ТӨК-д томилсон 128 менежерийг өнөөдөр чөлөөлнө

ТӨК-д томилсон 128 менежерийг өнөөдөр чөлөөлнө

ТӨК-д томилсон 128 менежерийг өнөөдөр чөлөөлнө

Төрийн өмчит компаниудад шинээр бий болгон томилсон бүтээмжийн болон хяналтын гэх нэршилтэй 128 менежерийг өнөөдрөөс цомхотгон чөлөөлөхөөр болжээ. Менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгох юм байна. Тэдний оронд 16 дэд сайд томилох бөгөөд хариуцсан салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд гэхэд төрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэлийн бодлогыг хариуцна. Сангийн дэд сайд татварын цогц реформыг шуурхай боловсруулж хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд цөлжилтийн эсрэг "COP-17" олон улсын хурлын зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Оюутолгойн татварын асуудал болон шатахууны найдвартай хангамжийг гэх мэтээр тодорхой асуудал хариуцах юм байна. Эрүүл мэндийн дэд сайд эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг гардан боловсруулна. Төсөв санхүүгийн хувьд 128 менежер цомхотгож байгаа учраас зөвхөн цалингийн зардал болох 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж тооцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-17 202.55.188.84

тэгээд 3 сарын тэтгэмжийг НДС-с төлнө дөө. бас дэмий зарлага гарна даа

Avatar

Нэргүй 2025-12-17 202.126.89.49

Женкогийн гөлөг голдуухан 100 гаруй дээрэмчин төрийн албанаас зайлуулагдваа, хөөрхий !
Монголд хоёр төр, засаг зэрэгцэн оршиж бнаа.
1-рт УИХ – аар томилогдсон МАН-ын буюу Зандкагийн
Засгийн Газар ;
2-рт Оросын ил далд дэмжлэгтэй Женкогийн төр, засаг;
Зэндкагийн сэдсэн болгоныг нураадаг Женкийн засаг нь Бөөрөлжүүтийн ДЦС зэргийг бариад, яваандаа улсын эд ийн засгийг бүрэн атгах бололтой !!!

Avatar

Нэргүй 2025-12-17 192.82.64.248

энэ олон хүн ямар хугацаанд хичнээн цалин авсан, юу хийж бүтээсэн бэ? хариуцлага тооцдоггүй юмуу? эсвэл салж байгаа нь ч их юмуудаа

Avatar

зочин 2025-12-17 66.181.179.186

УИХ ын гишүүдын зөвлөхийн тоог цөөлж идэж уудаг зардлыг танах хэрэгтэй

Avatar

Нийслэлийн иргэн 2025-12-17 202.131.245.69

Менежер, зөвлөхүүдийг чөлөөлж байгаа нь маш зөв шийдвэр.

Avatar

сонгогч 2025-12-17 202.9.46.60

Менежер томилж ажиллулах гэдэг чинь дарга нар нь ажлаа хийж чадахгүй малнуудаар дүүрчээ гэсэн г. Тэр малнуудыг зайлуул………

Avatar

Нэргүй 2025-12-17 202.9.46.38

Цомхотгол цомхотгол бас дахин цомхотгол хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-12-17 202.9.46.52

өнөөдөрөөс эхэлж 128 сонин сайхан юм сайтуудаар цацагдаж уйдаахгүй шинэ жилдэхнээ

Avatar

Нэргүй 2025-12-17 103.111.68.3

128 менежерийн жилийн цалинг 30 тэрбумаар тооцож сарын дундаж цалинг гаргахад 20 сая хавьцаа байсан байх нь. Монгол улс маань баян орондоо.

Avatar

Нэргүй 2025-12-17 202.70.38.67

харин тх маш гайхалтай байна сарын 20саяын цалинтай менежер байх уу

Avatar

Нэргүй 2025-12-17 202.126.92.75

zuw shvv ter heregui baahan heden yumnuud zailval taarna

Avatar

Нэргүй 2025-12-17 27.123.212.86

энэ 128 менежер өнөөдрийг хүртэл юу бүтээв ээ ?

Avatar

Нэргүй 2025-12-17 59.153.113.206

за ашгүй дээ.

Avatar

Нэргүй 2025-12-17 103.229.123.54

данхын засгаас ч илүү том данхгар төрийг онгоншатар бий болгох нь,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж