.м. хувийн компаниуд хангадагийг мэддэггүй юм уу. Эдгээр компаний эздээс асуух хэрэгтэй. Монгол улс чинь зах зээлийн орон шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-12-22 59.153.112.75

Тэд нар нь НАМуудад мөнгө хандилавдагыг чи мэддэгүй юм уу. Тэгээд наадуул чинь Гүйцэтгэх засаглалаас том байгаа биз дээ

Avatar

Дэд сайд 2025-12-22 202.9.46.146

Дэд сайд нар томилж өргөн фронтоор хулгай хийх гэж байхад битгий дэмийр. 2 хүн ярилцаж байхад 3 дахь нь шавар байдаг юм.

Avatar

Нэргүй 2025-12-22 66.181.184.165

Цогт гэрэл барах уу, иймэрхүү бөөрөнхий хүмүүс ч шийдэмгий хөдлөх нь бага даа. АН одоо МАН-г сайн бужигнуулж чадах юм бол жил хагасын дараа болох ерөнхийлөгчийн сонгуульд ялна, ялагдвал цогтгэрэл хусагдана

Avatar

Нутгийн уугуул 2025-12-22 103.229.123.100

Энэ мэдлэг чадвар сулхан нөхрийн ганц хийж чадах гээд байгаа зүйл нь шантааж хийх. Улс орны хүнд хэцүү цагт, өвөл хаяанд ирчихсэн байхад заавал ингэж сандал ширээний асуудал ярьж байгаа нь ёстой тэнэг. Ухаандаа, дэд сайд нарын асуудлаас болж улс орны хөгжлийн асуудал шалтгаалаад байгаа юм уу эргүү толгой ЦОГТГЭРЭЛ ээ. Яг үнэндээ бол, Төрийн өмчийн компанид ажиллаж байсан АН-ы угшилтай 140 хүн менежер нэр зүүж, сул цалин хангамж авч байсныг болиулснаас болж ингэж шантааж хийж байгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2025-12-22 103.80.211.52

Дэд сайддаа асуудал байгаан бишээ, АН-аас томилогдсон хяналтын менежерүүдийг чөлөөлөх гээд байгаа учраас улстөрийн акц хийж байгаамаа

Avatar

Зочин 2025-12-22 66.181.176.35

Цогтгэрэл бодвол женко Оюунэррдэнэ нартай нийлж дээ Даж нам бус Золжаргал шиг судалгаатай бодлогын асуудал яриач

Avatar

Нэргүй 2025-12-22 66.181.191.42

юм мэдэхгүй орк

Avatar

Иргэн 2025-12-22 122.201.19.99

Яагаад ийм юм ойлгоддоггүй хүмүүс АН-аас гардаг байна аа

Avatar

Нэргүй 2025-12-22 210.148.94.144

Чи дэд сайдын алба авсан нялх сэнгүмүүдийн долоогч нарын нэг үү

Avatar

иргэн 2025-12-22 66.181.180.80

бас нэг мал

Avatar

Жоомоо а**х гээд 2025-12-22 66.181.165.234

чацга минь зөв юмаараа улс төр хийгээрээ , одоогийн нөхцөл байдал бол улстөржөөд байх асуудал биш шүү

Avatar

Нэргүй 2025-12-22 66.181.160.41

Тэнэг АН – ууд аа , Танай НАМ \ АН \ Занданшатарын ЁСӨН ХҮСЛИЙГ гүйцэтгэж ХУУЛИЙН ТӨСӨЛ боловсруулж УИХ – д өргөн барих ТАНГАРАГАТАЙ НАМ юм уу — ??? Тэнэгээс ТЭНЭГ – УСАН ТЭНЭГ НАМ \ АН\ …

Avatar

Нэргүй 2025-12-22 188.162.254.63

хузуугуй хочит хошгоруулагчид зангиагаар туслаач !!!!!!!

Avatar

Нэргүй 2025-12-22 103.229.120.83

АНУСЫН бүтэмжын менежирүүдыг халсан н арисыг хулах попрох шалтгаан

Avatar

Нэргүй 2025-12-22 103.11.193.222

Яг цаг дээрээ тулах юм бол АН-ынхан эрх барихаар мөн ч ичих булчирхайгүй хулгайлдаг. Айх, ичихийг бараг мэдэхгүй дээ, олдсон дээр нь гэж байгаа юм шиг л ханддаг. Ярихдаа бол мөн ч ариухан амьтад шдээ.

Avatar

Зочин 2025-12-22 103.229.120.60

ЯМАР ДУРААРАА ЮМ БЭ?????? ЗҮГЭЭР Л АН-ЫН УДИРДЛАГАТАЙ 99 ТОЛГОЙТОЙ АТГААЛЖИН ХАР МАНГАСНУУД ЗАСАГ ТӨРИЙГ ДАНДАА ТАРААНА БУУЛГАНА ОГЦРУЖЛНА ГЭЖ ДУР ЗОРГООР ААШИЛДАГ БУСАРМАГ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСОО ҮТЭР ТҮРГЭН ЗОГСОО

Avatar

Нэргүй 2025-12-22 66.181.161.125

Яг үнэндээ АН засаглаж байхдаа бас л дэд сайдууд гэж гэж хаа хамаагүй материал голохгүй гадуур хоолонд, уригдсан таван бор цаас, тендерийн араас явсан нөхдүүдтэй л байсан. Гэвчөнөө цагт яая гэхэв одоо сөрөг хүчин болж худрах нь цаг хугацааны хувьд ч зөв, бас нэг НАМ байна даа энэ энэ чинь ккккк

Avatar

Зочин 2025-12-22 103.229.120.60

АН БҮҮ ЗАМБАРААГҮЙ БАйдалд иргэдийг хөтлөөрэй..Ер дур зоргоороо байх тийм сайн бишшүү.АН ТЭГВЭЛ ЯАГААД ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БЭ? НАЙМААЧИД А САР ДУРААРАА ҮНЭ ӨСГӨЖ ИРГЭДИЙН АМЖИРГААГ ШОРООТОЙ ХОЛЬЖ БАЙХАД ЯАГААД ДУУГАЙ БАЙДАГ ЮМ БЭ??

Avatar

Нэргүй 2025-12-22 202.9.40.154

Засгийн газрыг зүгээр ажлыг нь хийлгээч ээ хулгайчууд аа. Та нар улс орны ажилд саад хийж яасан ханадаггүй юм бэ.Байсхийгээд л засгийн газрыг огцруулдаг. Хиамчид нь огцор гээд хашигчаад эхэлдэг. Засаг төр тогтворгүй байх нь монголд ашиггүй харин Хятад,Орост ашигтай. Тийм улсыг шулж байхад амар биздээ. Үнэн ахархан бодолтой юмаа. Улс орныхоо эрх ашгийг бодно гэж байхгүй. Бүгдээрээ яг адилхан юм.

Avatar

irgen 2025-12-22 66.181.177.239

Ийм жижигхэн юм ярьж жул улс төр хийж яадаг байнаа. АН-ыг энэ Цогтгэрэл авч явж чадахгүйнээ. Өмнөөс нь нүүр улайх юм

Avatar

Нэргүй 2025-12-22 103.229.122.199

гуцөө. АН одоо хүчтэй үзэх хэрэгтэй

Avatar

И 2025-12-22 103.212.117.21

Сайд нар нь ажлаа хийж чадахгүй, чадварч үгүй. Е.сайд нь тэднийгээ огцружлчих эрх байхгүй, Хүүкд алуулах болохоор дэд сайд томилж ажил хийх гэж оролдож бгаа ухаантай юм. Жавхлан, Чой г.м.бүтэхгүй сайд нартай. Зандан ч өарөө хэн билээ ?

Avatar

И 2025-12-22 103.212.117.21

Хулгайтай тэмцэнэ гэж орилоод л хулгайч нараа дарга, сайдад томилоод бх юм. МАН д хулгайч биш хүн байдаггүй болтой. Бүгд хулгайч болохоор бие биендээ барьцаалагдчихсан… Хүүк дээр баясаад л

Avatar

Нэргүй 2025-12-22 103.57.92.60

Хулгайч нарыг шууд огцруулах бичиг өргөн барих хэрэгтэй. Үхснндээ нялцагнаад байгаа юм бээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж