Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 8.2 хувиар өсчээ

Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 8.2 хувиар өсчээ

Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 8.2 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 11 сарын тоон мэдээллийг өнөөдөр /2025.12.17/ танилцууллаа.

Эдийн засгийн үзүүлэлтээр хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцлийн хувьд энэ оны эхний 11 сард 3.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 477.6 сая ам.доллараар буурсан байна.

Харин экспорт 13.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 5.9 хувиар буурчээ. Нийт экспортын бараа бүтээгдэхүүний 92.5 хувийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, 4.5 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна.

Алтны үнэ өмнөх оноос унц тутамд 855 ам.доллараар, зэсийн хүдэр баяжмалын үнэ нэг тонн тутам 509 ам.доллараар өссөн бол төмрийн хүдэр баяжмалын үнэ нэг тонн тутам найман ам.доллараар, нүүрсний үнэ нэг тонн тутам 42 ам.доллараар буурчээ.

Гадны орноос худалдан авч буй импортын бараа бүтээгдэхүүн 10.2 тэрбум болж, өмнөх оноос 3.6 хувиар буурсан байна.

Мөнгөний нийлүүлэлт 45.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.4 их наяд төгрөгөөр буюу 10.5 хувиар өссөн бол нийт зээлийн өрийн үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.5 их наяд төгрөгөөр буюу 21 хувиар өссөн байна. Төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш  3571.66 хүрч, өмнөх оны үзүүлэлтээс 4.7 хувиар суларсан байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 47.1 их наяд төгрөг болж, өмнөх оны үеэс 1.6 хувиар өссөн бол уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурч, боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 9.0 хувиар өссөн байна.

Нийгмийн салбарын статистик үзүүлэлтийг танилцуулъя.

Эрүүл мэндийн байгууллагын тоо баримтаар амьд төрсөн хүүхдийн тоо 49.8 мянга болж, өмнөх онтой харьцуулахад 6.4 хувиар буурсан бол халдварт өвчлөлөөр өвчлөгсөд 49.4 мянга болж өмнөх оноос 13.1 мянгаар буюу 36.3 хувиар өссөн байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого хоёр их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс  15.5 хувиар өсчээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого зургаан их наяд төгрөг болж, өмнөх онтой харьцуулахад 18.9 хувиар өссөн байна. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 2.5 сая болж, 3.6 хувиар буурчээ. Тэтгэвэр тэтгэмж тусламж үйлчилгээний хөнгөлөлтөд 2.2 их наяд төгрөг зарцуулсан нь өмнөх оны үеэс 5.3 хувиар хувиар өссөн гүйцэтгэл юм. Эхний 11 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг 44581 болж, өмнөх оноос 12 хувиар өссөн байна.

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-17 202.126.89.15

Огцрулждалд орул энэ муу манж х***а лаларуудыг юу ярьж ямар х***а манж х***а манж л*****н юм хийх гэж байгааг оросоос тагнж чагна.энэ муу нусаач арчиж чадхгүы ядуу улсад хэдн ядуу пздагууд ядуу хэмжээгэ мэдхгүй х***а манж пздагуулыг дуусга хачн муу х***а манж пздагууд юу вэ.

Avatar

зочин 2025-12-17 66.181.186.172

Засгийн газар хэвийн сайн ажилласан байна Манай иргэдийн амьдрал хэвийн байна АН-ынхан засгийн эрхэнд шунаж элдэв цуу яриа худал гүтгэлэг тарааж байна, Ялангуяа төрийн гол өндөр албанд ажиллаж буй хүмүүс рүү дайрч давшилж нэр төрийг нь гутаах унагахыг оролдож байна, Бохир этгээдүүдийн явуулгад бүү авт Улс орноо урагшлуулах зорилготой төр засгийнхаа ажилд иргэд бүх талаар дэмжлэг үзүүл, Элдэв муу аргаар засгийн газрыг унагах , самуун үүсгэх оролдлогыг бүү дэмж,

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Өдөр тутмын нэн хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүний үнэ гэсэн үзүүлэлт гэж гаргадаг болвол амьдралд нийцнэ 2025-12-17 103.229.123.231

Хүмүүс ҮСХ-ны мэдээг худлаа, эрх баригчдад үйлчиллээ гэдэг.Мэдээ худлаа биш. Асуудал юунд байнав гэвэл, жигнэсэн дунджар тооцохоор нэн хэрэгцээтэй бүтээгдэхүүний үнийн их өсөлт өдөр тутмын хэрэгцээний бус бүтээгдэхүүний бага өсөлтөд уусаад ерөнхий дүнгээрээ бага гараад байна. Өдөр тутмын нэн хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүний үнэ гэсэн үзүүлэлт гэж гаргавал онох мэт.Ж-нь: Мах, гурил, сүү, цагаан будаа, элсэн чихэр, талх, төмс, лууван гэс хийгээд хязгаарлавал амьдралд нийцнэ..

Avatar

иргэн 2025-12-17 66.181.171.252

Инфляци 8.2 хувь гэдэг нь арай худлаа тоо юу? Юмны үнэ их нэмэгдэж байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж