ХХҮЕГ-т хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа

ХХҮЕГ-т хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа

ХХҮЕГ-т хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон түүний харьяа байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой ирсэн гомдлын дагуу 2025 оны арваннэгдүгээр сарын 5-наас 19-ний өдрүүдэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргалаа. Уг шалгалтаар байгууллагын бүтэц, орон тоо, хүний нөөцийн талаарх шийдвэрүүд хууль, тогтоомжийн хүрээнд гарсан эсэхийг нягталсан байна.

Хяналт шалгалтын явцад удирдлага, зохион байгуулалт хангалтгүй байгааг тогтоожээ. Тухайлбал, салбарын хэмжээнд хийх бүтэц, орон тооны өөрчлөлтийг бодлогын түвшинд нэгдсэн зохион байгуулалтаар хангаагүй, дээд шатны байгууллагын чиглэл, Засгийн газрын шийдвэртэй нийцээгүй өөрчлөлтүүд гарсан нь илэрсэн байна.

Мөн орон тоо бууруулах бодлогыг алдаатай хэрэгжүүлсэн зөрчлүүд тогтоогдсон байна. Зарим аймаг, дүүрэгт 10–12 хувийн цомхотгол хийсэн нь иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж дүгнэжээ. Үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч гүйцэтгэх албан тушаалтнуудын орон тоог цөөлснөөр ажлын ачаалал нэмэгдэх, үйлчилгээний чанар муудах нөхцөл бүрдсэн гэж үзсэн байна.

Түүнчлэн чиг үүргийн болон ажлын байрны шинжилгээг хангалтгүй хийсэн нь тогтоогджээ. Уг шинжилгээг бодит нөхцөл байдалд тулгуурлалгүй, зөвхөн албан тушаалын тодорхойлолтуудыг харьцуулан хийсэн бөгөөд хүн амын тоо, үйлчилгээний ачаалал, газар нутгийн онцлог зэрэг бодит хүчин зүйлсийг тусгаагүй байна.

Хүний нөөцийн шийдвэрүүдэд хууль зөрчсөн тохиолдлууд ч илэрсэн байна. Тодруулбал, сонсох ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулалгүйгээр шийдвэр гаргасан, албан хаагчдыг шилжүүлэх, чөлөөлөхдөө хууль буруу хэрэглэсэн, мөн хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчдын ажлын байрыг хамгаалаагүй зэрэг зөрчил илэрчээ.

Иймд хяналт шалгалтын дүнгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүтцийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд дахин зохион байгуулах, хүний нөөцийн шийдвэрүүдийг хуульд нийцүүлэх, цаашид уг өөрчлөлтийг нэгдсэн бодлого, арга зүйгээр чиглүүлэн зохион байгуулах талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан бичиг хүргүүлэх санал, шаардлага тавьсан байна.

Танилцуулгийг дараах ЭНД дарж үзнэ үү. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж