АНУ-д төвтэй “Garmin” технологийн фирм дэлхийн улс орнуудыг дундаж алхалтын тоогоор нь жагсаасан судалгаагаа Мягмар гаригт /2025.12.16/ танилцуулав. Энэхүү жагсаалтыг өдөрт дунджаар 10663 алхдаг хонгконгчууд тэргүүллээ. Харин хоёрдугаар байранд өдөрт дунджаар 9969 алхдаг өмнөд солонгосчууд оров.
Дэлхийн хүн төрөлхтөний өдрийн дундаж алхалтын хэмжээ 8000 алхам байдаг аж.
Солонгосчууд энэ онд гүйх, алхах, сэлэх хөдөлгөөнийг хамгийн идэвхтэй хийжээ. Үндэстэн даяар гүйлтийн спортод дурласнаар гадаа гүйгчдийн тоо 61 хувиар, гүйлтийн зам дээр гүйгчдийн тоо 64 хувиар өссөн байна.
Албан бус мэдээлэл харвал Өмнөд Солонгост гүйлтийг тодорхой хэмжээнд амьдралынхаа хэв маяг болгосон 10 сая орчим хүн байдаг. Мөн марафон гүйлтийн арга хэмжээ бараг жил бүр үндэстний хэмжээнд болдог.
3,548.92






















































Нэргүй 2025-12-17 202.70.43.34
Хот суурингуудаа сайхан тохижуулаад, зөв төлөвлөөд өөртөө хайртай байгаад алхдаг аятайхан хоттой болохсоон…. УБ хотод нь алхах газар амьсгалах агаар алга даа даанч …………….Монголчууд биесдээ атаархаж хорсохоос өөрийг чадахгүймдааа
Ха ха 2025-12-17 59.153.87.54
манайхан алхах дургүй. хөдөөнийхөн шээхдээ хүртэл мотоциклоо асаадаг. хотод ирээд бүгд талхандаа приусаа унаж очно