ЕХ: Украинд 90 тэрбум еврогийн зээл олгоно

ЕХ: Украинд 90 тэрбум еврогийн зээл олгоно

ЕХ: Украинд 90 тэрбум еврогийн зээл олгоно

Европын холбооны удирдагчид Украинд ирэх хоёр жилийн хугацаанд 90 тэрбум еврогийн зээл олгох тохиролцоонд хүрлээ. Энэ шийдвэр нь Украин ирэх хавар ямар ч эдийн засгийн чадамжгүй болох эрсдэлтэй байсан тул гаргасан шийдвэр юм. ЕХ-ны удирдлагуудын хэлснээр, уг зээлийг Украинд шууд дарамт болохгүй байдлаар олгож, эргүүлэн авна.

Анх ЕХ Европт царцаасан 210 тэрбум еврогийн Оросын хөрөнгийг ашиглахыг зорьсон ч, Москвагийн хариу арга хэмжээнээс болгоомжилсон Бельги улс зөвшөөрөөгүй. Улмаар Украинд зээл олгох асуудал хойшлогдож байжээ. Тиймээс ЕХ өөрийн төсөвт тулгуурлан зах зээлээс мөнгө босгохоор шийджээ. Украины удирдлагууд энэ тохиролцоог эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чухал алхам гэж үнэлсэн байна. ЕХ-ны энэ зээл нь Украинд шаардлагатай нийт 137 тэрбум еврогийн санхүүжилтийн хоёрны нэгээс илүүг хангана.

Гэвч бүх улс зээл олгох асуудлыг дэмжээгүй байна. Тухайлбал, Унгар, Словак эсэргүүцсэн бол Чех улс зээлийг баталгаажуулахгүй гэсэн нөхцөлтэйгөөр зөвшөөрчээ. Унгарын ерөнхий сайд Виктор Орбан энэ зээлийг шүүмжилж, “Украин үүнийг хэзээ ч төлж чадахгүй” гэж мэдэгдсэн байна. ОХУ уг шийдвэрийг эрс эсэргүүцэж, ерөнхийлөгч Владимир Путин ЕХ-ныг дээрэмдэх арга ашигласан гэж буруутгажээ. Гэсэн хэдий ч энэхүү тохиролцоо нь АНУ, ОХУ-ын хоорондын яриа хэлэлцээ үргэлжилж буй үетэй давхцаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайныг зогсоох шийдэл ойртож байна гэж мэдэгдээд буй.

Европын удирдагчид уг зээлийг Украинд давуу байр суурь олгож, ирээдүйн энхийн хэлэлцээ зөвхөн Оросын нөхцөлөөр явагдахаас сэргийлнэ гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-20 103.229.120.246

Хойд солонгост бол зөвхөн Пхеньянд л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, харин ОХУ-д зөвхөн москвад л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү том жижиг 2 хувилбар мэт боловч ОХУ нь чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээлтэй, хувийн өмчтэй байж болдог, нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ тэнгэр газар 2 шиг ялгаатай 2 улс. Хойд солонгосын амьдрахад хамгийн таатай нийслэл Пхеньян хот нь ОХУ-ын хамгийн алс зүүн хязгаарт оршдог Владивостокыг ч гүйцэхгүй, Владивостокоос ч илүү ядуу тарчиг хот.

Avatar

Нэргүй 2025-12-20 66.181.160.34

Данпуу гарууд даа цаг нь удахгүй

Avatar

Зочин 2025-12-20 162.229.191.188

Бид Оростой харилцаагаа сэргээх нь зөв юм байна гэж хэлсэн Францын eрөнхийлөгч Макроны мэдэгдэл бол хүссэн хүсээгүй зөв алхам.

Avatar

Нэргүй 2025-12-20 162.229.191.188

Хайран хөрөнгө. Баахан хүний амь нас,асар их хөрөнгө сүйтгэгдэнэ. Зочин

Avatar

Zochin 2025-12-20 202.126.89.30

Яг одоо украйн дээр цөмийн з****г хая

Avatar

Нэргүй 2025-12-20 59.153.115.124

Европ нүүрсний цахилгаан станцуудаа хааж, Оросоос байгалийн хий авахаа болиод, Европын компаниуд зардлаа даахгүй дампуурч эхэлж байна.

Avatar

АХМАТ СИЛА 2025-12-20 103.212.116.17

Бид украйн биш НАТО-той байлдаж байна

Avatar

Ок 2025-12-20 202.9.46.239

Зүйтэй арга хэмжээ юм.

Avatar

malaa ukrain dampuursan ch de 2025-12-20 202.55.191.130

ukrain ene mungiig hezee ch tulij chadahgui ch dee. baahan darga said nar baijij hubaaj avaad baruund zugtaj amidaran daa hoo..

Avatar

Нэргүй 2025-12-20 67.168.92.100

европын энэ зээл цаана Украины газар нутгаар солих зорилготой. Хүүгүй бас баталгаагүй тул дайн зогссон тохиолдолд америк шиг тодорхой газрыг нь авах санаатай зээл юм. Ингэхээр Украйн явж явж дайны дараа өөрийн нутаг гэж бараг үлдэхгүй болж бна

Avatar

сонгогч 2025-12-20 202.9.46.128

хөгшин европ украйны дайныг үргэлжлүүлэхийг хүсч хамаг байдагаа шавхаж байна……фашизмыг сэргээжээ……….түүхээ мартсан болотой….

Avatar

Нэргүй 2025-12-20 202.126.89.193

Фашист Европ, дэлхийн дайныг 1941 – 1945 оны мартсан байна . Хай БӨГСЗЕЛЯ укр, БӨГСЗЕЛЯ укр – КАПУТ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж