Шинэ жилийн хөтлөгч, дуучид 4-5 саяар дуулж, хөтөлнө

Шинэ жилийн хөтлөгч, дуучид 4-5 саяар дуулж, хөтөлнө

Шинэ жилийн хөтлөгч, дуучид 4-5 саяар дуулж, хөтөлнө

Эдийн засаг хямралтай байгаа ч монголчууд уламжлалт баяр ёслолоо өргөн дэлгэр тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ. Шинэ жилийн баяраар хамгийн их орлоготой ажилладаг хүмүүс бол урлагийнхан. Эрэлт ихсэхийн хэрээр тэдний үнэ хөлс ч өсдөг. Баярын өдрүүдэд тайзан дээр гарч, хоёроос гурван дуу дуулаад нэг өрөө байрны мөнгөтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө халаасладаг нь нууц биш. Үүний хажуугаар танил талаараа уран бүтээлчдийг баяртаа урьж, дуулах нь ч бий. Ингээд шинэ жилийн баяраар Монголын рок попын урлагийн одод ямар үнээр байгууллага, хамт олны баярын арга хэмжээг хөтөлж, дуулах талаар мэдээллийг бэлтгэн хүргэе.

Энэ жил баярын арга хэмжээ хөтлөх хөтлөгч, хамтлаг, дуучдын үнэ өмнөх жилүүдийнхээс 1-1.5 сая төгрөгөөр буурчээ.

Хамт олны шинэ жилийн арга хэмжээнд хамтлаг дуучдаас дутахааргүй өндөр хөлстэй "үйлчилдэг" хүмүүс бол хөтлөгчид. Олны танил жүжигчид, хөтлөгчид баярын арга хэмжээг 1.5-5 сая төгрөгөөр хөтлөх аж. Мөн олонд танигдаагүй хөтлөгчид 1.5-3 сая төгрөгөөр танай хамт олны үйл ажиллагааг хөтөлж байна. Харин рок поп урлагийн "акул"-ууд өмнөх жилийнхээ тогтсон үнээр байгууллага, хамт олны баярын тайзнаа дуулах нь ээ.

Жишээлбэл, хамгийн эрэлт ихтэй хөтлөгчдийн нэг жүжигчин Э.Ууганбаяр энэ жилийн арга хэмжээг таван сая төгрөгөөр хөтлөх гэнэ.

Түүний дараагаар жүжигчин Э.Цолмонбаяр, О.Тэмүүжин нар таван сая төгрөгийн үнээр хөтлөх бол “Яг түүн шиг” шоуны хөтлөгч Б.Болд дөрвөн сая төгрөгөөр хамт олны баярын өдрийг хөгжөөж, хөтөлж байна. Мөн хошин урлагийн жүжигчин Т.Бархүү, "Фантастик" продакшны жүжигчин Ж.Алтаншагай таван сая төгрөгөөр хөтлөгч хийж байгаа аж. Сүүлийн үед жүжигчдээс гадна телевизийн эмэгтэй хөтлөгчид эрэлт ихтэй болсон.

"Од" болж буй реппер "Tunderz" гэхэд дөрвөн сая төгрөгөөр дуулах бол дуучин Ц.Мөнхбаяр буюу Серёжа гэхэд мөн л 2-3 дууг дөрвөн саяар дуулах гэнэ. Мөн "Дижитал" хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу Эрка, Наагий нар 2-3 дууг дөрвөн саяар дуулна. Харин поп дива Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа нар таван сая төгрөгөөр дуулах бол дуучин Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нар хамтран зургаан сая төгрөгөөр дуулах гэнэ. "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн 4-4.5 сая төгрөгөөр дуулах нь ээ.

Өвлийн өвгөн, цасан охинтойгоо баярын арга хэмжээг "чимэх" үнэ нь 1-1.5 сая төгрөг. Баярын карнавал, циркийн үзүүлбэр 600-800 мянган төгрөгийн үнэтэй.

Хамгийн үнэтэй дуучны тоонд ордог, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 3-6 сая төгрөгөөр дуулах гэнэ. Монголын рок попын ертөнц дэх хамгийн эрэлттэй эмэгтэй уран бүтээлч бол яах аргагүй “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука. Содон стиль имиж, эрч хүчээр дүүрэн түүнгүй арга хэмжээ, шоу тоглолт гэж байхгүй болсон. Тэрбээр шинэ жилийн баяраар хоёроос гурван дууг өнгөрсөн жил 4-4.5 сая төгрөгийн үнэтэй дуулах гэнэ. Шоуны шилдэг оролцогч, ковер дуучдын хувьд 1-2 сая төгрөгөөр дуулна. Харин дуучин П.Баярцэнгэл, Наки, Б.Амархүү нар гурван саяар дуулах бол эмэгтэй дуучдаас Б.Эгшиглэн, М.Үүрцайх, Э.Агиймаа, Ч.Мишээл нар хоёр сая төгрөгөөр баярын арга хэмжээнд дуулна.

Рок попын "акул"-ууд гэгддэг "Хурд" хамтлагийнхан энэ жил тогтсон үнээрээ буюу 30 минутын тоглолт нь 18-20 сая төгрөгөөр дуулах бол "Никитон" хамтлаг 12 сая төгрөгөөр хамт олны баяр дээр баяр нэмж, ая дуугаа өргөх нь ээ. Харин хип хоп хамтлагаас "Люмино"-гийнхон таван сая төгрөг, "Татар" хамтлаг 4.5-5 сая төгрөгөөр дуулах гэнэ. Мөн "Гурван охин", "Sweetmotion", "Киви" зэрэг охидын хамтлагийн зургаан сая төгрөгөөр дуулах юм байна. Харин амьд хөгжмийн "Люмонс" зэрэг хамтлагууд гурван сая төгрөгөөр дуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-12-19 202.126.91.15

эд нараар яахын байгууллагад чинь өчнөөн арайхан авьяастай хүмүүс байгаа шүүдээ

Avatar

Нэргүй 2025-12-19 202.9.46.130

битгий шуналтацгаа

Avatar

Судлаач 2025-12-19 103.168.34.63

Наргиан цэнгээн хийдэг хүмүүст Хөдөлмөрийн баатар цол өгөөд байхад хүмүүс яаж зөв ойлголттой болох вэ дээ? Юуг ажил хөдөлмөр гэж тооцох вэ? Юуг наргиан цэнгээний төрөл гэж тооцох вэ гэдэг дээр хуульчилж, зааг ялгааг гаргах ёстой Ийм ялгаа байхгүй учраас улс орон нь хөгжихгүй мөртлөө, баахан шагнал цол авсан хүмүүс мөнгө төгрөгөөр халгиж цалгиж амьдраад байгаа юм. Ажил хийх хэрэгтэй ш дээ.

Avatar

Эх оронч баатар. 2025-12-19 103.168.34.63

Ажил хийдэггүй, амар хялбар аргаар мөнгө олж амьдрагсдын хөөргөн дэмжиж огт болохгүй. Наргиан цэнгээн хийж мөнгө олдог луйварчдыг хазаарлах цаг болсон. Ажил хийж мөнгө олох хэрэгтэй. Улс орныг хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл иймэрхүү наргиан цэнгээний төрлийг ажил хөдөлмөрт тооцож, төр засгаас хөдөлмөрийн баатар цолоор шагнаж хөөрөгдөж байгаа нь ой гутмаар…. Наргиан цэнгээн бол хөдөлмөр биш!!!!! Үүнийг хуульчлах ёстой. Ямарыг нь ажил хөдөлмөр гэж тооцох, ямрыг нь наргиан цэнгээний төрөл вэ гэдэг дээ

Avatar

Нэргүй 2025-12-19 88.230.56.129

Эднийг өөгшүүлэгчид нь хөлсөлж байгаа залуус. Гэхдээ мөнгөтэй бол яана гэхэв. Бодоход мангатнй л байна даа. Ядуус мэдээж эднийг хөлслөхгүй.

Avatar

Нэргүй 2025-12-19 202.21.124.43

hairan mungu pzdaaa

Avatar

Зочин 2025-12-19 103.229.121.88

хэн монгол залуусыг тагнуулч болгоно гэж худлаа хошгоруулж хэдхэн халтар цаасаар өузар зорилгодоо ашиглаад байна вэ Манай муу хүүг хүртэл худлаа хошгоруулцан байх юмаа

Avatar

Зочин 2025-12-19 59.153.113.232

Эднийг авах эсэх нь үйлчлүүлэгчид өөрсдөө л шийдэх асуудал, ингэж хэт өндөр үнэ хэлээд үйлчлүүлэгчидээ үргээгээд байвал урлагчдад өөрсдөд нь муу байх даа, албан байгууллагууд өөрсдөө дотроосоо хөтлөгч, урлагийн ноймороо гаргаад явчихад уг нь асуудалгүй, хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг дээ, кк

Avatar

Нэргүй 2025-12-19 103.229.120.186

Тэр Цолмонбаяр хэд гэнэ үү хог чинь

Avatar

зочин 2025-12-19 103.57.92.125

Элдэв юм бодоогүй шүү. Урлагийнхан гэхээр л өсөхийн өлөн гэдэг шиг хүмүүс байх юм даа

Avatar

хэрүүлч өвгөн 2025-12-19 103.212.162.160

Харин тэдний дэргэд чадварлаг бөөчүүл 10 саяас бөөлж өгөх байх аа.

Avatar

Т1 2025-12-19 202.9.46.239

Уяачдын сүлд модны наадам -Мөн янзтай шүү дээ 🐷

Avatar

Нэргүй 2025-12-19 66.181.186.254

Уяачид Шинэ жил хийдэг нь зүгээр л баярхаж, гайхуулж бгаа хэрэгшүү дээ ! Шинэ жил, Наадам хоёр чинь хоёр өөр иргэншлийн баярууд ш дээ, баячуул лаагаа ч юмуу, луувангаа ч юмуу л идэж бгаа нь тэр юмдаа !

Avatar

Нэргүй 2025-12-19 192.82.92.204

Уран бүтээлчид энэ олон шинэ жил, арга хэмжээнд оролцохдоо олсон орлогоосоо татвар төлдөг үү.

Avatar

Нэргүй 2025-12-19 103.145.234.83

Одоо тэр Рок поп Акул нтр гэхээ болих хэрэгтэй.ичиж үхмээр болох юм.Элдэв нэр өгч хөөрөгддөг нь энэ хэдэн юм үзээгүй сэтгүүлч нар шт.

Avatar

Нэргүй 2025-12-19 59.153.115.124

Урлагийн хоолны савнуудад ийм их мөнгө өгөөд байхдаа яадгым, оронд нь сайн дуулдаг хамаатнаараа дуу дуулуулж, хөтлүүлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-12-19 203.17.23.177

УЛНЫ МОЯА НАРАА ТА НАР ШИНЭ ЖИЛ ГЭЖ СОЛИОРОХГҮЙ БОЛ НААДУУЛ ЧИНЬ ДУУЛНА ЭНЭ ТЭР ГЭЖ ЯВАХГҮЙ ШДЭЭ МАЛНУУД АА. АСУУДАЛ ЕРӨӨСӨӨ Л АМАРХАН.

Avatar

Отгоо 2025-12-19 59.153.115.173

Бүгд ашигиин таилан гаргаж татвараа төлдөг баих тиимээ

Avatar

Шинэ жил ба Аялал 2025-12-19 202.70.43.34

Монголччууд амьдрал дээшилбэл эсвэл арай ахисан түвшин нь Шинэ жилдэх биш Гадаад Дотоод Аялал илүү сонирхдог болсон шиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж