"Скай Хайпермаркет" ХХК нь 2016 онд Имартын анхны салбараа нээсэн бол ес дэх жилдээ зургаа дахь салбараа "Имарт Тэнгэр" нэртэйгээр, Чулуун овооны тойргийн зүүн талд амжилттай нээлээ. Нийслэл хотын хүн амын 26% нь Баянзүрх дүүрэгт төвлөрөн суурьшдаг бөгөөд тус дүүргийн иргэд болон Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг, Налайх, Багануур дүүрэг, зуслан амралтын бүс рүү зорчих иргэдийн төв цэг болж байгаагаараа онцлог юм.
"Имарт Тэнгэр" салбараас банк, үүрэн телефоны оператор, эмийн сан, цэцгийн дэлгүүр, автомашин засварын үйлчилгээ, өөртөө үйлчлэх угаалгын газар, гутал засвар, гар утасны дагалдах хэрэгсэл, гоо сайхны бараа, барилгын материал, хоол болон бейкери гэх мэт бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.
Хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад зориулан Имартын нэрийн бүхий л брэнд бүтээгдэхүүнүүдийг төвлөрүүлж тав тухтай орчныг бүрдүүлэхийг зорьжээ.
Сурталчилгааны зардал шингээгүй хямд үнэтэй хүнс, гэр ахуйн бүтээгдэхүүнээрээ хэдийн хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн ‘‘No Brand’’ зон болон өөрсдийн нэрийн брэнд болох Made4U, UNIQ, Scentence, Veloce Moda, Bella Casa зэрэг брэндүүдийг цогцлоожээ. Мөн эрхэм хэрэглэгч танд зориулан бүх төрлийн хоолны хөлдүү бэлдцүүдээс гадна тээвэрлэлтийн горим алдагдаагүй, чанарын баталгаатай хөлдөөсөн хүнс, далайн бүтээгдэхүүн-ийг өргөн сонголттойгоор худалдаалж байна.

"Имарт тэнгэр" салбар нээгдсэнээр БЗД-ийн иргэд болон зүүн терминалаар үйлчлүүлж буй орон нутгийн үйлчлүүлэгчид нэг цэгээс бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өдөр бүр хямд үнээр авах боломжтой болжээ.
"Имарт Тэнгэр" салбар нь:
- Такси, автобус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэх мэт нийт 200 машины ил болон дулаан зогсоолтой.
- ‘‘Subway’’, ‘‘Tous les Jours’’ бэйкери, ‘‘Mom’s Touch’’, Худалдаа хөгжлийн банк зэрэг бүх төрлийн худалдаа, үйлчилгээг нэг дороос
- 1100 үйлчлүүлэгч зорчих хүчин чадалтай
- Худалдааны 2470 м.кв талбай
- Нийт 11,873 м.кв талбай бүхий зорчигч үйлчилгээний танхимтай
- Self-Checkout буюу өөртөө үйлчлэн худалдан авалтаа хийх боломж
- Зогсоолын төлбөр төлөх зэрэг ухаалаг төхөөрөмжүүд байршуулжээ.

Нээлтийн урамшуулал: /12/18 – 12/31 дуустал/
- 250,000₮-с дээш худалдан авалт хийсэн эхний 5,000 үйлчлүүлэгчид хоолны халуун савны супер сет БЭЛГЭНД
- 89,000₮с дээш худалдан авалт хийсэн эхний 10,000 үйлчлүүлэгчид Имартын эко тор бэлгэнд
- Шинээр Имартын гишүүн болж байгаа бүх хэрэглэгчдэд 10,000₮ купон бэлгэнд
Та Имартын гишүүн болохын тулд Emart Mongolia App татан гишүүнчлэлээ үүсгээрэй. Апп татаад гишүүнчлэлээ үүсгээрэй: https://bit.ly/3RB15Np

3,569.17






















































Нэргүй 2025-12-19 59.153.115.124
Эхлээд үйлчлүүлэгчдийг чанар муутай хувцасны хэсгээр явуулдаг нь ядаргаатай.
Удахгүй хаалгаа барина 2025-12-19 202.9.46.239
Ард олны худалдан авах чадвар маш муудсан тул удахгүй хаагдана.
Зочин 2025-12-19 202.9.41.45
Энэ бол хяналгүй төрийн гай гамшиг
Зочин 2025-12-19 202.9.41.45
Жимс нь хүртэл хятад
Зочин 2025-12-19 202.9.41.45
И март гэж бүх бараагаа хятадаас оруулж ирээд Солонгос гэж зарж Монголчуудыг хуурдаг дэогүүр,Энэнд итгэдэг үхэрнүүд хөөрхий
Нэргүй 2025-12-19 59.153.115.124
Тэртээ тэргүй Солонгост зарагдаж байгаа бүх барааг Хятадад хийдэг. Имартын хувцаснууд хэт жижиг ба бүгдээрээ нейлонон материалтай.
Нэргүй 2025-12-19 202.9.41.124
Үхсн ацны чин удирдх зөвлөл х***а х***а манж нам уз гэж шаасн хэдн х***а манжууд удрдх зөвлөл гэж дулдуйдж нэр барьж х***а манжуудыг дураар хаа сайгүй шааж уз гэсн нэрээр дулдуйдж х***а мхэж хүслээ шааж даврцн пзданууд бэ.
Нэргүй 2025-12-19 59.153.115.43
Чи наад маанаглалаа тэр талбай дээр очоод олон нийтийн өмнө яриач
Нэргүй 2025-12-19 202.131.238.26
наадах чинь хүн биш, оросын элчингийн бот