FIFA оны шилдгийн эзэд: Месси, Роналдо тэгээд Дембеле

FIFA оны шилдгийн эзэд: Месси, Роналдо тэгээд Дембеле

FIFA оны шилдгийн эзэд: Месси, Роналдо тэгээд Дембеле

ПСЖ болон Францын довтлогч Усман Дембеле 2025 оны FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны оны шилдэг тамирчнаар тодорлоо. Өдгөө 28 настай түүний хувьд энэ жилийг тун гайхалтай үдэж байгаа бөгөөд өнгөрсөн есдүгээр сард Баллон д’Ор хүртсэн билээ.

ПСЖ клуб өнгөрсөн улирал нийт дөрвөн цом хүртэж, Усман Дембеле 53 тоглолтод нийт 51 гоол, гоолын дамжуулалт гэсэн үзүүлэлттэй тогложээ.

Дембелетэй оны шилдгийн төлөө Барселонагийн Ламин Ямаль болон Реал Мадридын Килиан Мбаппе нар өрсөлдөв.

Оны шилдгийн шагналыг олгохдоо 2024 оны наймдугаар сараас 2025 оны наймдугаар сар хүртэлх амжилт, үзүүлэлтийг нь үндэслэж, FIFA-д бүртгэлтэй улс орнуудын шигшээ багийн дасгалжуулагч, ахлагч болон сэтгүүлчид, хөгжөөн дэмжигчдийн саналыг авчээ.

FIFA 2016 оноос эхлэн өөрсдийн гэсэн оны шилдгийн шагналыг гардуулдаг болсон. Дембелегийн хувьд Лионель Месси, Кристиано Роналдо зэрэг шилдгүүдийн адилаар энэ шагналын эзнээр тодров.

Харин оны шилдэг хаалгачийн шагналыг өдгөө Манчестер Ситигийн хаалгыг манаж буй Доннарумма өнгөрсөн улирал ПСЖ-д үзүүлсэн амжилтаараа хүртжээ.

Оны шилдэг дасгалжуулагчаар мэдээж ПСЖ-г дөрвөн цомд хөтөлсөн Луис Энрике тодорсон. Тэгвэл шилдэг гоолын буюу Пушкашийн шагналын эзнээр Аргентины Индепендьенте багийн жигүүрийн тоглогч Сантьяго Монтьел тодорсон юм. Деклан Райсын Реал Мадридын эсрэг чөлөөт цохилтоос оруулсан хоёр гоол аман хүзүүджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Varane 2025-12-17 59.153.115.166

хоёр цом хүртсэн Челсид юу ч байдаггүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж