Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрыг байгуулсан.
Өнөөдөр уг газарт сүүлийн үеийн технологиор тоноглосон замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй, техник, тоног төхөөрөмж, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулахад ашиглах энгэрийн камер, тусгай хэрэгсэл зэргийг хүлээлгэн өглөө. Энэ хүрээнд НИТХ-ын дарга А.Баяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газарт ажиллалаа.
Эдгээр тусгай техник, хэрэгслийг нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын алба хаагчид чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх, мотоцикл, мопед, сурроны хөдөлгөөнд хяналт тавих, шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавьж ажиллахдаа ашиглах боломжтой. Тодруулбал, өнөөдөр гардуулж өгсөн авто машин нь 360 камерын системтэй. Зам тээврийн осол, хэв журмын зөрчлийн мэдээлэл камерын хяналтын нэгдсэн төв болон холбогдох албанд шууд дамжуулагдах аж.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “НИТХ болон НЗДТГ-аас замын хөдөлгөөний соёлыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор 319 цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэй шинэ нэгж байгуулсан. Энэ байгууллага замын хөдөлгөөнд оролцогчдод зориулж хөдөлгөөнт эргүүл хийнэ. Өнөөдөр анхны техник хэрэгслээ хүлээн авч байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ нь амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө хийгдэж байгаа ажил. Түүнээс биш хэн нэг хүнийг мөрдөх, тагнах ажил биш гэдгийг хэлье. Мөн та бүхэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, дүрмээрээ зорчвол замын хөдөлгөөний хурд нэмэгдэнэ. Та бүхэн хэн нэгний эрх, эрх чөлөөнд халдахгүй байхад л нийтээрээ амар тайван, аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдэнэ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 2028 он гэхэд 40 хувиар бууруулна” гэдгийг онцоллоо.
3,548.92






















































Нэргүй 2025-12-20 66.181.178.148
л*****н цагдаа гар татвар төлөгчдийн мөнгөөр моннисийн шахааны машинаар жил болон шинэчилж дарга нар нь тэрбумтан, хурган дарга нар нь жил болсон машин акталж авч зарж саятан болдог жишиг тогтлоо ….с**
Энэ олон камерын системтэй болсон бол ингэж давхар зардал 6олгож хулгай хийх хэрэг байна уу…
НЯМБААТАРЫН МАФИЙН БАС НЭГ ТОМ ШАХААНЫ БИЗНЕС, ХУЛГАЙ ӨӨР ЮУ Ч БИШ …п***а
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ГЭЧХЭЭД ДУРААРАА ДУРГИСАН ХЭВЭЭРЭЭ…..п***а
Нэргүй 2025-12-20 202.9.46.65
Та нар ядаж камераа хэрэглэж сур! Налайхад камертай газруудаар, явган хүний гарц, замаар машинтайгаа гарч явж байна! Дуртай газраа зогсож байна! Шинэ баригдсан хойд замаар үргэлж ингэж явсаар явган хүний гарц, зам нь эвдэрчихсэн!💩
Нэргүй 2025-12-20 66.181.184.123
За сүртэй шд бензингүй байж уулзвар дээрээ л машинтайгаа зогсож байхгүй юу.2 өвөлын дараа хуучираад өдар шөнөгүй явсаны гор нь гараад л дуусаашдээ.татварын мөнгийг л яаж эргүүлж идэх вэ гэсэн л арга.Энэ төр ч бидэнтэй байнга дайн зарлах юм аа.МАН-ын коммуны хулгайчууд.
Нэргүй 2025-12-20 59.153.115.124
Машинтай ядуус бусадтай мөргөлдөнгүүт замын хөдөлгөөн хааж зогсоод, замын дунд бүтэн өдөр зогсож мөнгө нэхээд байдаг, тэд ажилгүй болохоороо бүтэн өдөр хүлээж чаддаг. Нэг жаахан будаг холзорсныг маш том гэмтэл болсон гээд нэг 100000хан төгрөг авах гээд сүйд болдог.
Нэргүй 2025-12-20 66.181.189.201
Энэ бүтэц бол Тээврийн цагдаагийнхан ажлаа маш муу хийдгийг нотолж байгаа татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий үрсэн бүтэц юм.
Зочин 2025-12-20 122.201.31.224
хийх ёстой ажилна биз дээ. хэдэн машин дугуй өгсөн өө юу гэж сүр бадруулаад бгаа юм бэ.
Т1 2025-12-20 202.9.46.239
Түгжрэл бөглөрөл дээр + Тагларал нэмж өгч байна даа.