УИХ: Элчин сайд нарыг томиллоо

LiveУИХ: Элчин сайд нарыг томиллоо

УИХ: Элчин сайд нарыг томиллоо

УИХ-ын 2025 оны арванхоёрдугаар сарын 18-ний өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг томилох, чөлөөлөх асуудал болон Монголбанкны ерөнхийлөгчийг томилох болон чөлөөлөх зэрэг нийт 9 асуудлыг хэлэлцэнэ.


 

15 : 01
2025-12-18

Элчин сайд нарыг томиллоо

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал тов дарааллын дагуу УИХ элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх асуудалтай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр уншиж, танилцуулж байна. 

ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр:

-Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14.3, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15.4, Дипломат албаны тухай хуулийн 16.1 дэх заалтын тус тус үндэслэн 

1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэрийг,

2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржраагийн Мөнхтөрийг,

3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,

4. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидын Баттөрийг,

5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганбаатарын Хуланг,

6. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жагдагийн Оюунбаатарыг,

7. Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булганыг эгүүлэн татаж, аж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доньжчимбуугийн Бямбадоржийг,

8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дансрангийн Булганыг,

9. Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүмбэрийн Мөнхжинг,

10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржхүүгийн Баярхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Батжаргалыг,

11. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дэмчигийн Тэгшжаргалыг,

12. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшинг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг,

13. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сосорбарамын Энхбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганболдын Уянгыг,

14. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Лхагвасүрэнг,

15. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сайннямбуугийн Баатаржавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямцэрэнгийн Энхтайваныг,

16. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг,

17. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,

18. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амгалангийн Анандыг,

19. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбажавын Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанжавын Өлзийтийг,

20. Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Вашагийн Оюуг,

21. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваахүүгийн Баттөр нарыг тус тус томилох саналыг Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ний өдрийн хуралдаанл танилцуулж дэмжсэн болно. 

Дээрх орнуудад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшиж байгаа албан хаагчдыг хэлэлцэн, шийдвэр гаргаж өгнө үү. 

Үргэлжлүүлэн АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир уншиж танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болон, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд, ажлын хэсэг болоод нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Элчид сайдад нэр дэвшиж буй 21 хүний 7 нь эмэгтэй байна. УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд үүн дээр Гадаад харилцааны сайдад онцгойлон талархал илэрхийлье. 

Элчин сайд 21, дэд сайд 15 гээд нийт 30 гаруй сайдын асуудалд иргэд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Гадаад бодлогын нэг цонхны хүрээнд аль болох Монгол Улсаа төлөөлөн явах гэж байгаа элчин сайдын асуудал дээр ямар нэгэн байдлаар улс төржих нь зохимжгүй байх. Харьцангуй туршлагатай дээд тал нь 29 жил дипломат албанд ажилласан хүмүүс байх шиг байна. 

Та бүхэн нэрээ хичээгээрэй. Улс орныхоо өрсөлдөх чадварын ахиулж яваарай. Ямар нэгэн цэнхэр, улаан нүдний шилээр биш Монгол гэсэн сэтгэл зүрхээрээ асуудалд хандаарай та бүхнээс хүсмээр байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганмаа:

-Элчин сайд нарын томилгоог дэмжиж байна. Миний хувьд эрүүл мэндийн дипломат бодлогыг элчин сайд нар маань бүрэн анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Бид эдийн засаг ярьдаг уул уурхай ярьдаг боловч эцсийн эцэст Монгол Улсын хамгийн том капитал болох хүн, тэр дотроо Монгол хүний эрүүл мэнд, боловсролын асуудал эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлдэг хүчин зүйл гэдгийг санах ёстой. Тэр утгаараа Монгол Улсад хамгийн ойр хамтарч ажиллаж байгаа буюу монголчууд ихээр очиж эмчлүүлдэг Турк, Сингапур, Тайланд, Энэтхэг, Герман зэрэг улсуудад томилогдож ажиллах гэж байгаа хүмүүс эрүүл мэндийн дипломат бодлого ямар түвшинд байна, үүнийг яаж сайжруулах вэ гэсэн тусгайлсан шалгуураар ажиллаж, асуудалд хандаж, холбоо харилцаатай ажиллаасай гэж хүсч байна гэлээ. 

Гишүүд асуулт асууж үг хэлж дууссан тул Элчин сайд нарыг эргүүлэн татах асуудлаар санал хураалт явуулж гишүүдийн 74.5 хувийн саналаар санал дэмжигдлээ. 

Үргэлжлүүлэн байнгын хорооны саналаар Элчин сайд нарыг томилох асуудлаар тус бүр санал хураалт явуулж, Элчин сайд нарын томилохыг дэмжлээ. 

 

 

14 : 13
2025-12-18

Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томиллоо

598803935_1333394162165755_8251523336461368590_n

УИХ-ын чуулганы үдээс хойших чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны тов дарааллын дагуу Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөллөө. Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилохыг гишүүдийн 79.8 хувийн саналаар дэмжин баталсан юм. 

Санжаагийн Наранцогт нь 1973 онд Дундговь аймагт төрсөн. Монгол Улсын Их сургуулийн Физик математикийн сургуулийг 1990-ээс 1994 онд бакалаврын зэрэгтэй суралцаж төгссөн. 1999-ээс 2001 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2005-аас 2008 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн Үндэсний Их Сургуульд доктор /Ph.D/ зэрэг хамгаалжээ. 1993-1997 онд Шинжлэх Ухааны Академийн Математикийн хүрээлэнд туслах эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд инженер, ахлах инженер, 1997-2000 онд Монголын Нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч, 2000-2003 онд “Ай си” ХХК-д ерөнхий менежер, 2003-2005 онд Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2005-2008 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн Үндэсний Их Сургуульд докторант, 2008-2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Газрын дарга, 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд Газрын дарга, 2015-2017 онд Сангийн яаманд Газрын дарга, 2017-2021 онд Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2021- 2022 онд Эдийн засаг, хөгжлийн яаманд Дэд сайдаар ажиллаж байгаад 2022 оноос одоог хүртэл “Эрдэнэс Монгол” ХХК-д Гүйцэтгэх захиралын албан тушаалыг тус тус хашиж байгаа гэв.

С.Наранцогт нь төрийн захиргааны төв байгууллагууд болон төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийг удирдан ажиллаж байх хугацаандаа Төрийн сангийн төлбөр тооцооны нэгдсэн цахим систем, төрийн албаны нэгдсэн цахим систем, НӨАТ-н и-баримт систем, гаалийн ухаалаг гарцын системийг нэвтрүүлж, нутагшуулсан гэдгийг Н.Учрал дарга танилцуулгадаа онцоллоо. Мөн татварын багц хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төсвийн тухай хуулиудыг боловсруулж, батлуулах ажлыг удирдан зохион байгуулсан; төсвийн сахилга батыг сайжруулж, өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлж ажилласнаар Монгол Улсыг “Хар”, “Саарал” жагсаалтаас гаргах, улсын зээлжих зэрэглэлийг ахиулах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн ажилласан юм байна.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулж П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Үргэлжлүүлэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж хариулт авснаар хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл ажлыг хангуулахаар ТББХ-д шилжүүллээ.

 

11 : 14
2025-12-18

Гишүүд асуулт асууж, үг хэлж байна

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогтыг би дэмжиж байгаа. Миний хувьд түүнийг ямар нэгэн элдэв асуудалд холбогдож байгаагүй, цэвэр хүн гэж харж байна. Аливаа албан тушаалд томилогдсон хүн асуудлыг ярьж суух биш, бодитоор шийдэх ёстой гэсэн зарчмыг баримталж ажиллах нь чухал. Энэ байр суурийг нь байнгын хорооны хурал болон бусад үед хэлсэн үгнүүдээс нь дүгнэж байгаа. Тийм учраас түүнд тавих хүлээлт өндөр байна.

Мөн тэтгэврийн зээлийн асуудалд тогтвортой бодлого барих шаардлагатай гэж үзэж байна. Байнга өөрчлөгдөж, бужигнаад байж болохгүй шүү дээ. Монгол Улс хэт дарга төвтэй улс болчихсон юм шиг харагддаг. Сүүлд УИХ-ын дарга хэлсний дараа тэтгэврийн зээлийг 36 сарын хугацаатай олгох асуудал цэгцэрсэн мэт ойлгогдсон. Цаашдаа тэтгэврийн зээл яг ямар зарчмаар явах вэ гэдгийг тодорхой, албан ёсоор тогтоож өгөөсэй гэж бодож байна.

Нөгөө талаар гадаадын банк Монгол Улсад орж ирэх асуудлыг та дэмжиж байгаа гэж ойлгосон. Хэрэв гадаадын банк орж ирвэл манай улсын санхүүгийн салбарт ямар эерэг үр дүн гарах вэ, олон нийтийн хүсэн хүлээдэг зээлийн хүү буурах асуудал бодитоор яригдах эсэхийг тодруулмаар байна. 

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт: 

-Тэтгэврийн зээлийн асуудалд Төв банк анхнаасаа оролцож явсан нь таатай зүйл биш гэж би үздэг. Үндсэндээ Засгийн газраас энэ асуудалд суурь реформ хийж байж л ахмадуудынхаа тэтгэврийг зөв тогтоох, амжиргаанд нь бодитоор тус болох шийдэлд хүрнэ.

Банк гэдэг бол уг асуудал дээр үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага. Бид энэ хүрээнд ямар нэгэн нэмэлт үүрэг хүлээх нь зөв үү, буруу юу гэдэг асуудал яригддаг. Харин Төв банк бол зохицуулагчийн үүрэгтэй болохоос тэтгэвэр олгогч институт биш.

Өнгөрсөн жилийн тоон мэдээллээс харахад тэтгэврийн зээл 44.2 хувийн өсөлттэй гарсан. Мэдээж үүнд нөлөөлөх олон хүчин зүйл бий. Гэхдээ практикт ихэнх тохиолдолд үр хүүхдүүд нь эцэг, эхийнхээ тэтгэврийг өөр зорилгоор ашиглах, буруу зарцуулах явдал давхар ажиглагддаг.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт танийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон тохиолдолд хэлж буй зүйлсээ хэрэгжүүлж ажиллахыг хүсье. 

Сүүлийн үед арилжааны банкуудыг харахаар хэрэглээний зээл дээрээ төвлөрчихсөн, хэрэглээний зээлийн асуудал УИХ-ын танхимд хүртэл улс төр болж байна. Яг үнэндээ ахмадуудын тэтгэвэр хангалттай хэмжээнд олгогддог болох ёстой болохоос биш, зээл авах асуудлыг нь бид нар яриад сууж байгаа нь эмгэнэлтэй байна. 

Тэгэхээр хэрэглээний зээлийг нэмэх гэхээс илүү бизнесийн зээлийг дэмжих, хямд эх үүсвэртэй зээл олгох бодлогын өөрчлөлт дээр манлайлж ажиллаасай гэж хүсч байна. Өнөөдөр явж байгаа төсвийн бодлого, мөнгөний бодлого дээр та ямар зарчмын байр суурьтай байна вэ? Энэ хэвээрээ яваад байж болохоор гэж харж байна уу? 

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт: 

-Таны хэлж байгаа зээлийн бүтэц макро тэнцвэртэй зохицуулалтын хүрээнд хийгдэх ёстой ажил. Үүн дээр бид яаралтай анхаарал хандуулж ажиллах ёстой. Бодлогын хүү өндөр удаан явснаас болж үйлдвэрлэгч, ААН-үүд хүнд байдалд орчихсон байгаа гэдэг дээр би санал нэг байна. Үүн дээр бид нар цаашид анхаарч ажиллана. 

Төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдаагүй, хоёр талдаа мөчлөг дагаж ирснээс өнөөдрийн хөөс бий болсон. Төсөв, мөнгөний бодлого хамт хэрэгжихгүй бол үр дүн багатай болно. Эрх зүйн хувьд механизм заавал сайжрах ёстой. Би Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдвол УИХ-д мөнгөний бодлого яагаад чухал вэ гэдэг талаар ойлголт өгнө гэсэн бодолтой байгаа. 

Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж дууслаа. Чуулганы үдээс өмнөх хуралдааныг 14:00 цаг хүртэл завсарлуулав. 

 

10 : 04
2025-12-18

"Дарга томилдог, чөлөөлдөг эрх баригчтай боллоо"

purewdorj

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, тов дарааллын дагуу Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс  чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбоотой ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа уншиж танилцууллаа. ТББХ-ны санал дүгнэлттэй холбоотойгоор гишүүд үг хэлнэ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өнгөрсөн долоо хоногт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын иргэдтэй уулзалт хийсэн. Энэ үеэр иргэн Г.Алтан-Очир "хоршоо цаасан дээр л байна. Банк л үүнийг хянаж байна. Өөр анхаарч байгаа хүн алга. Баячуудаа дагаж зээл авсан хүмүүс өрөнд орж дууслаа" гэдэг зүйлийг хэлж байна. 

Хоёрдугаарт, Шивээговь сумын иргэн Л.Пүрэвээ гэдэг хүн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд хандаж үг хэлж байна. Сахрын өвчтэй хүн заавал аймгийн төв рүү орж байж хөнгөлөлттэй эмээ авдаг зохицуулалт Эрүүл мэндийн сайдын тушаалаар хэрэгжээд явж байна. Үүнийг цуцалчихсан гэж ярьж байгаа ч бодит байдал дээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм байна шүү дээ. Энэ бол хөгшин хүмүүст маш хүндрэлтэй асуудал. Сүүлийн үед УИХ дарга нарыг чөлөөлж, томилдог ийм л ажил хийдэг боллоо. Ард түмний амьдрал хэцүү байхад дарга нарынхаа тоог нэмээд даажигнаад байгаа юм уу? Яагаад байгаа юм бэ? 20 мянган ААН дампуурчхаад байна шүү дээ. Гэтэл дэд сайд томилж байдаг. Нийтдээ 3.4 их наяд төгрөгийн гадаад болон дотоод бонд, гадаад зээл авч татвар төлөгчдийн төлөөгүй байгаа 3.5 их наяд төгрөгийг төлж байна шүү дээ. Ингээд өрийг өрөөр төлөөд яваад байх юм уу? Нэг хүнд ногдох өр 50 сая төгрөгт хүрлээ шүү дээ. 

Үүний хажуугаар дарга нар томилж даажигнадаг аа болиоч дээ гэлээ. 

Гишүүд үг хэлж дууссан тул Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг өөрийнх хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж буй дээрх хоёр асуудалтай холбоотойгоор 41 гишүүн асуулт асууж, үг хэлнэ. 

 

 

07 : 35
2025-12-18

Монголбанкны ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

inbound848933866753219671

С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг ЭЗБХ-оор дэмжсэн. Тодруулбал, ЭЗБХ-ны 2025 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан юм.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанкыг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж заасан байдаг.

Үүний дагуу Улсын Их Хурлын дарга Н.Учрал С.Наранцогтыг тус албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа танилцуулсан.

Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг өнөөдрийн /2025.12.18/ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ. Түүнчлэн Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах зэрэг нийт 9 асуудлыг хэлэлцэх аж. 

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·     Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс  чөлөөлөх тухай асуудал

·        Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудал

·  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·  “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, үргэлжилнэ/

·  Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·   Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

·   “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

·        Түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл

·        Бусад

10.00

“Их ху

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-18 203.91.115.42

Ядахдаа цалин тэтгэвэр, тэтгэмжээ цагт нь олгоорой доо гэхүү, юү гэхэв.

Avatar

Нэргүй 2025-12-18 59.153.115.124

Ямар я***н сэтгүүлч нь Тайландад сууж байгаа А. Төмөр элчин сайдын нэрийг дурдахгүй байна вэ!? Эхнэр нь нас барсан болохоор одоо амархнаар өөрийн болгох гээд байна уу?

Avatar

Нэргүй 2025-12-18 103.57.93.243

Муу амт мушгиа Пүрэвдорж гэж100 хүний орон тоо хэмнэлээ гэж мэдэн будиллаа.

Avatar

Нэргүй 2025-12-18 103.57.92.201

Хэлэх ч үг алга даа манай улс төрийнхөн ингэж байхаар бүгд огцор шээгнүүд. тэр монгол банкийг 40 хүн байхад л болоо ш дээ үхсэн ацаа хийдэг юм бас болоогүй аймаг болгонд салбартаа татан буулгаад байрын цэцэрлэг болго. ЗГ, УИХ хэдэн шантааж гаруудад агуулахаас болио. Бямбацогт, Энхбаяр, Далчгар даймкааг зайлуул

Avatar

Зочин 2025-12-18 202.21.107.8

Арын хаалгатай хүмүүс гоё юм оо..

Avatar

Т1 2025-12-18 202.9.46.239

СӨНӨВАА !!!

Avatar

Зочин 2025-12-18 162.229.191.188

Үнэхээр дампуу шударга бус байгааг нь харлаа. Хэдэн жилийн өмнө Францад элчин сайдаар ажиллаж байсан Баттөр гэгч баримтгүйгээр визаны хураамж дээр нэмэж төлбөр авсан гэмт хэргийн улмаас шоронд орсон,хүн өнөөдөр дахиад элчингээр томилогдохыг хардаг л юм байна. Эхнэр нь бас элчингийн машиныг ашиглаж тамхины наймааны асуудалд оролцсон. Францад далайн эрэгт хаус авсан гээд олон асуудалд орсон. Шударга ёс гэж байдаг бол өнөөдөр Баттөр шоронд байх ёстой.

Avatar

Нэргүй 2025-12-18 59.153.112.237

Томилох нь ч тодорхой байсан. Харин өмнөх дарга шигээ өөрийнхөө хобиигоороо ажиллаж амьдрав даа

Avatar

Нэргүй 2025-12-18 43.242.242.59

Бүхэл бүтэн нэг салбарыг дан ганц сайд аваад явахад хэцүү. Тиймдээ ч үеийн үед дэд сайд байсан. 126 хүний орон тоог хагч цөөлсөн нь сайн юм. Зарим нь гомдолтой байгаа байх л даа. АН нэгэнт л өөрсдөө засгийн бүрэлдэхүүнээс гарсан бол тухайн үед ажилд авсан бүх орон тоог суллаж өгөх хэрэгтэй. Эс тэгвээс тэд ажил цалгардуулж засгийн бодлогыг хүчгүйдүүлнэ. Ер нь ч АН-тай хамтарч ажиллахад хэцүү. Тэд сонгууль дөхөөд ирэхээр засгаас гарч новширдог түүхтэй.

Avatar

Нэргүй 2025-12-18 103.229.121.166

126 ХЯНАЛТЫН МЕНЕЖИРЫГ ХАСАЖ 14,ДЭД САИДЫГ ТОМИЛСОН БИШҮ ХУРГАН ХУЦА

Avatar

Нэргүй 2025-12-18 202.9.47.56

ямар муухай хүзүүгүй хүн бэ? хүйтэн царайтай, дээр нь мэргэжлийн биш, наад писдагаа хөөж явуулаач ээ

Avatar

Нэргүй 2025-12-18 202.70.43.34

АН-л ямар хамаа байхавдээ одооо. Эрх баригч НАМ дураараа дургиж л байг

Avatar

180 2025-12-18 202.9.46.239

Тэгж хэлж болохгүй. Сүүлд нь болохоор юм сөнөж байхад хяналт тавьж сөрөг хүчний үүргээ биелүүлж байхгүй зүгээр харж суулаа гээд улилддаг байхгүй юу

Avatar

Нэргүй 2025-12-18 43.242.242.59

126 хүнийг халаад 16 хүний орон тоо бий болгосон нь улсад ашигтай. 110 хүний орон тоог хэмнэсэн байна. Пүрэвдорж тоо мэддэггүй попрогч байна. Өөрийнх нь намын хүмүүсийг халсан болохоор тэгэж байна. Улс орны эрх ашгийг хэзээч бодож байгаагүй. Элбэгдорж даргаасаа тийм даалгавар авчдээ

Avatar

зочин 2025-12-18 66.181.166.196

Хаха, тоо энд ор хамаагүй л дээ, хэдэн саяын цалинтай, ямар хангамжтай хэдэн хүнийг цомхотгоод хэдэн саяын цалинтай, ямар хангамжтай хэдэн хүн томилсон тодорхойгүй байхад хэмнэлт хийлээ гэж хэлж болохгүй, дэд сайд гэдэг чинь нилээн өндөр зэрэглэлийн албан тушаал, цалин хангамж бол БЭТ-тэй харьцуулашгүй л юм байгаа шүү, хэмнэлт гэж харахад хэцүү л байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж