Токиогийн Үэно амьтны хүрээлэнгийн Шиао Шиао, Лей Лей нэртэй хоёр аварга панда Хятад руу нутаг буцаж байгааг энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн билээ. Хоёр улсын харилцаа тогтворжсоныг тэмдэглэн 1972 онд анхны аварга пандануудыг Хятадаас Японд авчирч байсан. Гэвч пандануудыг ар араас нь нутаг буцаасаар Япон 53 жилийн дараа анх удаа нэг ч пандагүй үлдэж байна.
Шиао Шиао, Лей Лей нарыг хайрладаг хүмүүс ийм зүйл эрт оройгүй тохиолдохыг мэдэж байсан. Тэд Үэно амьтны хүрээлэнд төрсөн боловч үржлийн судалгааны ажлын хүрээнд Хятадаас зээлсэн панданаас төрсөн үр зулзаганууд юм. Гэрээ ёсоор бол төслийн дагуу ирсэн панданаас гарсан пандаг Хятадад буцаах ёстой.
Шиао Шиао, Лей Лей нар Үэно амьтны хүрээлэнгийн хамгийн алдартай амьтад байв. Үүний зэрэгцээ тэд Японы сүүлчийн панданууд учир хүмүүс явуулах дургүй байгаа аж. Тиймээс хоёр пандад баяртай гэж хэлэхийг хүссэн олон амьтны хүрээлэнгийн гадаа олон цагаар дугаарлаад эхэлжээ. Ажил амралтын өдөр ялгалгүй Үэно хүн ихтэй байна. Хүмүүс дор хаяж дөрвөн цаг дугаарлаж байгаа учир салах ёс гүйцэтгэхэд нь нэг минутын хугацаа л олгож байна. Мөн амьтны хүрээлэн 17:00 цагт хаадаг учир дөрвөн цаг хүлээхийг нь бодолцон 13:00 цагаас эхлэн дарааллыг тасалж байгаа ажээ.
Пандануудтай салах ёс гүйцэтгэх уулзалтын тасалбарыг энэ сарын 23-наас эхлэн цахимаар борлуулж эхэлнэ. Цахим тасалбараар орсон хүмүүст нэг минутын дүрэм үйлчлэх эсэх нь тодорхойгүй байна.
3,548.92






















































Нэргүй 2025-12-18 202.70.43.34
АЖИЛСАГ АРД ТҮМНИЙ ЗАЛХУУ ШҮТЭЭН ХӨӨРХӨН ШҮҮҮ