Тойм: Дэд сайдын томилгоо шүүмжлэл дагуулж, сөрөг хүчин эсэргүүцэв

Тойм: Дэд сайдын томилгоо шүүмжлэл дагуулж, сөрөг хүчин эсэргүүцэв

Тойм: Дэд сайдын томилгоо шүүмжлэл дагуулж, сөрөг хүчин эсэргүүцэв

 "NEWS" агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


“ГАНТИГ ВИЛЛА”, “ШИНЭ ЯАРМАГ” ОРОН СУУЦЫГ ИПОТЕКТ ХАМРУУЛЖ, БОРЛУУЛНА

Засгийн газрын Лхагва гаригийн /2025.12.17/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсан юм. Энэ үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Төлбөрийн чадваргүй болсон, татан буугдсан банкууд дээр байршсан төрийн өмчит компанийн хөрөнгийг олж авахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын явцын талаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Есдүгээр сард ажлын хэсэг байгуулагдан ажиллахад Капитал, Чингис хаан банкин дээр 18 байгууллагын 482 тэрбумын төгрөгийн өр авлагын асуудал байсан. Хөгжлийн банкин дээр 1.3 тэрбум төгрөгийн өр төлбөр байна. Ажлын хэсэг энэ хугацаанд хураагдсан обьектыг үзлээ, холбогдох яамдын удирдлагатай уулзаж гарц гаргалгаа гаргаж ажиллалаа.

Энэ хугацаанд 22 тэрбум орчим төгрөгийн өрийг барагдуулсан. Томоохон дүнтэй өрийг холбогдох газартай ярьж шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн Хөгжлийн банкнаас авсан 61.2 сая ам.долларын өр төлөгдөхгүй байсаар өдийг хүрсэн.  Нийтдээ 450 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Хөтөлийн цемент шохой үйлдвэрт нэмэлт хувьцаа гаргах замаар 460 тэрбумын хувьцааг Хөгжлийн банкинд шилжүүлж, тус банкны чанаргүй зээлийн 30 орчим хувийг эзлж байгаа асуудлыг цэгцлэхээр шийдвэрийн төслийг Засгийн газарт танилцууллаа.

“Гантиг вилла” дээр холбөогдох үнэлгээг хийлгэсэн, гүйцээж бариад ипотекийн журмаар худалдан борлуулна. “Шинэ яармаг” 540 айлын орон сууцыг нийслэл рүү шилжүүлж, гүйцээн бариулж ашиглалтад оруулахаар болж байна. Нийслэлийн сангаас 86 тэрбумын хөрөнгө гаргаж, Хөгжлийн банкинд үүссэн өр төлбөрийг барагдуулна. Харин “Шинэ яармаг” 540 айлын орон сууцыг эмч, багш нарт ипотекийн зээл олгон борлуулахаар ажиллаж байна.

Мөн өрөнд хураагдсан зарим хөрөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарт ашиглах талаар судалсан. Бага хэмжээний хөрөнгө шийдвэрлээд хоёр обьектыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар болж байна. Нийгмийн даатгалын олон жил шийдэгдэлгүй ирсэн 6 орчим тэрбум төгрөгийн асуудал байгаа. Татан буугдсан банкууд болон эзэн холбогдогч нь нас барсан, шийдвэрлэх боломжгүй болсон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзээд удахгүй шийдвэрийн төсөл Засгийн газарт танилцуулахаар боллоо" гэсэн юм.

САЙД НАРЫН ЗӨВЛӨХҮҮДИЙГ ЦОМХОТГОЖ, ДЭД САЙД НАРЫГ ТОМИЛОВ

Төрийн өмчийн компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүд, яам удирдаж байгаа сайд нарын орон тооны зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо.

Дэд сайд нар салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцна. Тухайлбал, төрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэл, татварын цогц реформ, цөлжилтийн эсрэг "COP-17" олон улсын хурлын зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилт, Оюутолгойн татварын асуудал, шатахууны хангамж, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл зэрэг тодорхой асуудал хариуцах гэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Г.Ганболдыг Зам тээврийн дэд сайдад, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан Б.Солонгоог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар, JET скүүтерийн босс, "Магнай трейд"-ийн эзэн Р.Ганзоригийн хүү Дашнямыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдад, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Даваасүрэнг Эрчим хүчний дэд сайдаар томилж, ажлаа хүлээн авав.

Засгийн газар төрийн албанаас 14 мянган төрийн албан хаагчийг цомхотгосон ч зөрүүлээд намын гишүүдээ энэ мэт шагналын албанд томилон шахаж байна.

Монгол Улс 3.5 сая хүн амтай хэдий ч 35 сайдтай болж байгаа нь Геннисийн амжилт тогтоосон гэдгийг сөрөг хүчний гишүүд хэлж, шүүмжилж байгаа юм. Харин эрх баригч намын гишүүд 128 хяналтын менежерийг цомхотгож, оронд нь 16 дэд сайд томилсон нь төсвийн хэмнэлт гэж тайлбарлаж байна. Засгийн газрын зүгэс төрийн өмчит компаниудыг нэгтгэж, цөөрүүлнэ гэх амлалт өгсөн ч одоогоор захирлуудыг нь сольж, хоёрдугаар ээлжийнхнээ хоолонд оруулж байгаагаас цааш ажил хийгээгүй л байна.

ДЭД САЙД НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШААРДЛАГЫГ ЕРӨНХИЙ САЙДАД ӨГӨВ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Пүрэв гаригт /2025.12.18/ дэд сайд нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт гардуулав. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Сүүлийн үед УИХ-ын чуулган,  Засгийн газрын хуралдаанаар албан тушаалын халаа, сэлгээ, томилгоог л хийж байна.   Зардал нэмсэн томилгоог хийж байна. Түүний нэг нь дэд сайдын томилгоо.

Ардчилсан намын бүлгийн хувьд дэд сайдын томилгооноос гадна төсвийн тасалдал, бизнес эрхлэгч аж ахуй нэгжийн дампуурал гээд энэ асуудлыг мөн давхар хөндөж төрөө цомхон болго, төсвөө тана, энэ ажил дээр бодлогын том баримт бичгээ оруулж ир, ард иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа дэд сайдын томилгоогоо цуцал гэдэг шаардлага тавьсан.

Ерөнхий сайдын зүгээс “Засгийн газрын тухай хуульд дэд сайд байна гэдэг зохицуулалттай, энийг УИХ өөрчлөх боломжтой. Та бүхэнтэй хамтарч ажиллая.  Хуулийн төслийг өргөн барьж Засгийн газрын бүтцээс дэд сайдтай ажиллана гэдэг заалтыг хасах ёстой. Тэгвэл бид хамтран ажиллая” гэдэг санал хэлж байна. Бид бүлгээрээ дахин ярилцана.

Данхгар засгийн газар байж болохгүй, 20 яам, 40 сайдыг болих ёстой. Тэр тусмаа дэд сайдыг болих ёстой гэдэг шаардлага тавьж байгаа" гэв.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа маш их доголдож байна. 20 мянган аж ахуй нэгж хаалгаа барьж, 28 мянган аж ахуй нэгж дансаа хаалгасан. Гэтэл 2.2 их наяд төгрөгийн гадаад бонд, 500 тэрбум төгрөгийн дотоод бонд, дээрээс нь 700 тэрбумын гадаад зээл авч төсвийн алагдлаа нөхөж, өр нэмж, өрнөөс өрний хооронд монголчуудыг явуулж байна. Монголчуудын нэг хүнд ногдох өр 50 саяд төгрөгт хүрсэн. Хувийн хэвшлүүдийн асуудал хүндэрсэн үед төрийг данхайлгаж, албан тушаалтныг нэмж байгаа нь иргэдийн төрд итгэх итгэлийг байхгүй болгож байна.

МАН данс хааж ард түмнээрээ даажигнадаг, дэд сайд томилж ард түмнээрээ даажигнадаг нам болсон байна. Ирэх Лхагва гаригт Засгийн газрын байр суурийг эргэн бидэнд мэдэгдэхээр боллоо” гэв.

МОНГОЛ УЛСААС ГАДААДАД СУУХ 21 ЭЛЧИН САЙДЫГ ТОМИЛНО 

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүлээд буй. Нийтдээ 21 Элчин сайдын нэрийг өргөн мэдүүлээд байна. Тодруулбал, Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайдаар УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргилыг, Унгар улсад суух Элчин сайдаар Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайванг, Герман улсад суух Элчин сайдаар Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар нарыг нэр дэвшүүлсэн.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Пүрэв гаригийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналыг хэлэлцэн, дэмжсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр танилцуулав. Элчин сайд нарыг томилох асуудлаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-21 66.181.176.104

непалдуулах гээд галзуураад байна даа. непал цаашаа баян шэр өүлээр нь 126 шэр бүлээр нь хүйс тэмтэрнэ шүү

Avatar

Монгол 2025-12-21 67.81.177.204

Жижигхэн Монголын агуу их авилгалт төрд авилгалчдыг нэмэхийг зогсоо
1.төрийг цомхтгох үгүй бол бүгд огцор
2.ард түмний цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэм
3..Монголын ард түмний ноогдол ашгийг олго

Avatar

ЗОЧИН 2025-12-21 203.91.115.52

ТЭТГЭВЭР НЭМЭХ МӨНГӨ БАЙХГҮЙ. САЙД НЭМЭХ МӨНГӨ БАЙГАА 47 ТЭРБУМ. ХӨГШЧҮҮЛ ХОХИНО. ЭНХРИЙ ХАЙРТ НАМ ЧИНЬ НОХОЙНООС ДОР ҮЗЭЖ БАЙНА. ДАХИН ДАХИН СОНГООД БАЙ.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 4 2025-12-21 103.229.123.231

4/АМТ хуулийн хайгуулын, ашиглалтын лицензийг ШИЛЖҮҮЛЭХ гэсэн заалт манай мөнгөтэй хүмүүс лиценз аваад гадныханд өндөр үнээр худалдах нөхцөл болж байгаа биш биз. “Монгол газар”-ын Мянганбаяр 2001 онд Онтрэ компанийг байгуулаад 2003 онд 10 сая доллараар заржээ. 2004 онд Онтрэг авсан Канадын компани Рио Тинтотой ярилцсаар 2008 онд хувь нийлүүлсэн гэрээ байгуулсан гэв.Онтрэ Рио Тинто хоёр эхнээсээ хуйвалдаагүй биш биз. Арваадхан хүнтэй, уул уурхайн техникгүй компани яагаад өндөр үнээр лиценз авав

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ4 2025-12-21 103.229.123.231

4/АМТ хуулийн хайгуулын, ашиглалтын лицензийг ШИЛЖҮҮЛЭХ гэсэн заалт манай мөнгөтэй хүмүүс лиценз аваад гадныханд өндөр үнээр худалдах нөхцөл болж байгаа биш биз. “Монгол газар”-ын Мянганбаяр 2001 онд Онтрэ компанийг байгуулаад 2003 онд 10 сая доллараар заржээ. 2004 онд Онтрэг авсан Канадын компани Рио Тинтотой ярилцсаар 2008 онд хувь нийлүүлсэн гэрээ байгуулсан гэв.Онтрэ Рио Тинто хоёр эхнээсээ хуйвалдаагүй биш биз. Арваадхан хүнтэй, уул уурхайн техник байхгүй Канадын компани яагаад Монгол газ

Avatar

Зочин 2025-12-21 103.168.34.244

АН БОЛИО БОЛЬ ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ ГАНЦ САЙХАН ХУУЛЬ САНААЧИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БҮҮ ХУДЛАА СӨХӨГЛӨӨД БАЙ.ЯГ ҮНЭНДЭЭ ДЭД САЙД ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ ОРОН ТОО ШҮҮ. ХЭРҮҮЛ АТГААЖЛАХ ЯМАР ДУРТАЙ ЮМ БЭ ТА НАР БОЛЬЦГОО АН ЦОГТГЭРЭЛ

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 3 2025-12-21 103.229.123.231

3/Түр хороо 92467 хуудас баримт цуглуулжээ. Үүний 55 хувь нь маш нууц, төрийн нууц, байгууллагын нууц гэсэн тэмдэг дарсан учир нийтэд мэдээлэгдсэнгүй. Хөгжлийн банк, Нүүрсний сонсголын үеэр архивт баримтаа хадгалдаггүй, хадгалсан нь алга болдог, архивын хууль тогтоомж хэрэгждэггүй гээд олон баримт ил болсон. ЗГ, хариуцсан яам нь сонсголын мөрөөр ажил хийсэнгүй. Нууцын хууль тогтоомжоо цогцоор нь яаралтай шинэчилмээр юм даа.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2025-12-21 103.229.123.231

2/ОТ-н бүлэг ордын нөөцийн дөнгөж гуравны нэг нь судлагдаж, гуравны хоёр нь судлагдаагүй гэнэ. ОТ компани маш их хөрөнгийг их нөөцтэй Хойт Хюго-гийн ордод зарцуулсан гэв.Судлагдаагүй ч Хойт Хюго-гийн үргэлжлэл орд мөн баян агууламжтай байх магадлалтай гэж шинжээч хэлэв. Үүнээс үүдээд тухайн компани сорчилж олборлочихоод ядуу ордод тулж ирмэгц ашиггүй гээд хаях вий гэсэн болгоомжлол үүсчээ. Нөөцийн хэмжээг тогтоох ажлыг хурдавчлах ямар арга зам байнав??.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2025-12-21 103.229.123.231

Иргэн миний анхааралд өртсөн асуудал:1/Анх гэрээ байгуулах үед УИХ-ын чуулганд монголын талын хүртэх өгөөжийг 55-75 хувь гэж мэдээлж байсан ч хугацаа аль хэдий нь өнгөрч, дөнгөж 37 хувь байна.Монголын талын хүртэх өгөөжийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал бол ЗГ-ын хэлэлцээрийн чиг зүгийг заагч АЛТАН ГАДАС ОД байна.гэж ойлголоо.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Монголчууд бид дотроо тэмцэлдсээр хаврын хавсарганд гуйвсан мал шиг боллоо шүү 2025-12-21 103.229.123.231

Дүгнэлт: 1/Зарим хүн ОТ төслийг зогсоо, гадныхныг хөөж явуул гэв.Ингэж болохгүй. Тэмээн жин хөдөлсөн. Одоогийнхоор бол галт тэрэг хөдөлсөн. ТАЛУУД ХЭЛЭЛЦЭЭД Л ШАТ ШАТААР ОЙЛГОЛЦООД Л явах хэрэгтэй 2/Сонсгол иргэдийн мэдэх эрхийг хангахад сайн боллоо.Гэхдээ иргэд мэдлээ гээд ач холбогдол бага байдаг.УИХ, ЗГ сонсголын мөрөөр дорвитой ажил хийх хэрэгтэй.Ил болсон мэдээллүүдийг ажилдаа сайн ашиглах хэрэгтэй.3/Олон санаат оргож чадахгүй гэдэг шиг монголчууд нэг завинд суугаад урагшлах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-12-21 66.181.191.42

дэд сайд хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-12-21 59.153.115.21

SEXSEER BIEE UNELLEED BOOW XXI BOOW DOLOON ALNI SEKSEER ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-12-21 59.153.115.124

Монголчууд айл хэсэх дуртай, бусдыг судлах дуртай ба бусдын зовлонд дуртай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж