Сири дэх АНУ-ын хүчин дайралтад өртсөний хариуд Вашингтон тус улс дахь Исламын улс бүлэглэлд томоохон хэмжээний цохилт өгчээ. Шонхорын нүд гэх эл ажиллагаа өнгөрсөн Баасан гаригт /2025.12.19/ орон нутгийн цагаар 16:00 цагт эхэлжээ. АНУ-ын Төв командлал сөнөөгч онгоц, довтолгооны нисдэг тэрэг, их буу ашиглан Сирийн төв хэсэгт олон байршлыг онилж, 70 гаруй байг оносон байна.
Ажиллагаанд Йорданы нисэх онгоцууд мөн оролцжээ. Тус улсын төрийн мэдлийн "Петра" агентлагт мэдээлснээр "Хэт даврагч бүлгүүд бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлэхээс сэргийлэх зорилгоор Йорданы Хааны агаарын цэргийн хүчин цохилтод оролцсон" аж.
Энэхүү цохилтоор Исламын улс бүлэглэлийн дор хаяж таван гишүүн амиа алдсан байна. Тэдний нэг нь бүс нутаг дахь нисгэгчгүй нисэх онгоцны ажиллагааг хариуцдаг хэсгийн удирдагч байсан.
Сирийн Пальмира хотод энэ сарын 13-ны өдөр болсон дайралтын үеэр АНУ-ын хоёр цэрэг, нэг орчуулагч амиа алдсан. Үүний хариуд Исламын улс бүлэглэлийн бэхлэлтүүдэд хүчтэй цохилт өгч байгаа гэдгээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет энэ ажиллагааг дайны эхлэл бус, өшөө авалтын тунхаглал гэсэн байна. Тэрбээр "Та дэлхийн хаана ч байсан америкчуудыг онилох л юм бол богинохон, түгшүүртэй үлдсэн амьдралд тань АНУ таныг хайж олоод, харгисаар хөнөөх болно" гэжээ.
Мөн АНУ-ын Төв командлалын командлагч адмирал Брэд Купер "Бид АНУ болон манай түншүүдэд хор хөнөөл учруулахыг оролдож буй террористуудыг тасралтгүй мөрдөж ажиллана" гэжээ.
3,548.92






















































Ха ха 2025-12-21 202.9.46.24
2 Америк цэргийн амины төлөөсөнд 5хан исламист??? Израйлчууд бол 2 Израйл цэргийн төлөөсөнд 2000 үнс болгодог.
Тэгээд ч наад исламистууд чинь шантарахгүй. Тийм учраас 2 аминд 20к исламистыг устгах ёстой. Тэгж байж дэлхийх илүү амгалан болно.
иргэн 2025-12-21 203.169.50.8
олон улсын хориг гэдгийг чи огт мэддэггүй хүн юм уу? НҮБ ээс зөвшөөрөл авна.
Бадарч тахар 2025-12-21 66.181.184.18
70 гаруй байг цохиод дөнгөж тавхан хүн үхсэн шив дэ ! Анусууд ийм л арчаагүй хий дэмий сүржигнэхээс цаашгүй !