Шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж, өөрийн болон өрөөлийн амь насанд эрсдэл учруулж болзошгүй үйлдлийг хийсээр байна. Тиймээс бид энэ удаа Тээврийн цагдаагийн алба хаагчидтай хамтарч шөнийн сурвалжлага бэлтгэлээ.
Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд “Уусан бол бүү жолоод” нэгдсэн болон хэсэгчилсэн хяналт шалгалтыг он дуустал зохион байгуулж буй. Энэ хүрээнд бид газар нь дээрээс нь бодит байдлыг сурвалжлахаар Тээврийн цагдаагийн албанаас шөнийн 23:00 цагийн үед хөдөлж Баянзүрх дүүргийн нэгэн хорооллын дундах замд хяналт шалгалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид дээр очсон юм.

"ГУРВАН ЛААЗ ПИВО УУГААД ГАЙГҮЙ БАЙХ ГЭЖ БОДООД МАШИНАА БАРЬЖ ЯВААД БАРИГДЧИХЛАА"
Тухайн байршилд ихэнх нь гэр хороолол байх бөгөөд замын хөдөлгөөн сийрэг байлаа. Биднийг очиход цагаан приус-41 загварын тээврийн хэрэгсэлтэй жолоочийг түр саатуулан зогсоосон байв. Ингээд тухайн жолоочийн бичиг баримтыг шалгаж, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг драйгер багажаар үлээлгэхэд дөрвөн бүхэл гаруй зааж байгааг цагдаа хэлэв. Энэ нь тухайн жолоочийн согтолтын зэрэг өндөр гэсэн үзүүлэлт аж. Тухайн жолооч ажлаа тараад гэртээ ойр байх найзындаа найзуудаараа нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Ингээд 23:00 цагийн үед гэр хорооллын дундах замыг хөдөлгөөн бага, дээрээс нь цагдаа хяналт шалгалт байхгүй гэж бодож машинаа өөрөө жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ. Тэрбээр “Найзындаа очиж 19:00 цагаас хойш 3,4 пиво уусан. Дараа нь хоол идэж юм ярьж нэлээд ярьж суусан учир гайгүй байх гэж бодсон. Манай гэр найзынхтай ойрхон, нэг километр орчим зайтай. 23:00 цаг болсон учир замын хөдөлгөөн гайгүй болсон гэж бодож явж байгаад баригдчихлаа. Тээврийн хэрэгслийг маань хурааж, журмын хашаанд хийгээд, намайг нэг дэх өдөр Цагдаагийн газраас дуудна гэж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол шийтгэл нь хатуу болсныг мэдэж байгаа ч ийм ойрхон зайд арай ч баригдана гэж бодсонгүй. Эрх хасаад, хорих эсвэл торгууль ногдуулна гэнэ, түүнийг шүүх шийднэ гэж цагдаа хэлсэн” гэлээ.

"ДУУДЛАГЫН ЖОЛООЧ ДУУДААД ЭСВЭЛ ТАКСИ БАРИАД ХАРЬЖ БАЙГААРАЙ"
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж хяналт шалгалт хийж буй БЗД-ийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч М.Төрмөнх “Тухайн жолоочийг 22:49 цагт үлээлгэсэн байна. Бүх мэдээлэл тандагч төхөөрөмж дээр гараад ирдэг. Саяны цагаан приус-41 маркийн тээврийн хэрэгслийн жолооч М-ийн согтолтын зэргийг шалгахад дөрвөн бүхэл 21 гэсэн согтолтын зэрэгтэй гарлаа. Энэ үзүүлэлт маань биеэ хянах чадваргүй болсон байна гэсэн үг. Тиймээс ар гэрээс нь хүн дуудаад хүлээлгэж өглөө. Тус жолоочийн харьяа хэсэг нь зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгана. Зөрчлийн тухай хуулийн 14.7.5.1 дэхь заалтад заасан “ согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” бол шүүх хурлаар орно. Ингээд торгох уу, эрх хасах уу эсвэл баривчлах уу гэдгийг шийднэ.
Өөрөөр хэлбэл, манайхаас материалжуулаад шүүх рүү шилжүүлнэ. Шүүх эцсийн шийтгэлийн арга хэмжээг авна. Хэрвээ эрхээ хасуулсан байгаа үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол давтан гэж үзээд Эрүүгийн хуулиар шийтгэнэ.
Ерөнхийдөө энэ байршилд ирээд 10 минут зогсоход хоёр согтуу жолоочийг илрүүлээд байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил баярын өдрүүд болон амралтын өдрүүдээр хамгийн их бүртгэгддэг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор зам тээврийн осол гарах цаашлаад өөрийн болоод өрөөлийн амь насыг хохироох эд хөрөнгийг гэмтээх зэрэг эрсдэл бий болгож байдаг. Тиймээс уусан үедээ тээврийн хэрэгсэл битгий жолоодооч ээ. Дуудлагын жолооч дуудаад эсвэл такси бариад харьж байгаарай гэдгийг хатуу анхааруулмаар байна” гэсэн юм.

Тээврийн цагдаагийнхныг БЗД -ийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж байх хооронд Нарны гүүр дээр согтуу эмэгтэй алба хаагчдын шаардлага биелүүлэхгүй замын хөдөлгөөнд саад учруулаад байна гэх шуурхай дуудлага ирэв. Энэ үед шөний 01:00 цаг болж байсан ч Нарны гүүр хойноос урагш чиглэлд нэлээд ачаалалтай байв. Ингээд алба хаагчид дуут дохио өгч шуурхай дуудсан газарт очиход, 40 орчим насны эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ RX-350 маркийн цагаан өнгийн машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаад баригдсан аж. Гэсэн ч цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл биелүүлж, драйгер багажийг үлээхгүй Замын цагдаагийн гүүр дээр 40 орчим минут зогссоноор замын хөдөлгөөнд саад учруулжээ. Тиймээс алба хаагчид албадан цагдаагийн хэсэг рүү авч явж, тээврийн хэрэгслийг журмын хашаа руу авч явсан юм. Энэ мэт архи уусан үедээ машин барихаас гадна алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй тохиолдол олон гардаг гэдгийг албаныхан учирлав. Энэ мэт үйлдэл гаргасан тохиолдолд нэмж зөрчлийн хэрэг үүсгэх боломжтой аж.

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний газрын шуурхай зохицуулалтын хэлтэст Баасан гаригийн /2025.12.19/ үүрийн 05:00 цагаас шөнийн 22:40 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 389 зам тээврийн ослын дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ерөнхийдөө хоногийн хугацаанд зам тээврийн ослын 500-600 дуудлага мэдээлэл бүртгэгддэг байна.
АРВАННЭГЭН САРЫН БАЙДЛААР СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 31905 ЗӨРЧИЛ БҮРТГЭГДЖЭЭ
Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31905 зөрчил Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 23,9 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Харин жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2269 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оноос 12,6 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Тэгвэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил энэ онд буурсан байна. Тодруулбал, энэ онд жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 2662 тохиолдол бүртгэгдсэн байгаа нь өмнөх оноос 7,4 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Мөн согтуу машин барьж байх үедээ зам тээврийн осол гаргасан 2078 зөрчил бүртгэгдсэн.
Жолооч нар ихэнхдээ ганцхан хундага уусан, гэр ойрхон болохоор өөрөө машинаа барьчихлаа зэрэг шалтгааныг хэлдэг.
Жолоо барьж байгаа хүн ганцхан хундага уухад анхаарал суларч самбаачлах хугацаа багасдаг. Улмаар гэнэтийн осол гаргах эрсдлийг нэмэгдүүлдэг" гэдгийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир хэлэв.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд ногдуулах хуулийн хариуцлагыг өнгөрсөн жилээс эхэлж чангаруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хуулиар шийтгэнэ.
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДВОЛ 3 ЖИЛЭЭР ХОРИХ ЭСВЭЛ 14 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Тодруулбал, жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулна. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас 3 жилийн хорих ялаар шийтгэнэ. Мөн согтуурсан, мансуурсан, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол жолоодох эрхийг 3-5 жил хасах, зорчих эрхийг 1-3 жилээр хязгаарлах, эсвэл 1-3 жилээр хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан.
3,595.72






















































Michael 2025-12-22 66.181.161.119
Энэ тоо баримтаас харвал хотын зам түгжрэлгүй болоод удсан байхаар байна. дээр нь татвар хураамж торгуулиа төлөөгүй зэрлэгүүдээ хэзээ болтол эрхлүүлэх вэ!
Нэргүй 2025-12-22 59.153.114.130
Согтуу жодооч нарын эрхтйг нь бүх насаар нь хасаад хорьж шийтгэх хэрэгтэй шийтгэл нь бага учраас дур зоргоороо аашилж байна эмэгтэйчүүд бүр аймаар байна
Нэргүй 2025-12-22 202.126.90.77
цагдаад ажилладаг хүүхэн хэнд хамаатайн гээд шал согтуу унаад яваад өгсөн шдээ өчигдөр орой
Нэргүй 2025-12-22 66.181.161.125
Согтуу жолооч бол зүгээр л Хутга бариад гэрт чинь орж ирсэн а******н. Оноогдох ял шийтгэлийг нь тултал өгөхгүй бол, ялангуяа согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан жолоодох эрхгүй барьсан этгээдүүдийг бол нэн даруй цэцглэх хуулийн заалттай болохгүй бол энэ асуудал байсаар л байх болно
Нэргүй 2025-12-22 112.72.9.122
Эрхийг нь хасаад байгаачээ архичид архиныхаа мөрийг хөөхгүй согтуу машин барина гэж юу гэсэн үг вэ
Иргэн 2025-12-22 43.228.129.215
Чангалаач. Цагдаа нар хуулиа мөнгө аваад зөөлрүүлээд дунд нь хуулиа гууль болгодог юм билээ. Цагдаад танилгүй нь л шийтгүүлдэг байх даа Эрүүгийн хуулиа чангалаач Зөөлөн болоод л согтуу машин барьж байгаа шүү дээ
Ж 2025-12-22 66.181.187.213
ш.жилийн арга хэмжээгээ болиочэээээ
зочин 2025-12-22 66.181.160.94
Залуус олноороо ажилгүй болж байгаагын илрэл л дээээ …Толгой өндийх завгүй ажилтай бол ийм юм болохгүй шд
Нэргүй 2025-12-22 66.181.160.108
Тэриэнэ нутг тэглэ инглээ гэж шааж тэрндээ биш л дээ х***а манжууд л харин х***а манжууд тэр энэ хужха манж гэж манжлж хужаалсн тэгж х***а манжууд тэгж бхад тэгээд зүгээр байгаад байх уу мнгол хүмүүс тэгээд худгайч х***а манжуудад хорлгдоод бх уу гажиг х***а манж гичинүүдээ.
согтуу жолооч 2025-12-22 103.57.93.123
за яахвээ яаг ууучаад согтуу бариж яваад баригдахад үнэндээ гомдох юмгүйэ, харин дуудлагын жолоочоор хүргүүлж хоноод маргааш нь өдөр дунд нагааран дээр эрхээ хасуулхад л үнэндээ бухимддгийн билээ лалруудаа
Зочин 2025-12-22 66.181.189.143
өөртөө л гомдож дэ маргааш н автобус аар явчих
Нэргүй 2025-12-22 66.181.161.125
Чи өөрөө л***р
Нэргүй 2025-12-22 103.229.120.138
DYYDLGN BIEE UNELLEED VANXANI SEXSEER TAICHNA BOOW XXI BOOW DOLOOJ ALNI SEKSDEX ANUSDAX TOMSGN XELEEREE DOLOOM80955877
Нэргүй 2025-12-22 103.229.120.138
SEKSEER XUCHINDEX ZALYYSN ANUSN NUXN XELEERE GOE DOLOOJ URN SHINEGENE AMSI VANXANI SEXSEER80955877
иргэн 2025-12-22 203.169.50.8
Mорь унасан согтуу залуучууд орон нутгийн замд их тааралдах юм. аймшигтай галзуу нохой шиг зан гаргаад зам хаагаад зогсоод байдаг энэ асууплыг нэг тийш нь бас шийдүүлэх хэрэгтэй байна . өнгөрсөн зун өвөрхангай, архангай ,төвөө аймагт иймэрхүү асууудал их байлаа.
Нэргүй 2025-12-22 202.131.242.74
Эмч : Замын хөдөлгөөний хуульд нэмэлт оруулж согтуугаар тээврийн хэрэгслэл жолоодсон тохиолдолд авто машигныг улсын орлогод хурааж авдаг заалт орууулж хэрэгжүүлж эхэлвэл архидалт мэдэгдэхүүц багасна . дээрх тоо статистикээс харахад өдөр бүр 300 гаруй жолооч согтуугаар хөдөлгөөнд оролцож жилийн дотор авто ослоор 100гаруй хүн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байна .
иргэн 2025-12-22 103.229.123.207
зөв,,,,,,энэ тал дээр Цагдаа хуулийнхан Чанга бодлого баримтлах хэрэгтэй,
Нэргүй 2025-12-22 66.181.161.125
Одоогийн барьж байгаа бодлого яг энэ гаргаж буй үйлдэлд нь бүрэн нийцээгүй учраас л эдгээр асуудал давтагдаж гараад байгаа