Х.Тэмүүжин: Нууц материалыг ил болгох эрхгүй парламент байж болохгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос оруулж ирсэн санал дүгнэлтийг танилцууллаа. Дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал танилцуулав.
Хянан шалгах түр хорооноос Оюутолгой бүлэг ордоос хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд дараах дөрвөн санал дэвшүүлсэн байна. Үүнд:
1.Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой бүлэг ордын талбайн хил заагт орших Жавхлант, Шивээ толгой ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягтлах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлагыг хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
2.Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулах;
3.Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;
4.Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, “Оюу толгой” ХХК-ийн жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах, уг хувь хэмжээг 5 жил тутам харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Танилцуулга сонссоны дараа гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-Түр хорооноос оруулж ирсэн тогтоолыг эсвэл батал, эсхүл битгий батал гэдэг сонголт тулгаад байна. Тогтоолын төсөл дээр санал гаргах эрхээ бусад гишүүд яаж эдлэх вэ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжсэн гишүүний нэг нь би. Сонсголыг бүтэн гурван өдөр харсан. Болж байгаа процесстой холбогдуулж гурван үг хэлмээр санагдсан. Нэгдүгээрт, бид зоригтой алхах ёстой байж. Дэлхий нийтээрээ парламент нь энгийн хяналт шалгалтаар шалгаж чадахгүй зүйлийг шалгахын тулд мөрдөн шалгах түр хороог байгуулдаг. Мөрдөн шалгах гэдэг үгнээс тойрч зугтаагаад хянан шалгах гэдэг үг хэрэглэсэн.
Мөрдөн шалгах гэдэг үг ямар агуулгыг илэрхийлдэг вэ гэхээр мэдээлэл гаргаж өгөхгүй байгаа байгууллагад нэвтэрч ордог тусдаа парламентын прокурор буюу парламентын бие даасан шинжээч томилж байгаад тэр мэдээллийг авдаг.
Хэрвээ тэр мэдээлэл нууцтай холбоотой юм уу, эсхүл хаалттай байгаа бол парламент өөрөө нууцаас гаргах эрхтэй байдаг. Нууцад байх шаардлагатай мэдээлэл бол хаалттай хуралдаж байгаад бүрэн дүүрэн мэдээлэл авч дүгнэлт мэдээлэл боловсруулдаг. Сая бид хянан шлагах гэдэг нэрийг хэрэглэсэн учраас парламентынхаа ерөнхий хяналтаас ялгарсангүй.
Нууцад авсан өгөхгүй байгаа мэдээллийг нэвтэрч авч чадсангүй. Нууцад байгаа мэдээллүүдээ хаалттай юм уу нээлттэй болгож байгаад сонсголоор авч чадсангүй. Зөвхөн ил байгаа мэдээллээр сонсгол зохион байгуулж байна гэж сонсгол зохион байгуулагч нар дахин дахин хэлэх байдлаар энэ мэдээллийг авсан. Оюутолгойгоор бүрэн дүүрэн мэдээлэл сонссон юм уу. Парламент хаалттай болон нээлттэй сонсдог. Хаалттай сонсоогүй мэдээлэл парламентад орж ирэх юм уу. Энэ 126 гишүүн дээр мэдээлэл байх юм уу. 126 гишүүн бүрэн мэдээлэлтэй шийдвэр гаргаж чадах юм уу гэдэг дээр эргэлзээ төрсөн.
Дэг дээрх зарим зүйлээ зохицуулахгүй бол нууц материалыг ил болгох эрхгүй парламент гэж байж болохгүй.
Засгийн газар нь нууц материалыг ил болгох эрхтэй байдаг, парламент нь эрхгүй.
Тусгай хяналтын дэд хороо болон тэрэнтэй холбоотой дэд хорооны санал дүгнэлтийг үндэслээд парламент нууцаас гаргадаг эрх мэдэлтэй болох ёстой.
Тэрэн дотор гэмт хэргүүд зарим талдаа компанийн буюу бизнесийн нууц нэрээр Монголын ард түмний мэдэх ёстой эрх мэдлийг хязгаарласан мэдээллүүд байна лээ.
Тэрийг нь ил болгож чаддаггүй парламент байна гэдэг Үндсэн хуулинд байгаа төрийн эрхийг барих дээд байгууллага Монгол Улсын гадаад, дотоод бодлогыг бүгдийг нь шийдэх эрх мэдэл бодитойгоор байхгүй байна гэсэн үг.
Нөгөө улс орнууд парламентын бие даасан прокурор гэж хэлээд байгаа, парламентын бие даасан шинжээч гэж хэлээд байгаа чинь төрийн байгууллага байна уу, хувийн байгууллага байна уу хамаагүй. Мэдээлэл рүү нь нэвтэрч ороод авдаг эрх мэдлийг хэлж байгаа. Түүнээс биш гуйж царайчлаад өгөхгүй байгаа юм аа гэж сууж байдаг парламентын тухай яриа биш. Энэ талаарх хууль тогтоомжоо боловсронгуй болгох хэрэгтэй. Мэдээллийг авсан бол авсан шиг авах хэрэгтэй.
О.Батнайрамдал аа битгий хямар. УИХ -ын шийдвэр гаргах гэж байгаа бол мэргэжлийн байнгын хороо нь хэлэлцэнэ. Хууль зүйн ньюанстай асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхгүй байж болохгүй. Эдийн засгийн байнгын хороо бас адилхан.

УИХ-ын гишүүн, Оюутолгойн хянан шалгах Түр хорооны дарга О.Батнайрамдал:
-УИХ ын Хянан шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар анхны Түр хороо Оюутолгой дээр байгуулагдсан. Алдаа, оноо байхыг үгүйсгэхгүй. Хуулийнхаа хүрээнд боломжийнхоо чадлаар бүхнийг хэлсэн. Давуулан биелүүлэх гэж оролдсон. Х.Тэмүүжин гишүүн таны хэлж байгаа үнэн. Мөрдөн байцаах эрхтэй. Бид нар хянан шалгалт гээд орчуулчихсан болохоос. Ард түмний мэдэх эрхийг хангахыг гол зорилгоо болгосон. Бас ийм асуудал байгаа юм байна гэдгийг хөндлөнгийн нөлөөгүйгээр гаргах гэж хичээсэн.
Өнөөдөр санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах гэж их юм боллоо амаргүй юм байна. Та нарыг ойлгож байна. Бид нар хуулиа ягштал дагасан.
Хяналт шалгалтын тухай хуулийн 55.1-д Хянан шалгах түр хорооны тайланг УИХ-д танилцуулна гэсэн заалт байгаа. Гэхдээ одоо тайлангаа бид нар та бүхэндээ өргөн барилаа. Хоёр тайлан байгаа, тус бүр 200 хуудас. Нийт 400 хуудас материалыг 94 мянган хуудас материалаас гаргаж авсан. 5, 10 жилийн дараа бид нар хэлэх үгтэй. Шинжээчид бүх зүйлийг нуруун дээрээ авч гарсан.
Та нар бүгдээрээ горимын санал гаргаад Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцье гэж байгаа бол татгалзах зүйлгүй.
Нөлөөлөл оруулах гэсэн оролдлогыг та бүхэн бүгдээрээ харсан. Сүүлдээ намайг хэн ч болгов.
Монгол Улсын эрх ашиг гэсэн ганцхан эрх ашиг байгаа шүү. Бүгдээрээ хамтдаа энэ эрх ашиг дээр бат зогсоод Оюутолгой төсөл дээр шинэ эрин эхлүүлээсэй гэж бид нар хүсэж байгаа.
Бидний танилцуулсан тогтоолын төслийн агуулгыг өөрчилчихгүй, дараа нь хэрэгжих боломжгүй зүйл болгохгүйгээр батлаад өгөөрэй гэж ард түмнийхээ өмнөөс хүсэж байна.
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хорооны санал дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, Түр хороонд нь буцаан шилжүүлэв.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна.
Чуулган: УЕП-ын орлогчоор М.Чинбатыг улираан томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улсын ерөнхий прокурор/УЕП/-ын орлогчоор М.Чинбатыг томилуулах тухай зөвшилцөх саналыг хэлэлцээд гишүүдийн 70.7 хувь нь дэмжсэнээр баталлаа. Ийнхүү М.Чинбат УЕП-ын орлогчоор улиран томилогдож байна. Түүнийг анх 2021 онд УЕП-ын орлогчоор томилж байсан бол өнөөдрөөс үргэлжлүүлэн албан тушаалаа хаших боллоо.
Томилгоог хийхийн өмнө УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-Хүнийг, УИХ-ын гишүүний нэр овгийг ашиглаад баталгаажсан цэнхэр тэмдэгт ашиглаад өөрийнх нь ярьж хэлдгийн эсрэг зүйл нийгмийн сүлжээнд тараадаг хортой үзэгдэл байна. Энэ асуудлыг шийдээч ээ гээд цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандахаар үзэл бодлоо илэрхийлсэн гэдэг. Энэ бол нийгмийн сүлжээн дэх сахилгатүйтэл биш. УИХ хууль тогтоох дээд байгууллага. УИХ-ын гишүүн нь иргэдийн төлөөлөл болж энд сууж байгаа.
Энэ танхимд УИХ-ын гишүүн юм ярихаар тэнд хиймэл аккаунт үүсгээд нэр хүндийг нь гутаадаг.
Монгол төрийн үйл ажиллагааг сулруулах үр дагавартай, зориг зүрх гаргаад явж байгаа залуучуудыг мохоох зорилготой хөгийн новшийн ажиллагаа тасралтгүй явж байна. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?
УЕП-ын орлогчид нэр дэвшигч М.Чинбат:
-Хүний нэр төр Үндсэн хуулиар хамгаалагдсан, төр хуулиар хамгаалахаар бусад асуудлыг хуулиар зохицуулна гэж тунхагласан байдаг. Худал мэдээлэл тараах гэмт хэргийг 2020 оноос хойш сая Цэцийн дүгнэлт гарах хүртэл Эрүүгийн гэмт хэрэгт тооцож, шалгадаг байсан. 2017 оноос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулж ирсэн. Хуульд хэрхэн яаж тусгахаас энэ асуудлыг шалгах асуудал шалтгаалж байгаа. Одоо бол мөрдөн шалгах ажиллагаа Цэцийн шийдвэрээр хуулийн үйлчлэл нь түдгэлзсэн байгаа.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
-Цахим гэмт хэрэг өсч байна. Хуулийн байгууллагынханд гол зохион байгуулагчийг яаж илрүүлэх вэ, туслан байдлаар оролцож байгаа хүмүүс гээд ялгаж салган ажиллахад сургалт хийж, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхэд прокуорын байгууллага ямар ажил хийж байна вэ. Сүүлийн үед хүүхэд залуучууд цахим гэмт хэрэгт холбогдож, хорьж байцаагдаж байгаа асуудлар гомдол тавих иргэд олон байна
УЕП-ын орлогчид нэр дэвшигч М.Чинбат:
-Эрүүгийн гэмт хэрэгт цахим хэрэгсэл ашиглан үйлдэх тохиолдол сүүлийн гурван жилд эрс нэмэгдэж байна. Ялангуяа залилах гэмт хэргийг цахим хэрэсэл ашиглаж үйддэх нь өндөр болж байна. Үүнтэй тэмцэхийн тулд прокурорын мөрдөгч нарыг чадавхижуулах ажлыг байнга зохион байгуулж байгаа.
Үүний дотор Ханнс Зайделийн сантай хамтран ХБНГУ- ын мэргэжлийн эрдэмтэн багш нарыг урьж 2025 оны дөрөв, зургадугаар сард мөрдөгч прокурорыг чадавхижуулах талаар онолын болон практикийн сургалт зохион байгуулж байна. Мөн сургагч багш нар бэлтгэж, олон мөрдөгчийг хамруулан кибер гэмт хэргийг мөрдөн шалгах, технологи талаас нь шалгах аргачлалыг зөв болгох талаар сургалт зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-УИХ-ын гишүүд маш их асууж байна. Маш их цагдан хориод байгаа юм шиг мэдээлэл байгаа, энэ бол багасч байгаа. Жишээлбэл, миний бие 2023 оны арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод хөнгөн гэмт хэрэг дээр цагдан хорьдогийг болиулсан. Хорих ял эдэлж байгаа хэргүүд дээр цагдан хорих үндэслэлийг тодорхой болгосон. Прокурорын байгууллагаас өгсөн мэдээллээр 2023 оны арваннэгдүгээр сард баталсан хуулийн үр дүнд сүүлийн нэг жилийн хугацаанд цагдан хорих нь гурав дахин буурсан үзүүлэлт бий. Энэ бол сайн хэрэг. Бүгдийг хорьж мөрдөөд байгаа юм байхгүй.
Харин улстөрчидтэй ойр хүмүүс цагдан хоригдохоос зайлсхийж байгаа асуудал байна.
Жишээ нь Д.Амарбаясгалан даргын хэрэгт холбогдоод байгаа Б.Эрдэнэжаргалыг шүүгч хоёр удаа шөнө оройн цагаар суллалаа. Сүүлд уржигдар шөнө сулласан байна. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаад байгаа гол хэргийн холбоотнуудыг. Манай Д.Амарбаясгалан дарга Монголд байна уу, үгүй юу хилээр гараад явчихсан уу. Энэ дээр шийдэмгий баймаар байх юм. Хууль зүйн сайд хэрэг маргаан шийдвэрлэдэггүй, оролцдоггүй учраас нөлөөлж болохгүй юм.
УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийнх нь асуудлыг оруулж ирвэл яасан юм, юунаас нь айгаад байгаа юм. Түдгэлзүүлээд шалгая л даа, саад болоод байгаа бол гэв.
Дээрх томилгоог хэлэлцэн шийдвэрлэсний дараа Хянан шалгах Түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцэж байна. Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны арванхоёрдугаар сарын 8, 10, 12-нд зохион байгуулж өндөрлөсөн. Иймээс тус Түр хороог татан буулгаж өгөхийг Түр хорооны дарга УИХ-ын гишүүн О.Батнайрамдал танилцуулгынхаа үеэр онцлов.
Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохоор хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилуулах тухай Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцэж байна.
Адуучин сүрэг овогтой, Максимын Чинбат 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн. 52 настай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг байна. Тэрбээр 1981-1991 онд Сүхбаатар аймагт ерөнхий боловсролын дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн, хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. Төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвтэй юм байна.
Прокурор М.Чинбат 1995-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор, 2007 оноос Багануур дүүргийн прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч, 2014 оноос Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015 оноос Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга, 2017 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокурор, 2019 оны 2 дугаар сараас Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, мөн оны 4 дүгээр сараас Улсын ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилогдон прокурорын байгууллагад прокуророор 30 дахь жилдээ ажиллаж байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав.
УИХ-ын гишүүд Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбатад асуулт тавьж, хариулт авч байна.
Чуулган: Туул голын орчимд хайрга дайрга олборлохыг хориглоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаас санаачлан өргөн мэдүүлсэн Түгээмэл тархацтай ашигтай малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа хайрга, дайргыг 100 хувь нийслэлийн нутаг дэвсгэрээс олборлож байгаа аж. Тодруулбал, Туул голын сав газраас хайргыг ихээр олборлож байгаа нь эргээд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчих болсон аж. Энэ үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь жилээс жилд нэмэгдэх болсон. Цаашдаа усан сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох, ашиглах зөвшөөрөл олгохгүй байх, одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттай зогсоох шаардлагатай бөгөөд энэ чиглэлээрх эрх зүйн орчныг эргэн харах зайлшгүй шаардлага үүсээд байгаа аж.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 болон 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт 2021 оны нэмэлт оруулж суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглохоор хуульчилсан боловч усны сан бүхий газар, түүний хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулаагүй байдаг байна. Мөн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг тусгах эрхтэй боловч, ашиглалтын үйл ажиллагаа явуулсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд үндэслэн цаашид хайгуулын болон олборлох үйл ажиллагаа явуулах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхийг нарийвчлан тодорхой хуульчлаагүй аж.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэн эрүүл, аюулгүй, орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж хуульчилсан зохицуулалтын хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн талаар гомдол, мэдээлэл гаргахад түүний мөрөөр нөлөөллийн үнэлгээ хийх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох харилцааг нарийвчлан зохицуулах шаардлага үүссэн байна.
Иймд усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх үндэслэл, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж буй талаар дүгнэлт гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой харилцааг нарийвчлан, тодорхой зохицуулах шаардлагад үндэслэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагчид асуулт тавьж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-Энэ хуульд шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Ялангуяа орон нутагт энэ хууль зовлон болсон. Улсын чанартай автозам тавихад хаанаас шороо авах вэ гэдгийг шийдэхийн тулд олон шат дамжсаар Засгийн газар дээр ирж шийдэгддэг. Энэ нь бүтээн байгуулалтын богинохон цаг хугацаатай харшилддаг. Суманд нь цэцэрлэг барихад Засаг дарга нь хаанаас хайрга өгөхөө мэдэхээ больдог. Эхлээд аймаг руугаа ханддаг, аймаг нь яам руу ханддаг. Энэ хооронд маш их цаг хугацаа алддаг. Цаг алдахгүйн тулд өөрөө мэдээд хайрга өгчихөөр экологийн хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоод шорон явчих гээд байдаг. Бүр иргэн хаяагаа манах шороо авчихад л шорон явах хэмжээний хатуу зохицуулалттай хууль. Тиймээс энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд хэлэлцүүлгийн явцад энэ бүх асуудлыг тусгах хэрэгтэй. Аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нь тодорхой эрх мэдэл өгөх нь зөв.
Яагаад ийм хатуу хууль гаргасан юм бэ гэхээр түгээмэл тархацтай ашигт малтмалаар халхавчилж алт олборлодог учраас гэж тайлбарладаг. Гэтэл энэ чинь хэдхэн аймагт л үүсэж болох асуудал гэсэн юм.
УИХ-ын гишүүдийн ирц тааруу байгаа тул дээрх хуулийн төслөөр явуулах санал хураалтыг түр хойшлуулаад байна.
3,548.92






















































Зочин 2025-12-19 202.126.88.170
ЭГЭ ТЭМҮҮЖИН ГЭГЧ ЁСТОЙ ОЛГОЙТОЙ УС ЮМАА ХУДЛАА Л ДРНГОСООД СУУХ ЮМ.ЭНЭНД ХИЙСЭН ЮМ ДААНЧ АЛГАА.ЖИНХЭНЭ ГИШҮҮН БАЙГААД Ч ХЭРЭГ АЛГА БАГС БӨӨР ,ХӨР ТАМХИ ЭНЭТР ГЭЭД ОДОО СУЛ ГИШҮҮН БАЙГААД Ч БАХИ БАЙДАГ ХЭРҮҮЛ ХЭНТЭН ХИЙСЭН ӨӨДГҮЙ ШААР ЮМАА ЗАЙЛМААР Л ЮМДАА н**ш ГЭЖ
Зочин 2025-12-19 202.126.91.15
Тэмүжин иргэдийн эрх ашгийг хамгаалсан хүчтэй урт настай хууль санаачлаач юу ч хийхгүй зүгээр л хэрүүл хэнтэй хийгээд л хушацаагаа дуусгахгүй Тэмүжин гуай
Нэргүй 2025-12-19 66.181.186.254
Батнайрамдал минь чи өөрийн МАН-ынхнаас ямар ч дэмжлэг горьдоод нэмэргүй шүү ! Том том топ хулгайч нар нь танай л намыхан ш дээ. Харин наад Тэмүүжин чинь л чамд, чиний тэмцэлд түшиг болно!!!
Өөр намынх нь хамаагүй, наад хүн чинь ер нь шударга хүн
юм шүү, УИХ дотор чамд хань болохоор өөр амьтан бараг л байхгүй дээ !!!
Нэргүй 2025-12-19 103.57.93.243
ОЭ цаг нь тулсан маш олон хурц асуудлыг анх удаа ил шууд шийдвэрлэх асуудлыг тавьсан. Мөн олон луйврыг ил болгож заримын дургүйг хүргэсэн. Бусдыг хочилдог этгээдүүд ямар өөдтэй хүн байхав, аргаа бараад доромжилж бн гэж л уншигдана
Нэргүй 2025-12-19 124.158.109.193
Тэмүүжин энэ УИХ -д хичээл заачих юмаа. Тэмүүжин үнэхээр сайн хуульч. Тэр мөрдөн шалгах гэх нэрээр нь яваачээ. Хулгайчууд юунаасаа айнаа. АН Тэмүүжингээ хамгаалж дэмжээч.
Зочин 2025-12-19 202.179.18.181
Нийгэмд авилга хээл хахуулийг хумиж чадахгүй байгаа хмйсэн ажилгүй даргыг дахин томилоод үнэн тэнэг юмаа та нар.
Нэргүй 2025-12-19 66.181.185.57
ДАНХЫН ХИЙСЭН ХАРБИНЫ ГЭРЭЭГ БАС ИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ДАНХЫН УЛИХ НЬ ХЯТАДЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХАРБИНЫ ГЭРЭЭГ ИЛ БОЛГОЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ХУЦАХ ЮМ БИЛЭЭ. ТЭГЭХЭЭР ЯАСАН ГЭСЭН ҮГ ВЭ МОНГОЛ УЛС ХЯТАДЫН МУЖ БОЛСОН ГЭСЭН ҮГҮҮ. МАНЫН НҮҮРСЧИД НҮҮРС ХУЛГАЙЛААД ЗОГСОХГҮЙ МОНГОЛЫГ ХЯТАДАД ХУДАЛДЧИХСАН ЮМ УУ.
Нэргүй 2025-12-19 66.181.160.59
Зайл
Нэргүй 2025-12-19 66.181.186.254
Данх чинь Нүүрсний 44 их наядаас хоцорсныгоо Харбины гэрээгээр нөхсөн байхгүй юү даа ! Харин мөнгө нь орж ир эхээс өмнө илэрчих гээд бгаа нь харамсалтай !!!
Зочин 2025-12-19 202.9.41.45
Энэ нэг гэмгүй царайлсан чөтгөр бусуу
Нэргүй 2025-12-19 59.153.112.20
SEXSEER VANXANI BIEE UNELLEED NZ AMRAG BOLI BOOB XXOOD BOOW DOLOOJ ALNI SEXSDEED SEKSEERXUCHINDEX ER XUNI ANUSN NUXN XELEERE GOE DOLOOJ80955877SADAR SEKSDI
Нэргүй 2025-12-19 59.153.115.43
Олигтойхон Цогчин дугана бариулчихаж чадахгүй байж ууж идэхдээ уургын морь шиг. Энэ хошууны бузар болгоныг уудалвал Далай болно гэсэн үг. Тэгж цуглуулсан жаахан юмаа наадуул бас танай намынхан ил гаргахгүй байх өө.. Тэгээд ч энэ Парламентат ёс Монгол нутагт ердөө дасаж зохицсонгүй.
Нэргүй 2025-12-19 103.212.117.21
хайрга дайрга, элс хаанаас ашиглахыг зураг төсөвт тусгасан бдаг. зургийн гүйцэтгэгч гидро геологийн шинжилгээ хийлгэхдээ ашиглах карьер, хэмжээг төслийн шаардлагад тохируулан тогтоосон бдаг. Дуртай уул, жалга ухах үндэслэл байхгүй,
Нэргүй 2025-12-19 49.229.239.7
Алдаржавхлан сүйтгэлцээд өөрөө хэргийн эзэн хууль санаачилж попроод л
Нэргүй 2025-12-19 59.153.115.43
ХУД ийг үнэндээ самарсан л даа
Нэргүй 2025-12-19 59.153.115.43
Туулторчмын хайрга дайрга олборлолтыг УИХ зогсооно. Тэгвэл салбарын яам, нөгөө сэргээгдэх гэж байгаа алдарт Мэргэжлийн хяналт, опоо байгаа НХШГазар байх хэрэг юу байгаа юм. Бүгдийг нь татан буулгаад төсвөө хэмнэ л дээ