Путин Байгаль нуурын эрэг дагуу мод бэлтгэхийг зөвшөөрөв

Путин Байгаль нуурын эрэг дагуу мод бэлтгэхийг зөвшөөрөв

Путин Байгаль нуурын эрэг дагуу мод бэлтгэхийг зөвшөөрөв

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Даваа гаригт /2025.12.15/ Байгаль нуурын эрэг дагуу мод бэлтгэхийг зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурлаа. Байгаль нуурын эрэг дагуу мод бэлтгэх эсэх асуудал удаан хугацааны турш маргаан дагуулсан. Эрдэмтэд болон зарим албан тушаалтан ЮНЕСКО-гийн хамгаалалттай нуурын экосистемд аюул учирч болзошгүй гэж анхааруулж байсантай энэ нь холбоотой.

Хуульд зааснаар Байгаль нуурын нөөц газрын төв экологийн бүсэд мод бэлтгэх хориотой. Энэ нь ойролцоогоор 1655 км квадрат талбай юм. Гэхдээ экологийн болон бусад хамгаалалтын чиг үүргээ алдсан талбайд мод бэлтгэхийг зөвшөөрнө. Мөн хамгаалалттай бүсэд байгаа Ойн сангийн зарим хэсгийг дахин үнэлж ангилахыг хуулийн дагуу зөвшөөрчээ.

Ойн сан нь ОХУ-ын хяналтад байгаа бүх ой модыг хамаардаг.

Мод бэлтгэх зөвшөөрөл өгснөөр нуурын эрэг орчмын алслагдсан суурин газруудад зам, инженерийн шугам сүлжээ, нийтийн бие засах газар зэрэг үндсэн дэд бүтцийг барихад илүү амар хялбар болно гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр энэ нь мод бэлтгэх нэрийн дор өргөн хүрээтэй цэвэрлэгээ болж хувирна гэж шүүмжлэгчид санаа зовниж байгаа ажээ.

Мөн хууль тогтоогчид энэ шийдвэрээрээ хувийн бизнесийн ашиг сонирхлыг дэмжиж байна гэж буруутгагсад бий. Үүнд, тэрбумтан Олег Дерипаскатай холбоотой хүмүүс багтаж байгаа бололтой.

Мод бэлтгэлийн тухай хуулийн төслийг 2023 онд өргөн барьсан боловч Шинжлэх ухааны академийн гишүүд зэрэг мэргэжлийн хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Хуулийн төслийг эсэргүүцсэн өргөдөлд даруй 116 мянган хүн гарын үсэг зуржээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-17 202.21.126.30

Оросын төсөв мөнгөгүй болсон тул мөнгө олохын тулд бүр аргаа барж байна

Avatar

Өлзий 2025-12-17 202.131.225.197

манайх Эгийн голын УЦС барих гэхээр танай орос ах чухам Байгаль нуур устлаа гээд хуцаад гацааж зогсоодог гэтэл хажууд нь байгаа модын тайрах болсон чинь долоогчид нь зөв гэж хуцалдаж өөрөө мэднэ энэ тэр гэж унгалдаж байх чинь. Үхсэн нохойн оцгор хөрш ч гэх шиг хахахахха

Avatar

Нэргүй 2025-12-17 66.181.186.254

Аугаа их Орос үнластэн КГБ-гийн чекист Путингээр удирду улаад Дэлхийн хүн төрөлхтний дайсан болж хувирваа !!!

Avatar

Өөдгүй а.луурчин хулгайч худалч дээрэмчин оросууд 2025-12-17 202.21.113.115

Монголчууд эх нутагтаа далан барьж болохгүй учир нь Байгал нуурын ус ширгэнэ. Оросууд нуурын мододыг хуйгаар хяргаж болно тэр нь сайн. Дэлхийн худал хуурмаг муу муухайн хаант улс бол орос. Энэ улс хурдан сүйрээсэй.

Avatar

Б 2025-12-17 202.131.225.197

ЦАРЬ БСДА ИЙМ Л НОФШ ШД. МОНГОЛЧУУД ЭГИЙН ГОЛ ДЭЭР УЦС БАРЬВАЛ БАЙГАЛЬ НУУР ШИРГЭНЭ ГЭЖ ШАААААСНАА ӨӨРСДӨӨ НУУРЫН ЭРГЭН ТОЙРОН МОД ОГТОЛЖ, УРАН ОЛБОРЛООД ШААААЧИЖ БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ.

Avatar

Нэргүй 2025-12-17 103.168.34.172

Хөршөө бүү хараа. Эзэн нь юмаа мэддэг.геополитик гэдэг зүйлийг уншиж судла.

Avatar

Нэргүй 2025-12-17 71.178.192.187

Мояа

Avatar

Өөдгүй а.луурчин хулгайч худалч дээрэмчин оросууд 2025-12-17 202.21.113.115

Муу өөдгүй хувалзаа Монголчууд тэгээд далан барьж болохгүй юу? Байгал нуур бүхэлдээ Монголынх шүү. Түүх унш.

Avatar

Өөдгүй а.луурчин хулгайч худалч дээрэмчин оросууд 2025-12-17 202.21.113.115

Чамайг хараая. Чи үх.лийн муугаар үхээрэй.

Avatar

Ulzii 2025-12-17 202.131.225.197

манайх Эгийн голын УЦС барих гэхээр танай орос ах чухам Байгаль нуур устлаа гээд хуцаад гацааж зогсоодог гэтэл хажууд нь байгаа модын тайрах болсон чинь долоогчид нь зөв гэж хуцалдаж өөрөө мэднэ энэ тэр гэж унгалдаж байх чинь. Үхсэн нохойн оцгор хөрш ч гэх шиг хахахахха

Avatar

Нэргүй 2025-12-17 202.21.126.30

Эзэн нь юмаа мэддэг юм бол монголчууд яагаад Эгийн гол дээрээ УЦС барих гэхээр оросууд гацаагаад, саад болоод байдаг билээ?

Avatar

Зочин 2025-12-17 59.153.113.232

Оросууд одоо хүн авч болох бүхнийг зарж мөнгө олохыг хичээж байгаа, одоо хятад руу мод ачсан цуваанууд цувна даа, УБТЗ нь бусад ачаагаа хаяаад гөлөг царайлаад, орос ах нарынхаа модыг зөөнө, манай экспорт, импортод гацаа түгжээ үүснэ, асуудалтай

Avatar

Bold o 2025-12-17 103.212.117.170

манай байгаль нуурын модыг яахаараа Путин мэдэж огтолж болно гэж монголчууд бид байгаль нуурын модыг огтлохыг зөвшөөрөхгүй эсэргүүцэж байна….

Avatar

Иргэн 2025-12-17 192.82.64.236

Манайх улсыг өөрийн нутаг дахь жижигхэн гол дээр усан цахилгаан станц барих гэхээр Байгал нууранд хортой гэж шалтаглан 10 гаруй жил төслийг зогсоочихсон байгаа. Өөрсдөө өнөө 'хайрлаад байгаа' нуураа яаж устгаж байгааг хар даа. Дээрээс нь жил бүр эргэн тойрных нь хамаг ой мод санаатай түймэрт шатаад дуусаж байна.

Avatar

Нэргүй 2025-12-17 202.126.89.31

Баахан мод х***а руу гаргах нь дээ. Тэр жилийн манайхан шиг хядаж өгөх байлгүй дээ.

Avatar

Би 2025-12-17 49.106.110.250

Муу өлөн шар путлер манай юм болгонд хориг тавиад,Байгал нуур…. Орилоод бсан! Өөрөө устгах нь дээ!
Манайх УЦСаа барьцгаая!!! Муусан өмхий путлерийн троллууд зайлаарай!!!

Avatar

Бодит байдал 2025-12-17 66.181.189.147

Сүхжаргалмаа бил үү эсвэл дүү нь бил үү,нөгөө золбин оросын дэвсгэр авгай одоо юу гэж донгосох бол? Эгийн голын усан цахилгаан станц барихыг эсэргүүцэж ЮНЭСКО-д золбин оростойгоо нийлж захиа бичиж хориг тавиулж гацаадаг эргүү шулмас шүү!

Avatar

Нэргүй 2025-12-17 66.181.186.254

Сүх жанжны удам гээд бгаа шүү, бас ?! Тэднийхэн ч ёстой хэдэн үеийн улны пролетари гуйлагачингууд ш дээ !

Avatar

Нэргүй 2025-12-17 203.91.115.51

Хн, Оросуудын үэс цухуйж байна. Манайд УЦС барьчихаар ширгэчих гээд байгаа Байгал нуурын эргийн модыг х***а. Жинхэн утгаар нь ширгээх нь. Оросууд нуур ширгээсэн туршлагатай. Арал тэнгис байна.

Avatar

Нэргүй 2025-12-17 122.201.23.83

Эгийн голын усан цахилгаан станцаа барий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж