Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон "Visit Korea" байгууллага хамтран өнгөрсөн Лхагва гаригт "Korea Grand Sale" арга хэмжээг нээлээ. Дэлгүүр хэсэх болон соёлын наадам гэсэн агуулга дор тус арга хэмжээ хоёр сарын турш улс орон даяар үргэлжлэнэ. Өвлийн улирал эхэлсэн тул энэхүү арга хэмжээгээр дамжуулан аялагч жуулчдыг олноор татах зорилготой.
Өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 2011 оноос зохион байгуулж эхэлсэн арга хэмжээ жил өнгөрөх тусам улам олон өдрөөр үргэлжлэх болсон. Тодруулбал, дунджаар 45-68 өдөр үргэлжилдэг.
"Халлю тэнгис рүү чиглэсэн сэтгэл хөдөлгөм аялал" сэдэвт арга хэмжээний нээлт Сөүлийн төв хэсгийн худалдаа, аялал жуулчлалын төвлөрсөн бүс Мёндун дүүрэгт болно. Нээлтийн арга хэмжээнд к-поп бүжгийн хамтлаг "K-Tigers" уран бүтээлээ толилуулна.
Оролцогчдын хувьд агаарын тээвэр, зочид буудал, жижиглэн худалдаачид, хүнс, гоо сайхан зэрэг салбар бүрийн 1750 орчим компани байх аж. "Korean Air" тэргүүтэй агаарын тээврийн 10 компани энэ хугацаанд нислэгийн үнээ хямдруулна. Мөн оролцогч зочид буудлууд нь үйлчлүүлэгчиддээ цанаар үнэгүй гулгах, солонгос гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авах эрх, хоолны сургалт зэрэг нэмэлт үйлчилгээг үнэгүй санал болгоно.
Аялал жуулчлалаас орж ирэх орлогыг зөвхөн Сөүлд төвлөрүүлэхгүй байх үүднээс "K-Train" гэсэн хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байгаа аж. Энэ нь засгийн газар болон аяллын компаниудын хамтран зохион байгуулж буй үйлчилгээ бөгөөд аялагчдад Сөүлээс Жонжү, Тэбэк, Зүүн эрэг рүү галт тэргээр хүрэх боломж олгоно. Аялагчид орон нутаг руу нэг өдрийн аялал хийснээр тухайн газар орныхоо онцлог хоолыг амтлах, баяр наадам, соёлын арга хэмжээнд нь оролцох боломжтой.
3,569.17






















































Нэргүй 2025-12-18 202.70.43.34
Солонгос, Хятадаас авах юм ч ихтэйдээ, цаг наргүй ажилсаг хөдөлмөрч бүтээлч улс түмэн шүүд ээ