Японы засгийн газрын эсрэг түүхэн НЭХЭМЖЛЭЛ

Японы засгийн газрын эсрэг түүхэн НЭХЭМЖЛЭЛ

Японы засгийн газрын эсрэг түүхэн НЭХЭМЖЛЭЛ

Японы олон зуун иргэн нэгдэж, засгийн газрынхаа эсрэг нэхэмжлэл гаргалаа. Тодруулбал, эрх баригчид уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн ямар ч арга хэмжээ авахгүй байна гэж иргэд бухимджээ. Ийм төрлийн нэхэмжлэл Японд анх удаа гарч байна.

Ойролцоогоор 450 нэхэмжлэгч Пүрэв гаригт /2025.12.18/ шүүхэд ханджээ. Японы уур амьсгалын эсрэг засгийн газар маш хангалтгүй тэмцэж байгаа нь олон нийтийн эрүүл мэнд, амьжиргаанд аюул учруулж байна гэж тэд үзсэн. Өмгөөлөгч Акихиро Шимагийн хэлснээр гомдол, нотлох баримт бүхий нэхэмжлэлийг шүүх албан ёсоор хүлээж авсан аж.

Нэхэмжлэл гаргагч 57 настай Киичи Акияма барилгын бизнес эрхэлдэг. Тэрбээр хэт халуунаас болоод ажилчдын бүтээмж, хурд нь буурч, бизнест нь асар их алдагдал учруулдаг гэдгийг онцолж байна. Мөн хүмүүс талбай дээр ухаан алдаж унах, цаашилбал нас барсан тохиолдол ч гардаг аж. Хэт халуунаас болоод барилгын ажилчид төслүүдээ дуусгахын тулд тооцоолсноосоо гурав дахин урт хугацаа зарцуулж байгааг Акияма хэллээ. Тэрбээр "Сууж амрахгүй л бол 10 минут ч тэсч ажиллахад бэрх байдаг. Хэрвээ засгийн газар бодлого хэрэгжүүлэхдээ илүү санаачлагатай хандсансан бол бид ийм аймшигтай байдалд орохгүй байсан" гэсэн юм.

Өмнө нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын эсрэг зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой таван нэхэмжлэл Японы шүүхэд ирж байжээ. Гэвч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нэхэмжлэлийн хувьд анхны удаа гэдгийг энэ төрлийн хэргийг хянаж байсан Киотогийн их сургуулийн дэд профессор Масако Ичихара хэлэв.

Гомдлын хураангуйд "Хариуцагчийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч буй арга хэмжээ маш хангалтгүй. Үүний үр дүнд нэхэмжлэгчдийн амар тайван амьдрах, тогтвортой уур амьсгалыг эдлэх эрх зөрчигдөж байна" гэжээ.

Япончууд өнгөрсөн зун түүхэнд байгаагүй халуун зунтай нүүр тулгарсан. Тодруулбал, цаг уурын мэдээллийг 1898 онд бүртгэж эхэлснээс хойш ийм халуун зун тохиогоогүй. Хэт халалт нь ургац сүйтгэх зэргээр улс орныг эдийн засгийн алдагдалд оруулдаг. Мөн олон хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг билээ.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан явдал Японоос өөр оронд нэг бус удаа гарчээ.

Тодруулбал, Өмнөд Солонгост байгаль орчны залуу идэвхтнүүд ийм хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргаад зогсохгүй Азидаа анх удаа ялалт байгуулаад байна. Өмнөд Солонгосын уур амьсгалын зорилтуудын ихэнх нь үндсэн хуульд нийцэхгүй байна гэдэг шийдвэрийг өнгөрсөн жил тус улсын шүүх гаргасан аж. Германд улсад мөн ижил тохиолдлоор 2021 онд уур амьсгалын зорилтуудыг хангалтгүй бөгөөд үндсэн хуульд нийцэхгүй байна гэсэн шүүхийн дүгнэлт гарчээ.

Японы нэхэмжлэгчид хүн тус бүрийн 1000 иений нөхөн төлбөр шаардаж байна. Өмгөөлөгч Акихиро Шима нэхэмжлэгчдийг мөнгөн дүнгээс илүү улс орон, эрх баригчдын хариуцлагын асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.

Эрдэмтэн Ичихара "Энэ хэрэг Японд урьд өмнө гарч байсан нэхэмжлэлүүдээс илүү зоримог байна. Нэхэмжлэгчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ аваагүйнх нь төлөө төр засгийг шууд хариуцлагад татахыг эрмэлзэж байна. Ер нь бол хууль эрх зүйн хувьд ялалт байгуулах магадлал бага. Гэхдээ тэдний зорилго олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлж чадвал энэ ойлгомжтой мессежийнхээ ачаар амжилтад хүрч магадгүй" гэв.

Нэхэмжлэгч Сайто зургаан настай хүүгийнхээ төлөө санаа зовж буй тул энэ үйл ажиллагаанд нэгдсэн гэдгээ хэлжээ. "Саяхан агаарын хэм дээд амжилт тогтоож, хэт халахад хүүхэд гадаа тоглох боломжгүй болсон. Олон нийтийн усан сангууд хүртэл халууны улмаас ажиллах боломжгүй болсон. Зуны улиралд гадаа тоглоно гэдэг амаргүй зүйл болж хувирлаа. Тоглоомын талбай дээрх тоглоом, төхөөрөмжүүд халуу шатаж байгаа нь намайг айлгаж байна" гэж тэр ярьжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчид Японы хамгийн сүүлд дэвшүүлсэн хүлэмжийн хийн ялгаруулалтын эсрэг зорилтыг Парисын хэлэлцээртэй нийцэхгүй байна гэж шүүмжилсэн. Парисын хэлэлцээрийн зорилго нь дэлхийн дундаж температурыг 1.5 хэм хүртэл хязгаарлах юм. Японы хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2035 он гэхэд 60 хувь, 2040 он гэхэд 73 хувиар бууруулахыг зорьж байна. Энэ нь 2013 оны түвшинтэй харьцуулж буй тоо юм.

Гэхдээ эдгээр тоо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлийн хамгийн сүүлийн тайландаа дурдсан зорилтуудад хүрэхгүй. Ийм чухал заалтыг өөрсдийн зорилтдоо тусгаагүй нь илэрхий Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж нэхэмжлэгчид үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-19 103.212.117.91

ХАЛХ ГОЛЫН ДАЙНД ЯПОН ЯЛЖ МАНА УУЛЫГ АВСАН ЮМ БОЛ СОЛОНГОСЫН ДАЙНД ЯАЛТЧГҮЙ АМЕРИК БОЛОН ӨМНӨДИЙН ТАЛ ЯЛСАН ГЭСЭН ҮГ. УЧИР НЬ ӨМНӨД СОЛОНГОСЫН ОДООГИЙН ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭ ДАЙН ЭХЛЭХЭЭС ӨМНӨХӨӨСӨӨ ХАРЬЦАНГУЙ ТЭЛСЭН.

Avatar

Нэргүй 2025-12-19 202.126.89.5

Оросд бол,,,,, “”””гадаадын агент “””гээд л ,,,,,,хойд туйлын шоронгуудруу ачигдахаар,,,,,эсэргүүнүүд юм байнаа,,,,

Avatar

Нэргүй 2025-12-19 202.126.89.161

Бас хятадад бол бүгд сураггүй болж эрхтний донорт явах жагсаал байна

Avatar

Зочин 2025-12-19 59.153.114.205

Япончууд,Өмнөд Солонгосчууд нарны хурц гэрлээс хамгаалсангүй гэж засгийн газраа шүүхэд өгч амжилтанд хүрч байна. Монголчууд амьдардаг бэлчээр нутгийг нь цацраг идэвхт бодисоор хордуулж, гүний худгийн усыг нь хүхрийн хүчлээр хордуулж байгаа уран олборлож байгаа компанийг шүүхэд өгч амьдардаг нутаг орноо хамгаалах хэрэгтэй юм байна.

Avatar

Нэргүй 2025-12-19 122.201.23.83

Монгол улсын засгийн газрын эсрэг утааны талаар гомдол гаргах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-12-19 66.181.186.254

Яг зөв ! Утаагүй болгоно гэж амалсан албан тушаалтны эсрэг хатуухан нэхэмжлэл гаргаж онхолдуулах хэрэгтэй !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж