Милан-Кортина өвлийн олимпын талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Милан-Кортина өвлийн олимпын талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Милан-Кортина өвлийн олимпын талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Итали улсад 2026 оны өвлийн олимпын наадам нээлтээ хийхэд 49 өдөр үлдлээ. Олимпын галт бамбарын буухиа хэдийнэ замдаа гарсан бөгөөд дэлхийн шилдгүүд өртөөлөн Милан хотыг зорьж байна. Нийт 16 спортын 116 багц медаль эздээ хүлээж буй.

Энэ удаагийн өвлийн олимп байршлын хувьд асар цар хүрээтэй болох шинжтэй. Наадмын гол хөтөлбөр, үйл ажиллагаа, тэмцээн, уралдаанууд Милан болон Кортина д’Ампеццо хотуудад болно. Хоёр хотын хоорондын зай нь 420 км. Мөн хаалтын үйл ажиллагаа нь Милан хотоос 167 км зайд байрлах Верона хотод аж. Ийм л хоорондоо хол зайтай хотууд өвлийн олимпын хүлээж авах гэнэ.

Онцлох өдрүүд

Олимпын наадмын хоёрдугаар сарын 4-ний өдрөөс 22-ны өдрүүдэд болно.

  • Хоёрдугаар сарын 4: Кёрлингийн спортоор олимп эхэлнэ
  • Хоёрдугаар сарын 6: Нээлтийн үйл ажиллагаа
  • Хоёрдугаар сарын 7: Анхны алтан медалийн эзэд тодорно
  • Хоёрдугаар сарын 19: Уран гулгалтын медалийн эзэд тодорно
  • Хоёрдугаар сарын 22: Хоккейн алтан медалийн эзэд тодорно. Мөн хаалтын үйл ажиллагаатай.

Онцлох үйл явдал

Уулын цанын амьд домог Линдси Вонн 41 насандаа дахин олимпод оролцоно. Мөн өнөө цагийн дэлхийн шилдэг Микаела Шиффрин торгон жолоогоо өргөнө. Бээжингийн олимпын тод од, Америкт төрсөн ч Хятадыг төлөөлдөг Эйлин Гу цанын чөлөөт үзүүлбэрээ толилуулна. Хамгийн сонирхолтой нь NHL буюу Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн шилдгүүд 2014 оноос хойш анх удаагаа олимпод оролцох төлөвтэй. Сидней Кросби, Конор МакДэвид гэсэн шилдгүүд эх орноо төлөөлнө.

Цэнгэлдэхийн тухайд Миланы мөсөн дэвжээ одоог хүртэл бэлэн болоогүй байна. Гол мөсөн талбай нь NHL-ийн талбайгаас жижиг байгаа нь асуудал үүсгэж болзошгүй. Харин тамирчдын тосгоны тухайд Кортинад 350 гаруй зөөврийн байшин босгожээ.

Оросын тамирчдыг зарим спорт холбоод олимпод оролцохыг зөвшөөрсөн. Гэхдээ цагаан тугийн дор Оросын төрийн далбаа, дуулал, сүлдийг ашиглах эрхгүй. Түүнчлэн тамирчид нь Украинд явуулж буй Оросын цэргийн үйл ажиллагааг дэмжээгүй гэдгээ нотлох шаардлагатай гэнэ.

Монголын тамирчдын тухайд одоогоор гурван тамирчин эрхээ авчээ. Гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цанын А.Ариунбат нар бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж