АНУ Тайваньд 11.1 тэрбум ам.долларын зэвсэг худалдах шийдвэр гаргалаа. Энэ нь Тайваньтай хийж буй хамгийн том зэвсгийн наймаа юм. Тодруулбал, "HIMARS" пуужингийн систем, өөрөө явагч их буу, дрон, нарийвчлалтай зэвсгүүдийг худалдах юм байна. АНУ-ын Төрийн департамент уг төлөвлөгөөг баталж, Конгресст мэдэгдсэн бөгөөд гишүүд нь 30 хоногийн хугацаанд хянаж шийдвэр гаргах ёстой. Гэсэн хэдий ч худалдах зэвсгийн багц Тайваньд очиход хэдэн жил шаардагдана.
Энэ удаагийн наймаа нь ерөнхийлөгч асан Жо Байдены дөрвөн жилийн хугацаанд Тайваньд худалдсан нийт зэвсгээс ч их хэмжээтэй юм. Шинжээчдийн үзэж буйгаар, ерөнхийлөгч Дональд Трамп энэ шийдвэрээрээ АНУ Тайванийг харгалзан үзэж байгаа гэдгийг харуулах зорилготой бололтой. Өмнө нь зарим шинжээч нар Трамп эдийн засгийн асуудлыг чухалчилж, Тайванийн асуудлаас холдох вий гэж санаа зовж байсан. Харин энэ томоохон зэвсгийн наймаа тийм биш гэдгийг харууллаа. Япон ихэвчлэн дипломат мэдэгдлээр Хятадад дарамт үзүүлж байгаа бол АНУ Тайванийн цэргийн чадавхыг нэмэгдүүлж байна.
Тайвань цэргийн стратегиа өөрчилж байна. Өмнө нь сөнөөгч онгоц, том байлдааны хөлөг зэрэг үнэтэй зэвсэгт анхаарч байсан бол одоо жижиг, нарийн, хямд боловч үр дүнтэй зэвсэгт илүү анхаарч байна. Энэ нь Украинд хэрэглэгдсэн загвартай төстэй бөгөөд “зараа стратеги” гэж нэрлэгддэг. Хятад улс уг шийдвэрийг эрс буруутгаж, “Нэг Хятад”-ын зарчмыг зөрчлөө гэж мэдэгдэн хариу арга хэмжээ авна гэж анхааруулсан. Гэсэн ч шинжээчид Хятад шууд дайн эхлүүлэхгүй, харин дипломат хэлэлцээ хийнэ гэж үзэж байна.
3,548.92





















































Нэргүй 2025-12-20 178.174.229.45
HUJAA NARIIG BUGDIIG N ALAAAD
Бас з****г 2025-12-20 202.9.46.239
ИБУИНВУ Энэтхэгт з****г нийлүүлбэл сайн сан.
Н 2025-12-20 202.126.89.119
тайваны аралыг цөмийн зэвсэгтэй болгох хэрэгтэй