"Төвийн зургаан дүүрэгт иргэдэд 0.07 га газрыг шинээр олгохгүй"

"Төвийн зургаан дүүрэгт иргэдэд 0.07 га газрыг шинээр олгохгүй"

"Төвийн зургаан дүүрэгт иргэдэд 0.07 га газрыг шинээр олгохгүй"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон дулаан, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй томоохон төслүүдийн талаар өнгөрсөн Бямба гаригт мэдээлэл өгөв.

Тэрбээр нийслэл хотын тулгамдсан асуудал болоод буй авто замын түгжрэлийг үе шаттайгаар бууруулахад чиглэсэн шийдвэрүүдийг танилцуулж, ойрын жилүүдэд Улаанбаатар хотын түгжрэлийн нөхцөл байдал одоогийнхоос дордохгүй байх бодлогыг баримталж байгааг онцлов. Энэ хүрээнд хотын төвийн ачааллыг нэмэгдүүлэхүйц шийдвэрүүдийг хязгаарлаж, хот байгуулалтын бодлогыг чангатгаж эхэлснийг хэлсэн юм.

Тодруулбал, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт иргэдэд 0.07 га газрыг шинээр олгохгүй байх шийдвэр гаргасан бөгөөд хашаа тэлэх, гудамж сунган барихыг хориглосон байна. Энэ нь авто замын сүлжээнд нэмэлт дарамт үүсгэхээс сэргийлэх, хотын төвлөрлийг сааруулахад чиглэсэн арга хэмжээ гэдгийг Хотын дарга онцоллоо.

Мөн түгжрэл бодитоор буурч, замын хөдөлгөөний нөхцөл сайжрах хүртэл Улаанбаатар хотод шинээр автомашины улсын дугаар олгохгүй байх бодлого баримталж буйг мэдэгдэв. Харин хуучин автомашины дугааруудыг шилжүүлэн ашиглах, худалдан авах зохицуулалтыг хийж байгаа аж. Энэ нь хотын хэмжээнд автомашины тоо толгойг огцом нэмэгдүүлэхгүй байх, замын ачааллыг тогтворжуулах зорилготой юм.

Түгжрэлийг бууруулах томоохон дэд бүтцийн төслүүдийн нэг болох Туулын хурдны замын ажлын талаар тэрбээр “Туулын хурдны замын зорчих хөдөлгөөнийг 2027 оны Үндэсний их баяр наадмаас өмнө нээх шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэл 15-20 орчим хувиар буурна” хэмээн мэдээлэв. Үүнээс гадна Тойрог хурдны замын төлөвлөлтийг хийж дууссан бөгөөд тус замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг ирэх гуравдугаар сарын 1-нд зарлахаар бэлтгэж байгаа аж.

Нийтийн тээврийн шинэ шийдэл болох трамбай төслийн талаар ч тодорхой мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Трамбай төслийн санхүүжилтийг нэгдүгээр сард багтаан босгохоор ажиллаж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр хотын нийтийн тээврийн шинэ соёл бүрдэж, замын ачаалал буурахад бодитой нөлөө үзүүлнэ” гэлээ.

Үргэлжлүүлэн Хотын дарга дулаан, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар танилцуулсан юм. Тэрбээр нийслэлээс гаргасан санхүүгийн зохицуулалт, хөрөнгө оруулалтын үр дүнд энэ өвөл Улаанбаатар хотод эрчим хүчний хомсдол үүсэлгүй, тог тасралтгүй өвөлжиж байгааг онцлов. Үүний нэг илрэл нь дотоод бондын зөв менежмент гэдгийг дурдсан юм.

Тодруулбал, нийслэл 800 тэрбум төгрөгийн дотоод бонд гаргасан бөгөөд уг бондын эргэн төлөлт ирэх оны нэгдүгээр хагаст бүрэн дуусахаар төлөвлөгдсөн байна. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төлбөрийг батлагдсан графикийн дагуу төлж байгаа бөгөөд 2027 оны зургаадугаар сарын 1-нд бүрэн төлж дуусах аж. “Бид санхүүгийн ийм арга хэрэгслүүдийг зөв ашиглаж, бодлоготой шийдвэрүүд гаргасны үр дүнд нийслэл хот энэ өвлийг эрчим хүчний доголдолгүй давж байна” хэмээн Хотын дарга онцоллоо.

Эрчим хүчний салбарт хотоос хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд Бөөрөлжүүтийн 300 МВт-ын хүчин чадалтай эрчим хүчний станц бүрэн ашиглалтад орсон бол дотоод бондын хөрөнгөөр Багануурт 50 МВт-ын хүчин чадалтай станцыг маш богино хугацаанд барьж ашиглалтад оруулсан нь салбарын түүхэнд чухал алхам болсон гэдгийг дурдав.

Түүнчлэн Монгол Улс анх удаа Дулааны цахилгаан станц 5 (ДЦС-5) төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг станц 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Энэхүү томоохон төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын баруун бүсийн орон сууцжилтыг нэмэгдүүлэх дулааны боломж, нөхцөл бүрдэхээс гадна нийслэлийн цахилгаан хангамж илүү найдвартай, тогтвортой том эх үүсвэртэй болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-22 66.181.160.1

3,4 ХОРООЛОЛ БГД ИЙН 1О ХОРОО 13 Р СУРГУУЛИЙН ХОЙД ХЭСГИЙН 9 ГУДАМЖНЫ АЙЛУУДЫГ ХЭЗЭЭ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРУУЛАХ ВЭ.ЯРИГДААД 10 ГАРУЙ ЖИЛ БОЛЖ БАЙНА.ТОХИЖИЛТ ХИЙЖ Ч БОЛОХГҮЙ ЮМ.БАЙШИН БАРИХ ГЭСЭН ЧИНЬ ТӨВӨГ БОЛООД БАЙХ ЮМ.ТӨРӨӨС АНХААРАХГҮЙ БОЛ ХУВИЙН БАРИЛГЫН КОМПАНИУД УДАХ ЮМАА.ХАРИУГ ХОРООГООР ДАМЖУУЛЖ БИДЭНД ХҮРГҮҮЛНЭ ҮҮ

Avatar

Зочин 2025-12-22 103.212.116.108

тэгээд жирийн иргэд газар авч болохгүй аа. Баячуул их хэмжээний газар аваад барилга орон сууц барьж ашиг хонжоо олж байвал нямбаатарт таалагдах уу

Avatar

zochin 2025-12-22 71.229.150.6

Amjilt,amjilt amjilt

Avatar

энхээ 2025-12-22 202.126.91.78

7 га газраа хаанаас авах вэ

Avatar

Зочин 2025-12-22 202.126.91.15

0,7 га газраа авмаар байна хотын даргаа

Avatar

Нэргүй 2025-12-22 66.181.160.121

З,4 ХОРООЛОЛД ГЭР ХОРООЛЛЫГ БАРИЛГАЖУУЛАХ АЖИЛ МАШ УДААН ЯВАГДАЖ БАЙНАА.10 Р ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ ИРЖ ҮЗЭЖ ХАРААЧЭЭ.СУРАГ ГАРААД 10 ГАРУЙ ЖИЛ БОЛЖ БАЙНА.

Avatar

Tuya 2025-12-22 202.126.91.151

teguul gazriin albaa tatan buulga

Avatar

Сүх 2025-12-22 66.181.186.199

үе үеийн хотын дарга нар сайд нөгөө л их хурлын үе үеийн гишүүд Улаанбаатар хотыг ийм замбараагүй хот болгосон 2000оноос хойш ялангуяа Соц нийгэмд энэ Улаанбаатар хотыг хот шиг хот байлгасан дө бүгд сэтгэл гаргаад Улаанбаатар хотыг баруун зүүн тийш тэлсэн бол өдийд ийм байхгүй

Avatar

Нэргүй 2025-12-22 202.21.107.1

газрын наймаачдаа хөгжүүлэхээр шийдэв үү газар зарна гэсэн зар сонирхоход 10 аад газар зарна гэсэн зар ганцхан утасны дугаар байдаг нь үүнийг нотлоод байна шүү дээ ямар нь ингэж олон газар авч зараад ямарт нь газар олгодоггүй ямар хаашаа хотын удирдлага вэ хариулт сонсьёоо

Avatar

Нэргүй 2025-12-22 66.181.190.159

одоо болно зайлж алга хужагийн уяаны нохой

Avatar

Наран 2025-12-22 202.126.89.230

хааж болохоо урьдал болгож байхаар хотоо тэлээд хаана газар олгохоо зарлаач,

Avatar

Зочин 2025-12-22 103.212.117.244

олгох газар байхгүй болтол нь зарж үрсээн намчингууд иргэдэд олдохчгүй

Avatar

Нэргүй 2025-12-22 103.229.123.250

Хужаадаа өгөх гээд,муу адгийн хог

Avatar

Нэргүй 2025-12-22 103.212.118.42

дураараа муу коммунист

Avatar

Нэргүй 2025-12-22 59.153.114.130

Зөв

Avatar

Нэргүй 2025-12-22 66.181.179.163

ха ха хоёр нүүр гаргасан новшнууд дөө

Avatar

Зочин 2025-12-22 103.229.123.222

Оюунэрдэнэ та хоёр аль хэдийн хориглосон шийдвэр гаргаа биз дээ.

Avatar

Нэргүй 2025-12-22 66.181.183.238

болж дээ

Avatar

Нэргүй 2025-12-22 103.212.116.200

Дарга ангид бол га гаагаар нь өгнөө л гэж бна Сонгинохайрханчуудаа

Avatar

Иргэн 2025-12-22 66.181.182.90

Орон сууцны гадуур замд тулгаж барьсан хашаануудаа буулгаачээ. Арай дэндүү юмаа..хийх ёстрй юмаа хийж байгаа ч үр дүн бага өөрийгөө рекламдах нь их байна

Avatar

Иргэн 2025-12-22 66.181.182.90

Газраа огт аваагүй нь тэгээд яах билээ

Avatar

Нэргүй 2025-12-22 202.9.40.154

Нямбаатар дарга ажлаа сайн хийж байна. Харин АН-ынхан түүнд нь их дургүй байдаг бололтой. Түүнийг огцруулна гээд л байх юм. Ажил хийдэг хүнд дургүй байх нь шударга биш үйлдэл юм.

Avatar

Нэргүй 2025-12-22 103.212.116.200

Хулгайч хулгайчдаа дургүй угаасаа

Avatar

ИРГЭН 2025-12-22 66.181.178.126

Манай дарга нар Нямбаатар шиг зүтгээд ажлын ард гардаг баймаар байна шүү.

Avatar

Нэргүй 2025-12-22 103.229.123.250

Хужаад хайртай,тэд нар хулхидаад,их идэж байгаа

Avatar

Иргэн 2025-12-22 59.153.115.138

Төвийн 6 дүүрэгт орон сууцны барилга барихыг хоригдох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-12-22 103.229.120.83

САИН АЖИЛЛАЖ БАИГА ДАРГА

Avatar

Зочин 2025-12-22 49.0.156.20

энэ олон давхар барилагаа хүн гишгэх газаргүй болтол шахаж бариулахаа болихгүй байж иргэдийн 07 га-д эр бяраа гаргах юм даа Иргэд о7 авснаар энэ түгжрэл үүсээд байгаа юм уу эсвэл эрх мэдэлтэнгүүд зайгүй болтол барилага бариад байгаа нь түгжрэл үүсгээд бна уу

Avatar

Иргэн 2025-12-22 43.228.129.215

Хөдөөнөөс орж ирэх урсгалыг зогсоогооч. Тэд л хашаа бариад аваад байгаа ш дээ. Оруулсан ч тусгай журмаар оруул

Avatar

Баяраа 2025-12-22 124.158.107.145

0.7г газраа авьяаа! Битүүлгийн үед өгөөд л бсан МАН гарч ирээд бүр сураггүй! одоо хөгширлөө Нямбаатар бүр өгөх шинжгүй!

Avatar

ззз 2025-12-22 43.228.129.139

Тодруулбал, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт иргэдэд 0.07 га газрыг шинээр олгохгүй байх шийдвэр гаргасан бөгөөд хашаа тэлэх, гудамж сунган барихыг хориглосон байна. Энэ нь авто замын сүлжээнд нэмэлт дарамт үүсгэхээс сэргийлэх, хотын төвлөрлийг сааруулахад чиглэсэн арга хэмжээ гэдгийг Хотын дарга онцоллоо. 3-4 жилийн өмнө хотын дарга яг ингэж хэлээд, эсрэгээрээ гачууртыг хөл гишгэх зайгүй болтол н газар олгосн бдаг юм ……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж