Мэттью Перригийн үхэлд буруутгагдсан эмч 8 сарын ял авлаа

Мэттью Перригийн үхэлд буруутгагдсан эмч 8 сарын ял авлаа

Мэттью Перригийн үхэлд буруутгагдсан эмч 8 сарын ял авлаа

"Friends" цувралын алдарт од Мэттью Перрид кетамин борлуулсан Калифорнийн эмч найман сар хоригдох ял авлаа. Мөн гурван жилийн хугацаатай тэнсэн харгалзах, 300 цаг олон нийтийн сайн дурын ажил хийх ялаар шийтгэсэн байна. Ингэснээр мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан жүжигчний үхлээс шалтгаалсан хэрэгт яллагдсан хүний тоо хоёр болов. Доктор Марк Чавес нь 2023 онд Лос Анжелес дахь гэртээ нас барсан жүжигчний үхэлтэй холбоотой хар тамхины хэрэгт буруугаа хүлээсэн таван хүний нэг юм. Тухайн хүмүүс дунд өөр нэг эмч болон “Кетамины хатан хаан” хэмээн нэрлэгддэг наймаачин багтжээ.

Сан Диегод ажиллаж байсан эмч Чавес кетаминыг эмнэлэг болон бөөний худалдаа эрхлэгчээс хуурамч жор ашиглан олж авсан байна.

Мөн өөр нэг эмч болох Сальвадор Пласенсиад худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Харин Пласенсиа уг кетаминыг Мэттью Перрид нийлүүлдэг байсан. Пласенсиад энэ сарын эхээр 30 сарын хорих ял оноосон юм.

Марк Чавес

Перригийн үхэлтэй холбоотой хоёр жилийн турш үргэлжилсэн холбооны мөрдөн шалгалтаар түүнийг Холливудад үйл ажиллагаа явуулдаг хууль бус далд сүлжээгээр хэрхэн кетамин олж авч байсан нь тогтоогдсон. Кетамин нь мэс заслын үед хэрэглэдэг мэдээ алдуулагч бөгөөд сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр, өвдөлт намдаах эмчилгээнд ашиглагддаг. Мансууруулах бодисын донтолт, сэтгэл гутралын асуудалтай тэмцэж байсан Перрид кетаминыг эмчилгээний хүрээнд жороор бичиж өгдөг байсан. Гэвч тэрээр удалгүй заасан хэмжээнээс илүүг хайж эхэлсэн аж.

Улмаар жүжигчин Перри кетамин авах гэж хоёр эмч, хамт амьдарч байсан туслах, Эрик Флеминг хэмээх эр, мөн “Кетамины хатан хаан” гэгддэг Жасвин Сангха нарыг хамарсан хар тамхины сүлжээнд татагдан орсон байна. Сүүлд дурдсан гурван хүнд ойрын саруудад ял оноохоор төлөвлөж байгаа юм.

Перригийн задлан шинжилгээгээр түүний цусанд кетамины өндөр агууламж илэрсэн. Энэ нь түүний үхлийн шалтгаан болсон гэж тогтоогдсон байдаг. Прокуроруудын мэдээлснээр, Перригийн туслах Кеннет Ивамаса нь Чавес, Пласенсиа нартай хамтран жүжигчнийг нас барахаас өмнөх хэдэн долоо хоногийн хугацаанд 50 мянга гаруй ам.долларын кетаминаар хангаж байжээ. 2024 оны аравдугаар сард байгуулсан гэм буруугаа хүлээх хэлэлцээрийнхээ хүрээнд Чавес кетаминыг хуучин эмнэлгээсээ болон бөөний худалдаа эрхлэгчээс хуурамч жороор авснаа хүлээн зөвшөөрсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ylcuin 2025-12-17 132.194.13.89

glc

Avatar

tivdeenzsrgyi bnguin defekttei xsgyi UBCHLYYLEX,vktsin,sydasryy tsysni negeer SHAXAJ tyi, gadni OC XUUX,xsgyibz, olonlogIII,barzgar ylcuun 2025-12-17 132.194.13.89

nadoeli

Avatar

obijaetsya dyygai zubxn 2025-12-17 132.194.13.89

xylgai xuilgex sanaatai

Avatar

-uupuu xydaldaj abcan baix 5-10. gyilagchnui NOBSH -taalagdaxgyi bna,aimaar zerleg xargisxychin, cmi 2025-12-17 132.194.13.89

gazraar yanz byruin BUZAr NOBSH XAYAADf BNSHY

Avatar

krizis xyamralz 2025-12-17 132.194.13.89

UUrSHIGEE (gyilagchin XYY BOLGOX gay, GALZUU XULGAICHNEG bolgox GUILAGCHDUIN XYYGUIN sedel =YMXUI BOOVNi PIAVRNi DANXArtm)

Avatar

glzNef 2025-12-17 132.194.13.89

bolinos

Avatar

UBCHTEIC+indxuingayn XOLBOLT+gyilagchlyylax, XULGAI XIILGEX zorilgotoi, yadtsan yrix NOVSHOOr xayaj, aimaar UUr SHIGEE xylgaich gaY bolgox 2025-12-17 132.194.13.89

emch nar bish, cybilagch nar +gel tsabyy shaxdag bolloo. komandlagch emleguin texnik texnloguig bas uurchilj XYNDRYYLJ,USTGAJ,
– yrdnui ytasuig ystgaj ,bloklj
– exo, tarxinui buchleguin apparatnui Naaltg @ solij, ystgaxgyi yrdnuixaa gertee ch xamaagyi nyytslax, -aktlj#+

Avatar

xitadjy, NEGrjy,ardgl gyilagchduinzz, gadni xupungu opyylalt xuixgyi baix, krizis 2025-12-17 132.194.13.89

чихэндээ ус ч юм уу алт ч юм уу хийлгээд сэгсрээд зогсож байдаг илжиг гэж юу байхав, бүгд чихэвчтэй болсон гэдэг шиг ерөнхийдөө бүгд дөжирч дээ. Төр угаасаа хамгийн ерөнхий шийдвэр гаргана, ер нь анхнаасаа хомосапиенсууд өөрсдийн safety-гээ хангах гэж Төр гэдэг юм дундаа байгуулснаас биш өөрийгөө тэжээлгэх гэж байгуулаагүй.

Avatar

Нэргүй 2025-12-17 202.126.91.121

hol bai zaluusa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж