Хоёр Солонгосын хилийн бүсэд барилгын ажил хийж буй хойд солонгос цэргүүд өнгөрсөн сард хатуу бэхлэлттэй хуурай замын хилийг 10 удаа зөрчжээ. Харин гуравдугаар сараас хойш нийт 16 удаа зөрчөөд байгааг Өмнөдийн Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдээллээ.
Арваннэгдүгээр сард бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь зүүн эргийн Госон мужид байсан. Тодруулбал, Госон мужид зургаан тохиолдол, Кёнги мужийн Ёнчон хотод гурван тохиолдол, Канвон мужийн Хванчон хотод нэг тохиолдол тус тус бүртгэгджээ. Госон мужаар дамжин хил зөрчихийг оролдсон нь газар зүйн онцлогтой холбоотой аж.
Хил зөрчсөн тохиолдол бүрт Өмнөд Солонгосын арми тогтоосон журмын дагуу анхааруулах мессеж цацаж, зарим нэг тохиолдолд нь анхааруулах буудлага хийсэн байна. Саатуулах оролдлого бүр амжилттай болж хойд солонгос цэргүүд хил давалгүй ухарсан аж.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2023 оны сүүлээр Солонгосын хоорондох харилцааг бие биедээ дайсагнасан хоёр улсын хоорондын харилцаа гэж тодорхойлсон. Үүнийг дагалдаад хилийн дагуу мина тавих, танк эсэргүүцэгч хаалт босгох, өргөст торон хашаа барих зэрэг янз бүрийн эсэргүүцлийн арга хэмжээ авсан билээ. Харин Өмнөдийн ерөнхийлөгч Ли Жэ Мёны хувьд зургадугаар сард албан тушаалаа авснаас хойш хоёр Солонгосын харилцааг энх тайванчаар шийдэхийг оролдож байна. Тэрбээр хоёр Солонгос хооронд хэлэлцээр хийх анхны албан ёсны саналыг тавиад буй. Гэвч үүнд Хойд Солонгосын тал шийдтэй хариу өгөөгүй хэвээр байна.
3,569.17






















































Нэргүй 2025-12-19 103.229.120.246
Хойд солонгост бол зөвхөн Пхеньянд л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, харин ОХУ-д зөвхөн москвад л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү том жижиг 2 хувилбар мэт боловч ОХУ нь чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээлтэй хувийн өмчтэй байж болдог, нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ тэнгэр газар 2 шиг ялгаатай 2 улс. Хойд солонгосын амьдрахад хамгийн таатай нийслэл Пхеньян хот нь ОХУ-ын хамгийн алс зүүн хязгаарт оршдог Владивостокыг ч гүйцэхгүй, Владивостокоос ч илүү ядуу тарчиг хот.
Нэргүй 2025-12-19 103.229.122.51
Энд сэтгэгдэл бичсэн уншигчидын сэтгэгдэлийг хараад баярлаж байна. Зүгээр л өнөө цагт хэнд ч хэрэггүй болчихсон Уриа лоозонгийн төлөө бүхэл улсын хүн амыг дарангуйлж л байдаг.
Нэргүй 2025-12-19 122.201.31.7
ТАРГАН ГАХАЙГАА НЕПАЛДАН ЗАЙЛУУЛААД ОРОНД НЬ ЛИ КУАН Ю ШИГ УДИРДАГЧ ГАРААД ИРВЭЛ БОЛЧИХ ГЭЭД БАЙГАА ЮМ.
Нэргүй 2025-12-19 122.201.31.229
ТЭР ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН ҮХЭЖ БАЙСАН ХАР БҮДҮҮН ДАРАНГУЙЛАГЧАА ХЭЗЭЭ НЕПАЛДАХ ЮМ БОЛОО.
Нэргүй 2025-12-19 202.126.88.87
Нэг нэгээрээ ингэж зугтлаа гээд ямарч асуудал шийдэгдэхгүй. Харин ганцаараа идээд таргалсан бүдүүн гахайгаа непалдан зайлуулж байж л асуудал уг үндэснээсээ шийдэгдэнэ.
Нэргүй 2025-12-19 103.212.117.91
ХОЙД СОЛОНГОСЫН ДЭГЛЭМ УНАХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ БОЛЖЭЭ.