АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэль рүү орж, гарч буй бүх нефть тээвэрлэгч хөлөг онгоцонд хориг тавьсан төдийгүй “бүх талын бүслэлт” хийхийг тушааснаа мэдэгдлээ. Тэрбээр энэ мэдэгдлээ "Truth Social" сүлжээнд нийтэлж, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газрыг гадаадын террорист байгууллага хэмээн нэрлэсэн байна. Мөн терроризм, хар тамхины наймаа, хүний наймаа болон АНУ-ын хөрөнгийг хулгайлсан гэж буруутгав.
Трампын хэлснээр, Венесуэлийг одоо АНУ-ын асар том тэнгисийн цэргийн хүч бүсэлсэн бөгөөд цэргийн оролцоо цаашид улам нэмэгдэнэ гэж анхааруулжээ.
Энэхүү мэдэгдэл нь Венесуэлийн эргийн ойролцоо нэг нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг АНУ хураан авснаас хойш долоо хоногийн дараа гарсан байна. АНУ тус хөлгийг хууль бус нефть тээвэрлэлтэд оролцсон гэж үзэн, Америкийн боомт руу авч явж байгаагаа мэдэгдсэн. Харин Венесуэлийн засгийн газар үүнийг эрс эсэргүүцэж, АНУ-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, багийнхныг барьцаалсан хэмээн буруутгав.
Сүүлийн үед Трампын захиргаа Венесуэлийн нефть тээвэрлэсэн шинэ хөлгүүдэд хориг тавьсан төдийгүй Мадурогийн хамаатан садан, түүний засаг захиргаатай холбоотой бизнесүүдэд хориг ногдуулсан.
Мөн Карибын тэнгист батлан хамгаалах хөлөг онгоц, олон мянган цэрэг байршуулсан. Ялангуяа дэлхийн хамгийн том нисэх онгоц тээгч "USS Gerald Ford"-ыг Венесуэлийн ойролцоо байрлуулсан байна. АНУ Венесуэлийг нефтийн орлогоо гэмт хэрэг, хар тамхины наймаанд ашигладаг гэж буруутгаж байгаа. Эсрэгээрээ Венесуэль улс нефть, баялгийг нь АНУ булаахыг завдаж байна гэж мэдэгдэж байна. Хоёр улсын харилцаа олон жилийн турш хурцадмал байсаар ирсэн бөгөөд АНУ Мадурогийн засаглалыг удаан хугацаанд эсэргүүцэж ирсэн юм.
3,548.92






















































Нэргүй 2025-12-17 202.126.89.132
мадура гэгч мангаа дуусчээ
бат 2025-12-17 202.70.37.120
Популист Трамп хориг, татвар тавьж АНУ-г номер нэгээр хөгжүүлэнэ гэж байхгүй. Афганистан 20 жил байлдаад ялаа мэдэж байгаа биз дээ. Ардын элч дээр гардаг "Гөлгөө яалаа" гэдгийг мэднэ биз дээ. Матрын нулимс унагасан дүр үзүүлсэн ардчилагч.
Путлер 2025-12-17 202.9.46.60
Путлер очиж тэр нэг популист автобусны жолоочийгоо авч пункертээ ороочээ. Ардууд чинь удахгүй балбадаж Каддафи шиг буудаад төв талбай дээгүүрээ төмөр утсаар оосорлоод чирч гүйлдэнэ шүү.
。BBC 2025-12-17 202.126.88.147
Tsagaandaa garna gej ene dee ulsiin bayalgiiig n shuud deeremddeg naasan
Нэргүй 2025-12-17 202.126.90.81
Гях,,,,гяхх,,,,гяххх,,,,, халтар мадуро халтар б**с боллоолдоо,,,,бөгспутин шиг,,,
Нэргүй 2025-12-17 188.162.254.42
тагнуулчинд булдэгжуулчихсэн наймаачин хар тамхи хайгаад гэж байсан чинь хар тос дээрэмдэх гээд байсан нь ил боллоо, ер нь нэг сахалтай хумуусийг дээрэмдэх хоббитой дог.
зочин 2025-12-17 66.181.160.83
Заа ингээд бас нэг дарангуйлагчын төгсгөл ирж байна даа .. Путинийх хэзээ юм болдөөөө..